ГЭРЭЛ ЗУРАГ

Аав нь 4 настай охиноо модель болгосон нь

Хэрвээ гэрэл зурагчин хүн аав болвол, ялангуяа өхөөрдөм хөөрхөн охины эцэг болвол түүнд зураг авах модель эрж хайх хэрэггүй бололтой. Үүнийг 4 настай Канна охиныхоо зургаар гайхалтай гэрэл зургийн альбом хийсэн японы гэрэл зурагчин Тоёкацу Нагано (Toekatsu Nagano) баталж байна.
Аав нь 4 настай охиноо модель болгосон нь Хадгалах
2013-08-20, 00:44

Туршилтанд ашиглагдаг амьтдын хувь заяа

Анагаах ухаанд ямар нэг нээлтийг хийхийн тулд эрдэмтдэд эхлээд гэм зэмгүй амьтад дээр туршиж үзэхэд хүрдэг ажээ. Нэр хүнд, гавъяа шагнал, мөнгө чухал учраас... Лабораторийн янз бүрийн туршилтанд орж алагдсан хулгануудын ачаар хичнээн амьдрал аврагдсан бол оо? Өнөөдөр та бүхнийг шинжлэх ухааны гүн рүү орж, туршилтын амьтдын богино боловч өрөвдөлтэй амьдралыг бодитоор харахыг санал болгож байна.
Туршилтанд ашиглагдаг амьтдын хувь заяа Хадгалах
2013-08-17, 19:01

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд дэлгэрч буй мода

Барууны ээжүүдийн дунд жирэмсэн байх үедээ гэдэснийхээ хэвийг хийлгэдэг шинэ хандлага тогтож байгаа ажээ. Дараа нь тэд хийсэн барималаа гэртээ дурсгал болгон байрлуулдаг байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд дэлгэрч буй мода Хадгалах
2013-08-17, 10:35

Селлагийн хөндийн дэхь Лэнд-арт

Хэрвээ та байгалийн урлагт дуртай бол Италид байдаг энэ газар очих хэрэгтэй. 1986 оноос Тренто хотын Селла-н хөндийн тал, ойд лэнд-арт (land art) маягийн баримал инсталляцийг харж болно.
Селлагийн хөндийн дэхь Лэнд-арт Хадгалах
2013-08-16, 19:12

Сайхан хөхөөрөө гайхуулж чаддаггүй бүсгүйчүүдэд зориулсан цамц

Задгай энгэртэй хувцас эрчүүдийн анхаарлыг ихээхэн татдаг билээ. Гэвч бүх бүсгүйчүүд өөрийн сайхан том хөхөөрөө гайхуулж чаддаггүй. Зарим нь зүгээр л харуулахаасаа ч ичдэг. Яг ийм бүсгүйчүүдэд зориулан япончууд энэ цамцыг үйлдвэрлэн гаргажээ. Ингэхэд эрчүүдэд зориулсан хувилбар ч бий. Үнэ нь ойролцоогоор 40 доллар гэнэ шүү.
Сайхан хөхөөрөө гайхуулж чаддаггүй бүсгүйчүүдэд зориулсан цамц Хадгалах
2013-08-15, 21:08

Нэг л зураг хамаг зүйлийг нь баллаж орхижээ

Олон нийтийн сүлжээнд дур булаам сайхан бүсгүйн дүрийг бий болгохыг тулд, энэ бүсгүй маш их хичээж байжээ. Зөвхөн аятайхан байрлалд зурагаа татуулж, задгай энгэр заамаараа гайхуулна. Гэвч хувьгүй төрсөн энэхүү бүсгүйн дүрийг нэг л зураг нэг мөсөн баллаж орхив. Уусан архины хэмжээ нь хэтэрч, хяналтаа алджээ.
Нэг л зураг хамаг зүйлийг нь баллаж орхижээ Хадгалах
2013-08-15, 03:58

Арслантай нүүр тулсан нь...

Серенгети (Serengeti)-гийн үндэсний хүрээлэн нь 14,763 кв.км газар нутагтай бөгөөд Танзаньд оршдог байна. Энэ хүрээлэн нь 3500 гаруй арслангуудын орон гэр болж өгдөг аж. Гэрэл зурагчин Ник Николс (Nick Nichols) болон видео-оператор Натан Уильямсон (Nathan Williamson) нар 2011 оны 7 сараас 2013 оны хооронд хэд хэдэн удаа Серенгетигийн парк руу аялал хийсэн байна. Зураг авалтыг хоёр камерны тусламжтай хийсэн бөгөөд арслангуудын гэрэл зургийг илүү ойрхноос, нүүр тулан хийх боломжийг олгосон аж. Ингээд нийт 242,000 гэрэл зураг, 200 бичлэгиг хийсэн байна. Харин уншигч танд энэ гэрэл зургуудын шилдгийн шилдгүүдийг хүргэе.
Арслантай нүүр тулсан нь... Хадгалах
2013-08-13, 23:21

Хятадын гэрэл зурагчин Ван Цинсуны агуу бүтээлүүд

Ван Цинсун (Wang Qingsong) нь Хятадад төдийгүй дэлхийд алдаршсан уран бүтээлч юм. Үлэмж том гэрэл зурганууд, хураангуйлсан хэмжээт инсталляци түүнийг алдартай болгожээ. Зохиогч бүтээлдээ өөрийн орны нийгэм, соёл, эдийн засгийн амьдралд гарч буй эрчимтэй өөрчлөлтүүдийг гаргаж үзүүлэхийг хичээдэг байна.
Хятадын гэрэл зурагчин Ван Цинсуны агуу бүтээлүүд Хадгалах
2013-08-13, 21:47