Хөгжилтэй, бүтээлч "Тихиро" нэртэй нэгэн аав бяцхан охиноо усанд дуртайяа оруулахын тулд угаалгын өрөөнд жинхэнэ багт наадам хийжээ. Тэрээр өөрийн үйлдлээ баримтжуулж, гэр бүлийн зургийн архивтаа хадгалдаг байна.
Хадгалах
Эдгээр өхөөрдөм, эгдүүтэй зургуудыг гэрэл зурагчин Tracy Raver авчээ. Тэдний унтаж байгаа нь яг л сахиусан тэнгэр мэт...
Хадгалах
Денин Брайан болон хэсэг сайн дурын ажилтангууд “Итгэлийн гэрэл зураг” хэмээх холбоог байгуулсан байна. Тэд дутуу төрсөн хүүхдүүдийн гэрэл зургийг дарж эцэг эхэд нь бэлэглэдэг аж. Денин өөрөө зургаан хүүхэдтэй байсан боловч нэг нь 6 сар болоод л нас барсан байна. Энэ нь түүнд энэхүү холбоог байгуулах санааг өгсөн аж.
Хадгалах
Нэгэн эр эхнэрийнхээ жирэмсэн үеийг дурсгал болгон хадгалахын тулд зураг авахыг эхнэрээсээ хүссэн ч, тэрээр татгалзжээ. Гэвч эр нөхөр нь бууж өгсөнгүй, өөрөө учрыг нь олохоор шийдсэн байна. Шар айраг, гамбургерт дуртайн гэрч болсон түүний гэдэс ч хэргээ бүтээжээ.
Хадгалах