ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Санаанд оромгүй эд зүйлсээр өөрийгөө гоёдог Канад артистын бүтээлүүд

Хувцасны моод хэмээх зүйл багагүй удаан хугацаанд оршин тогтносон тул өнөө цагт хуучин цагийн хандлага эргэн ирнэ гэхээс цоо шинэ санаа гарах нь тун ховорджээ. Тэгвэл Канадын Монреаль хотод амьдардаг Габ Буа (Gab Bois) хэмээх уран бүтээлч нүдэнд төдийлөн өртөхөөргүй өдөр тутмын эд зүйлсийг хувцас, аксесуар болгон хувиргадаг байна. Түүний инстаграм хуудсандаа оруулсан абсурд гэмээр мөртлөө харахад зугаатай бүтээлүүд нь өнөө үед сэтгэлгээг хааж хориглож боломжгүй болсныг мөн өгүүлнэ.

Санаанд оромгүй эд зүйлсээр өөрийгөө гоёдог Канад артистын бүтээлүүд Хадгалах
2021-09-10, 18:19

Жихүүдэс хүргэм мэдрэмжийг төрүүлэх ховор түүхэн зургууд

Хуучны хар цагаан гэрэл зургуудад ер бусын мэдрэмж өгөх нэгэн увдис нуугдаж байдаг гэлтэй. Хий хоосон зүйл биш үнэхээр бодитоор болж өнгөрсөн, түүнчлэн тэрхүү мөч дахиж хэзээ ч давтагдахгүй тул тийм сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм. Ингээд та бүхэнд айдас хүргэхгүй юм аа гэхэд эвгүй мэдрэмж төрүүлэх түүхэн зургуудаас толилуулж байна.

Жихүүдэс хүргэм мэдрэмжийг төрүүлэх ховор түүхэн зургууд Хадгалах
2021-09-10, 17:50

Амьтны ертөнц дэх "дугуй дугуйгаа олсон" найзуудын өхөөрдөм зургууд

Бид хэн нэгний биеэ авч яваа байдал, аливаад хандах хандлага, байнга хэлдэг үг, хийдэг үйлдэл эсвэл бие галбир, царай зүсээрээ дэндүү ижилхэн хүмүүсийг ихэр юм шиг адилхан гэж ярьдаг. Тэгвэл энэ явдал зөвхөн хүн төрөлхтөнд л тохиолддог уу гэвэл үгүй аж. Өөр өөр төрөл зүйлд хамаарах амьтад хоорондоо төрсөн ах дүүс мэт адил байх тохиолдол үнэхээр байдаг гэдгийг дараах зургууд батлан харуулна.

Амьтны ертөнц дэх "дугуй дугуйгаа олсон" найзуудын өхөөрдөм зургууд Хадгалах
2021-09-09, 16:44

Бодит амьдрал "зэрэгцээ ертөнц"-тэй давхацсан сонирхолтой мөчүүд

Бидний амьдрал үнэндээ бодит биш, харь гаригийнхны туршилт хийж, тоглохын тулд бүтээсэн хийсвэр ертөнц байвал яахыг төсөөлөөд үзээрэй. Яг тийм бодол төрүүлэхээр "сэжиг бүхий" зүйлс амьдралд цөөнгүй тааралддаг бөгөөд тэр болгоныг хүмүүс алдалгүй цахим орчинд хуваалцдаг. Ингээд содон, ховор тохиолдлоор манай дэлхий видео тоглоомын ертөнц шиг харагдсан мөчүүдээс хүргэж байна.

Бодит амьдрал "зэрэгцээ ертөнц"-тэй давхацсан сонирхолтой мөчүүд Хадгалах
2021-09-08, 14:55

Эцэг эхээ инээхэд хэцүү, уйлахад хэцүү байдалд оруулсан жаалуудын хөгжилтэй мөчүүд

Хүүхэд хэмээх бяцхан ертөнц элдэв буруу санаагүй, хорлон сүйтгэх ямар ч зорилго агуулаагүй хэрнээ л томчуудын тэвчээрийг сорьсон үйлдэл хийхдээ гарамгай улс. Гэвч ихэнх зүйлийг шүүмжилж буруутгасаар олон янзын бодолдоо төөрсөн насанд хүрэгчдийн дэргэд гэнэн цагаахан сэтгэлтэй хүүхдүүдийн бодлогогүй үйлдэл инээд бэлэглэх нь олон билээ. Ингээд та бүхэнд тэдгээр нөхдийн хөгжилтэй, хөөрхөн зургуудаас түүвэрлэн хүргэе!

