ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Гамшиг" болохоос өмнөх мөчийг алдалгүй буулгасан хөгжилтэй зургууд

Зураг авна гэдэг зөв өнцгийг тохируулах, гэрэл сүүдрийн зохицлыг олох, эгзэгтэй мөчийг цаг алдалгүй буулгах зэрэг олон ур чадварыг нэгэн зэрэг шаарддаг амаргүй ажил юм. Гэхдээ зарим тохиолдолд энгийн нэгэн сонирхогчийн авсан зураг ч ховор агшинг онож таарсан хөгжилтэй, бүр гайхалтай гэмээр зураглал үүсгэдэг байна. Ингээд уншигч та бүхэнд сонирхогчийн камерын дуранд буусан хөгжилтэй мөчүүдээс хүргэе!

"Гамшиг" болохоос өмнөх мөчийг алдалгүй буулгасан хөгжилтэй зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №56

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №56 Хадгалах
2021-08-09, 15:50

Аялсан газар болгондоо "уусдаг" гэрэл зурагчин хосын бүтээлүүд (30 фото)

Хүсэл сонирхлоороо ижилссэн хос залуусын төлөөлөл болсон Анна Девис (Anna Devís), Даниел Руэда (Daniel Rueda) нар гэгээлэг, баясгалантай өнгө аяс бүхий гэрэл зургийн зохиомжуудаараа алдартай. Тэд бүтээлүүддээ геометрийн элементүүдийг голчлон эргэн тойронд нь уусах замаар хүмүүсийн анхаарлыг татахуйц өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр залуус зургууддаа ямар ч дижитал засвар оруулдаггүй бөгөөд зураг авалт бүрийг байгалийн гэрэлтүүлэгтэй газар хийдэг гэнэ.

Аялсан газар болгондоо "уусдаг" гэрэл зурагчин хосын бүтээлүүд (30 фото) Хадгалах

Зөвлөлт засгаас өмнөх Самарканд, Бухар хотын амьдралыг харуулсан ховор өнгөт зургууд

Та бүхэнд одоогоос 100 орчим жилийн өмнөх Хаант Орос эзэнт гүрний харъяанд байсан Самарканд, Бухар хотын ахуй амьдралыг харуулсан хуучны ховор зургуудыг хүргэж байна. Энэхүү гэрэл зургуудыг Сергей Михайлович Прокудин-Горский хэмээх зурагчин Орос орны зах хязгаар нутгуудаар аялж явахдаа авсан бөгөөд тэрбээр хар цагаан зураг дарахдаа улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгийн шүүлтүүрийг ашиглаж өнгө оруулдаг ажээ. Сергей доорх зургуудыг 1909-1915 оны хооронд авсан аж. 

Зөвлөлт засгаас өмнөх Самарканд, Бухар хотын амьдралыг харуулсан ховор өнгөт зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №723

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №723 Хадгалах
2021-08-06, 18:09

Хаанаас ч хүний царай олж хараад байна уу? Тэгвэл та ганцаараа биш... (30 фото)

Амьдралын алхам тутамд та бидний урьд өмнө төсөөлж ч байгаагүй хачин сонин зүйлс тохиолдох бүрэн боломжтой. Хэрэв уншигч та хорвоо дэлхий дээр оршин буй бүх зүйлд өөрийн гэсэн сүнс бий гэдэг үгийг сонсож байсан бол нэг удаа ч болов эргэн тойрондоо буй зүйлсийг амьтай мэт бодож үзсэн байх. Харин тэр үед санаа дагаад ч тэр үү, ургамал ногоо хүртэл танд үг хэлээд байх шиг хачирхалтай санагдаж байсан уу? 

