ГЭРЭЛ ЗУРАГ

Ухаалаг гар утас бидний амьдралыг юунд хүргэж байна вэ?

Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрснээр бид дэргэдэх хүнээ ч анзаарах сөхөөгүй, “ажилтай” болцгоосон. Хаа явсан газраа өөрийн зургаа авч, утсаараа оролдон, сошиал медианы донтонгууд болж хувирлаа. Харин тархинд үлдэх ямар нэгэн үр дүнтэй зүйл үлдсэнгүй. Үүнийг Францын гэрэл зурагчин Antoine Geiger олон нийтэд харуулахыг зорьжээ. Тэрээр бага зэрэг эффектүүд ашигласан нь зургийг бүр хүчтэй болгосон байна.
Ухаалаг гар утас бидний амьдралыг юунд хүргэж байна вэ? Хадгалах

Хөөрхийлөлтэй охидын өрөвдөлтэй хувь заяа

Гуатемала улс нь Гондурас, Эл Салвадор, Мексик зэрэг улс орнуудтай хиллэдэг бөгөөд Испаниас 1821 онд салж, тусгаар улс болсон байна. Одоогийн байдлаар энэ улсад өсвөр насны охидын төрөлт хамгийн их буюу жилд 14-с доош насны 5100 охин төрдөг гэсэн дундаж судалгаа байдаг байна. Ингээд Шведийн гэрэл зурагчин Linda Forsell-ийн фото сурвалжлагаас та бүхэнд хүргэж байна.
Хөөрхийлөлтэй охидын өрөвдөлтэй хувь заяа Хадгалах

Сэтгэл хөдөлгөм агшнууд

Гүнзгий утга агуулгатай, гайхалтай түүхийг агуулсан, эгзгийг нь олж дарсан гэрэл зургууд хүний сэтгэлд хүрч, тод томруун дурсамж үлдээн, зарим тохиолдолд бүр нулимс дуслуулах нь ч бий. Сайхан зураг үзсэн хүн тухайн өдөртөө, магадгүй бүр хэдэн сар жилээр ч өөдрөг сэтгэгдэлтэй, уудам бодолтой явдаг.Уншигч та бүхнийхээ энэ өдөрт гэрэл гэгээ, ухаарал нэмэх гайхамшигтай гэрэл зургуудыг толилуулж байна.
Сэтгэл хөдөлгөм агшнууд Хадгалах
2015-11-11, 20:24

Цагаан ордны дотоод амьдрал

АНУ хэмээх их гүрний анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон “Ерөнхийлөгчид нэг газар аж төрөх, ажиллах хэрэгтэй” хэмээж  “Цагаан ордон”-г барих санааг анх гарган, Пенсилвани мужийн нэгэн газрыг сонгож авчээ. Ингэхдээ алдартай архитектoрчдooс сонгон шалгаруулж, Ирландын зохион бүтээгч Жемс Хобаны зургийг сонгож, Пиер Чарлезийн загвараар барихаар шийдэн 1712 оны 12-р сарын 13-нд мянга мянган цагаачдыг дайчлан, барьж эхэлсэн юм.
Цагаан ордны дотоод амьдрал Хадгалах

“Нью-Йорк” хотыг өндрөөс тольдвол...

Нью Йорк хот бол “бүх дэлхийн нийслэл” гэгддэг түмэн янзын ёс заншил, иргэншил уусан холилдсон гайхамшигт хот билээ. Энд 100 метрээс дээш өндөртэй 500 гаруй тэнгэр баганадсан барилгууд бий. Энэхүү гэрэлт хотын өндрөөс авсан гэрэл зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.
“Нью-Йорк” хотыг өндрөөс тольдвол... Хадгалах

Хятадын тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр дэлхийн зах зээлд худалдаа үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, техник технологийн хөгжил, хүчирхэг эдийн засгаараа БНХАУ тэргүүлж байна. Энэхүү өндөрлөгт гарсан тэдний нууц бол ердөө л зогсолтгүй хөдөлмөр, үнэнч тууштай шаргуу зан юм. Их сурган хүмүүжүүлэгч Күнз нэгэнтээ “Их битгий хий, бага битгий хий, харин өдөр бүр хий” хэмээн үр хойчдоо сургасан байдаг гэнэ лээ. Ингээд Хятад улсын 1.36 тэрбум ард иргэдийн өдөр тутмын амьдрал болоод тэдний тухай сонирхолтой баримтуудыг хамтдаа сонирхоё.

Хятадын тухай сонирхолтой баримтууд Хадгалах