Эцэг эхээ инээхэд хэцүү, уйлахад хэцүү байдалд оруулсан жаалуудын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-09-07, 13:05

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №60

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №60 Хадгалах
2021-09-06, 12:52

Элдэв зураг (70 фото) №725

Бороотой намрын энэ өдрүүдэд таны алжаалыг тайлах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд хөөр бэлэглэж, хараа булаах дараах зургуудаар бид амьдралын баяр баясгаланг юунаас ч олж харж болдгийг гэрчлэхийг зорилоо. Амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ хамт ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №725 Хадгалах
2021-09-03, 17:42

2021 оны зэрлэг байгалийн хамгийн хөгжилтэй гэрэл зургуудыг тодруулжээ

Ан амьтдын хамгийн инээдэмтэй, хөгжилтэй зургуудыг шалгаруулдаг "Comedy Wildlife Photography" гэрэл зургийн тэмцээний шүүгчид энэ оны шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ. Байгаль хамгааллын үйл ажиллагааг илүү зугаатай, хөгжилтэй болгох үүднээс 2015 оноос хойш жил болгон зохион байгуулж ирсэн энэ тэмцээнээс олсон орлогын тодорхой хувийг амьтдын төлөөх сангуудад хандивладаг байна. 2021 оны тэмцээнд нийт 4000 гаруй гэрэл зурагчин бүтээлээ ирүүлснээс 42 зураг финалын шатанд шалгарчээ. Ингээд тэдгээрээс хамгийн шилдгүүдийг толилуулж байна.

2021 оны зэрлэг байгалийн хамгийн хөгжилтэй гэрэл зургуудыг тодруулжээ Хадгалах
2021-09-03, 17:20

Диснейн гүнжүүдийн цаашдын амьдрал хэрхэн үргэлжилсэн бэ?

Хорон санаат араатан, шулмуудыг дийлж, эх нутгаа аварч, мөрөөдлийн ханхүүтэйгээ гэрлэсэн нь Диснейн гүнжүүдийн амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүд байсан. Гэсэн ч олон үзэгчдийн харахыг хүссэн төгсгөл нь гүнж нарын гэр бүл зохиолт, цаашдын аз жаргалтай амьдралыг харуулсан хэсгүүд байсан байх. Тэгвэл Диснейн нэгэн шүтэн бишрэгч, Оросын зураач Оксана Пащенко өөрийн жирэмсэн үеэсээ санаа аван Диснейн гүнжүүдийг өнөөгийн ертөнцөд бяцхан үрээ хүлээж буй ээжүүд, хунтайж нарыг аавууд болгон дүрсэлж бидний хүссэн аз жаргалтай төгсгөлийг харуулжээ. 

Диснейн гүнжүүдийн цаашдын амьдрал хэрхэн үргэлжилсэн бэ? Хадгалах

Буриад зураач Зоригтын хараа булааж, өвөрмөц мэдрэмж төрүүлэх уран бүтээлүүд

Зураач, график дизайнер, барималч, кино найруулагч, Буриадын БНУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн Зоригто Доржиев нь дэлхийн шилдэг контемпорари уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор багтдаг. 1976 онд Улаан-Үд хотод төрж, 1996-2002 оны хооронд Буриадын болон Красноярскийн урлагийн сургуулиудыг төгссөн тэрээр орчин үеийн Европын "космополитан" уран зургийн урсгалыг Монголын үндэсний хэв маягтай хослуулсан бүтээлүүдээрээ олны сэтгэлийг татсан юм.

Буриад зураач Зоригтын хараа булааж, өвөрмөц мэдрэмж төрүүлэх уран бүтээлүүд Хадгалах
2021-09-02, 13:28

Таны өдөрт гэрэл гэгээ нэмэх эерэг, өхөөрдөм зургууд

Өнөөгийн дэлхийд олны анхаарлыг татаж буй зүйлсийн ихэнхийг сөрөг мэдээлэл эзэлж байна. Гэхдээ үүний зэрэгцээ сайн сайхны төлөө тэмүүлдэг, гэгээлэг бүхнийг гэрэлтүүлж байгаа хүмүүс үргэлж хаа нэгтээ байж л байгаа. Таны хувьд тааруухан өдөр байсан ч  дараа нь чамд тааламжтай зүйл тохиолдож,  аз дайрах нь гарцаагүй. Заримдаа эргэн тойрноо бага ч гэсэн ажиглаж,  жижиг зүйлсийг ч болов анзаарч эхлэх нь зүйтэй байдаг бөгөөд бүх зүйл тийм ч муу биш гэдгийг харах болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Таны өдөрт гэрэл гэгээ нэмэх эерэг, өхөөрдөм зургууд Хадгалах

Байгальтай "хамтарч" зурдаг уран бүтээлчдийн гайхалтай зургууд

Судалбар уран зургийн нэг төрөл болох "Плен-эр" (plein-air) гэдэг нь уран бүтээлч өөрөө байгальд гарч, нүдэнд үзэгдэж буй орон зайг сонгон буулгахыг хэлдэг.  Ингэж зурсан зураг нь байгалийн энерги, уран бүтээлчийн мэдрэмжийг шингээсэн дахин давтагдашгүй өнгө будаг, зохиомжийн төгс хослол болдог байна. Ингээд та бүхэнд орон орны Плен-эр зураачдын байгальтай "уусган" бүтээсэн нүд баясгам зургуудаас хүргэж байна.

Байгальтай "хамтарч" зурдаг уран бүтээлчдийн гайхалтай зургууд Хадгалах
2021-08-31, 19:41