Хаанаас ч хүний царай олж хараад байна уу? Тэгвэл та ганцаараа биш... (30 фото) Хадгалах

iPhone утсаар дарсан 2021 оны шилдэг 30 гэрэл зургийг тодруулжээ

Орчин цагийн хүмүүсийн наад захын хэрэглээ болсон ухаалаг утастай хэн бүхэн утасныхаа камерын тусламжтай гэрэл зурагчин болох боломжтой болжээ. Технологийн хөгжлийн эрхээр гэрэл зургийн тэмцээнүүдэд ч гар утас, таблетаар авсан зургийн төрөл нэмэгдэв. Apple компаниас зохион байгуулдаг "iPhone Photography Awards" 2007 оноос хойш өнөөг хүртэл жил бүр болсоор иржээ. Энэ удаагийн тэмцээнд шилдгийн шилдгээр шалгарсан 30 гэрэл зургийг хамтдаа сонирхоцгооё!

iPhone утсаар дарсан 2021 оны шилдэг 30 гэрэл зургийг тодруулжээ Хадгалах

Инстаграм дээрх оддын "төгс" зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй

Алдартнуудын зургийг өөрийн хошин мэдрэмж, хөгжилтэй илэрхийллээр баяжуулан ёжилдог Австралийн алдарт блоггер Селесте Барбер (Celeste Barber) цахим ертөнц дэх үзэсгэлэнт охидын зургийг зүгээр өнгөрүүлдэггүй гэхэд болно. Тэрээр алдартнуудын сэтгэл татам зургуудыг зөвхөн өөрийн хэв маягаар хуулбарлан өөрчилж олон мянган интернет хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй болжээ. Ингээд та бүхэнд блоггер Селесте Барберын хөгжилтэй зургуудаас хүргэж байна. 

Инстаграм дээрх оддын "төгс" зургийг бодит байдалтай ойртуулдаг Австрали бүсгүй Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №55

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №55 Хадгалах
2021-08-02, 13:05

Хөгжилтэй амьтдын эгдүү хүргэм зургууд (20+ фото)

Гэртээ амьтан тэжээдэг хүмүүс уйдахын зовлон мэддэггүй. Гэр бүлийн нэгэн гишүүн болсон тэдгээр хөгжилтэй амьтад эргэн тойрондоо инээд хөөр, баяр баясал бэлэглэж, хаа явсан газраа хүмүүсийн эгдүү, хайр хоёрыг зэрэг зэрэг хүргэж байдаг. Харин заримдаа яагаад байгааг нь гайхмаар хачирхалтай үйлдэл хийж эздийнхээ санааг зовоох үе ч бий. Энэ мэтчилэн тэжээвэр амьтдын сонирхолтой зургуудыг үзэж, өөрийгөө эрч хүчээр цэнэглээрэй!

Хөгжилтэй амьтдын эгдүү хүргэм зургууд (20+ фото) Хадгалах

Үзэсгэлэнтэй мөртлөө жихүүдэс төрүүлэм төрхтэй хаягдаж хоцорсон газрууд

Өнөөгийн дэлхийн хурдацтай өөрчлөлтийн аясаар ихэнх хотууд хөгжин дэвшиж, амьдралаар буцалж байхад зарим хотууд үгүйрэн хоосорч, мартагдан хаягдаж байдаг. Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан ч өдгөө байшин барилгынх нь үлдэгдэл сарайж, тоос шороо, ургамал ногоонд хучигдаж, аймшгийн киноны зураг авалтын талбар мэт харагддаг болсон хотууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэгвэл хуучирч хоцорсон эртний нууцлаг зүйлсийг сонирхдог хүмүүс "Reddit" сүлжээнд нэгдэж сүм хийд, театрын барилга болон бусад байгууламжуудын хачирхалтай зургуудыг хуваалцдаг ажээ.

Үзэсгэлэнтэй мөртлөө жихүүдэс төрүүлэм төрхтэй хаягдаж хоцорсон газрууд Хадгалах
2021-07-31, 18:52

Элдэв зураг (70 фото) №722

Налгар зуны өдрүүдэд танд инээд хөөр бэлэглэж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Бидний цуглуулсан хөгжилтэй, нүд баясгам, шинэ соргог зургууд таныг амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхэд бага ч гэсэн туслана гэж найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №722 Хадгалах
2021-07-30, 16:58