ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Хорвоо ертөнц танд хайраа илчлэх үед..." - Хүмүүст тохиолдсон ховор бөгөөд хөгжилтэй мөчүүд

Та бидний амьдралын зарим хүндхэн өдрүүдэд хорвоо дэлхий бүхэлдээ өөдгүй муухай юм шиг санагдаж, эргэн тойрон дахь бүх зүйл болж бүтэхгүй байх шиг хар бараан үзэгдэх үе бий. Гэвч иймэрхүү мөчид бид дэлхий ертөнцөд халамж хайр, энэрэл нигүүлсэл, шинэ боломж, асуудлаас гарах гарц гэхчлэн маш олон арга зам байдгийг олж харахаа больчихдог. Энэ үед харах өнцгөө багахан хэмжээгээр өөрчлөөд үзэхэд бодол сэтгэлийг тань бүхэлд нь өөрчилж чадах зүйл хамар доор байсан болохыг анзаарах боломжтой. Бид та бүхэнд үүний хамгийн энгийн жишээг үзүүлье!

"Хорвоо ертөнц танд хайраа илчлэх үед..." - Хүмүүст тохиолдсон ховор бөгөөд хөгжилтэй мөчүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №54

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №54 Хадгалах
2021-07-26, 18:00

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд

Хүн төрөлхтөн үүссэн цагт урлаг бий болсон. Нийгэм дэх сайн болоод саар зүйлсийг хамгийн түрүүнд уран бүтээлчид олж харж, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролддог гэлтэй. Бидэнд байнга анзаарагддаг хэрнээ үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмжийг бодитоор илэрхийлэх, утга учиртай бүхнийг уран сэтгэмжээр толилуулахад урлагийн бүтээлийн үнэ цэн оршдог. Ингээд тэдгээр чанарыг агуулсан орчин үеийн гайхалтай уран бүтээлүүдээс хүргэж байна.

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд Хадгалах
2021-07-25, 16:50

Элдэв зураг (70 фото) №721

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №721 Хадгалах
2021-07-23, 18:17

Хятадын уламжлалт уран зургийн хэв маягаар байгалийн зураг дардаг Дон Хонг-Оайн бүтээлүүд

Жинхэнэ уран бүтээлч гэдэг хүн эгэл жирийн зүйлийг хүртэл урлагийн бүтээл болгон хувиргах онцгой авьяастай төрсөн байдаг билээ. Хятадын гэрэл зурагчин Дон Хонг-Оай бараг хүн бүхний харж дадсан байгалийн үзэмж төрхийг тохируулан өөрийн торгон мэдрэмжээр өнгөлж, уран зураг мэт хараа булаам бүтээл гаргадгаараа алдартай. Түүний зургуудыг бишрэн шүтдэг гэрэл зураг сонирхогчид Дон Хонг-Оайг байгалийн гэрэл зургийн мастер хэмээн хүндэтгэдэг. Ингээд та бүхэнд энэхүү авьяаслаг гэрэл зурагчны сор болсон бүтээлүүдээс хүргэж байна.

Хятадын уламжлалт уран зургийн хэв маягаар байгалийн зураг дардаг Дон Хонг-Оайн бүтээлүүд Хадгалах

Үр ач нараа уйдаадаггүй өвөө эмээ нарын "хайр татам" зургууд

Эргэн тойронд байгаа хүмүүсээс гадна танихгүй хүнээр хүртэл "өвөө", "эмээ" гэж дуудуулах болоод ирэх цагт дийлэнх хүн өөрийгөө "хөгшин" гэх сэтгэлгээнд дасгаж орхидог. Гэвч настай хүн гэхээр заавал цаг үргэлж өвчин ярьж, хорвоогийн эрээн барааныг тооцоолон бодлогоширч суух учиртай биш гэдгийг батлах хөгжилтэй өвөө, эмээ нар маш олон байдаг аж. Энэ удаад бид та бүхэнд мөнхийн залуу тэдгээр хүмүүсийн хөгжилтэй мөчүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу!

Үр ач нараа уйдаадаггүй өвөө эмээ нарын "хайр татам" зургууд Хадгалах

Амьтдыг гэнэт үнсвэл юу болдог вэ? - Цахим орчинд дэлгэрсэн хөгжилтэй чэлленж

Тэжээвэр амьтад гэдэг ихэнхдээ гэрийнхнийхээ анхаарлыг өөртөө татаж, өхөөрдүүлж эрхэлж байж жаргалтай байдаг гэлтэй цаг үргэлж эздээсээ анхаарал халамж нэхдэг билээ. Тиймээс хүмүүс хайртай амьтдаа эрхлүүлэхэд ихэнх тэжээвэр амьтад дуртай байдаг ч зарим нөхөд үнсэлт, тэврэлтийг хайрын илэрхийлэлд тооцдоггүй бололтой. Ингээд уншигч та бүхнийг хайртай амьтнаа энхрийлэхээр шийдсэн эздийн "хөгжилтэй" зургуудыг хүлээн авч үзнэ үү хэмээн урьж байна!

