"Google Earth" нь бидний амьдарч буй дэлхийг яг л алган дээрээ тавьсан мэт харуулдаг гайхалтай үйлчилгээ билээ. Бид хаанаас ч, амьдарч буй газрын зургаа маш тодоор харж болохоос гадна гудамжаар нь зугаалах ч боломжтой болсон. Тэгвэл бид та бүхэндээ "Google Earth"-ээр авсан хамгийн шилдэг 44 зургуудыг хүргэж байна. Мөн доорх зургуудад ямар ч фотошопийн засвар ороогүй бөгөөд байгалийн тогтоц нь яг л уран зураг мэт санагдах болов уу.
Хадгалах
Бразилийн гэрэл зурагчин Наоми Яман (Naomi Yamane) нь Инстаграм хуудаснаа өөрийн "Ягаан мэдрэмж" буюу "Feeling Pink" хэмээх фото төслийн зургуудаа нийтэлсэн бөгөөд уг зургууд түүнийг 22 мянган дагагчидтай болоход нь нөлөөлжээ. Тэрээр нүцгэн моделиудыг эротик гэхээс илүү эмэгтэйлэг, энгийнээр авахыг чухалчилдаг байна. Мөн та түүний гэрэл зургуудаас амьдралын хэв маяг болон тачаангүй байдлыг мэдрэх болно.
Хадгалах
Сан Франциско хотын гэрэл зурагчин Бет Мүүн (Beth Moon) сүүлийн 14 жилийн турш өвөрмөц тогтцоо хадгалан үлдсэн моддын зургийг авахаар дэлхийг тойрон аялж байгаа ажээ. Уран бүтээлч эмэгтэй очиход маш хүндрэлтэй олон газраар аялан хамгийн үзэсгэлэнтэй, сүр бараатай моднуудын зургуудыг буулгаж чадсан байна. Ингээд та бүхэндээ түүний авсан гайхалтай өвөрмөц моддын зургийг сонирхуулъя.
Хадгалах
Английн авъяаслаг фейшн төрлөөр гэрэл зураг авдаг Марк Кароланы (Mark Carolan) гайхамшигт уран
бүтээлийг та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Түүний урын санд эмэгтэй хүний байгалиас заяасан гоо сайхан бие цогцсыг байгалийн гэрэлд авсан хөрөг зураг олон байдгаараа онцлог уран бүтээлч билээ. Тэрээр алдартай загварын сэтгүүлүүд, томоохон брендүүдтэй хамтран ажилладгаараа сүүлийн жилүүдэд нэрд гараад байгаа ажээ.
Хадгалах
АНУ-ын “Argunners” сэтгүүлд генерал Чарльз Д.Палмерийн хувийн архивт хадгалагдаж байсан Дэлхийн II дайны үеийн гэрэл зургууд нийтлэгдсэн байна. Д.Палмер энэ үед бригадын генерал байсан ажээ. Ингээд та бүхэндээ дэлхий дахиныг шуугиулж буй түүхэн гэрэл зургуудыг сонирхуулъя.
Хадгалах