Амьтдыг гэнэт үнсвэл юу болдог вэ? - Цахим орчинд дэлгэрсэн хөгжилтэй чэлленж Хадгалах

Өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаа хуваалцаж, цахим хэрэглэгчдийг хөгжөөсөн хүмүүс (25 фото)

Алдаа эндэгдэл, азгүйтэл гэгч зүйлийг зөвхөн амьдралын зорилго, мэргэжил сонголт, хайр дурлалын асуудал зэрэг том зүйлээр төсөөлөх нь өрөөсгөл аж. Энэ бүхэн бидний амьдралын өчүүхэн нэг хэсэг учир ичиж зовох, гуниглахын оронд хөгжилтэй дурсамж болгон үлдээж, бусадтай хуваалцах нь зүйтэй. Ингээд өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаа баримтжуулж, цахим хэрэглэгчдийг хөгжөөсөн хүмүүсийн зургуудаас хүргэж байна.

Өөрт тохиолдсон хөгтэй явдлуудаа хуваалцаж, цахим хэрэглэгчдийг хөгжөөсөн хүмүүс (25 фото) Хадгалах
2021-07-22, 12:00

Өөрчлөлтийн дундах Монгол орон францын гэрэл зурагчин Мишель Сетбуны дуранд...

Францын гэрэл зурагчин Мишель Сетбун (Michel Setboun) нь 1978 оноос хойш дэлхий даяар аялан фото сурвалжлага хийж,  "New York Times", "Life", "Le Figaro" зэрэг томоохон сэтгүүлүүдэд зургуудаа хэвлүүлж байжээ. Ардчилсан хувьсгал гарч, зах зээлийн нийгэмд шилжсэний дараа тэрбээр Монголд ирж, нийслэл болон хөдөө орон нутгийн эгэл хүмүүсийн амьдрал, улсын баяр наадам болон тэр үед явагдсан анхны ардчилсан сонгуулийн явцыг сурвалжилсан байна. Мөн тэрээр 2006 онд дахин манай оронд ирж шинэ цагийн сайнтай муутай талуудыг нэмэлт хачиргүйгээр буулгажээ.

Өөрчлөлтийн дундах Монгол орон францын гэрэл зурагчин Мишель Сетбуны дуранд... Хадгалах
2021-07-21, 15:57

"Зөв цаг, зөв өнцөг..." - Хүмүүсийн харааг төөрөгдүүлсэн хөгжилтэй зургууд

Цахим хэрэглэгчид аливаа ер бусын дүр зургийг харсан даруйдаа фотошоп зэрэг ямар нэгэн график аргаар өөрчилсөн гэж бодох нь олширсон билээ. Гэвч бодит амьдрал дээр байх боломжгүй, үнэн гэж итгэхэд дэндүү хачирхалтай үзэгдэл зүгээр л хэн нэгний санаандгүй дарсан зургаас бий болдог үе байх аж. Зөв цагтаа, зөв өнцгийг тааруулж чадсан хүмүүс харсан хэн бүхний харааг төөрөгдүүлэм, сонирхолтой зургуудаа хуваалцсанаас та бүхэнд толилуулъя!

"Зөв цаг, зөв өнцөг..." - Хүмүүсийн харааг төөрөгдүүлсэн хөгжилтэй зургууд Хадгалах

1970-аад оны Рио-де-Жанейро хотын далайн эрэг дээрх "халуухан" дүр зургууд

Бразил улс хөлбөмбөгийн ДАШТ-нд нийт таван удаа түрүүлж байсан гэдэг амжилтаас гадна байгаль, цаг уурын онцлогоороо дэлхий нийтэд алдартай. Цар тахлаас өмнө Бразил улс жилдээ 6 сая гаруй жуулчин хүлээн авдаг байсан гэх тооцоо бий. Энэхүү нийтлэлээр бид та бүхэнд гэрэл зурагчин Блейк Смит (Blake Smith) -ийн 1970-аад оны үеийн Риогийн наран шарлагын газрыг харуулсан зургуудыг хүргэж байна. 

1970-аад оны Рио-де-Жанейро хотын далайн эрэг дээрх "халуухан" дүр зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №53

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №53 Хадгалах
2021-07-19, 15:04