ГЭРЭЛ ЗУРАГ

Охидын дунд тархаад буй шинэ моод

Охидын дунд улирлаас улиралд, сараас сард үргэлж л ямар нэгэн шинэ трэнд дэлгэрчихсэн явж байдаг. Тэдгээр нь харин ямагт л сонин хачин, солиотой, бүр гаж ч гэмээр шинэлэг зүйлс байх нь бий. Энэ удаагийн моод бол энгийн мэт хэрнээ загварлаг харагдах, басхүү содон трэнд ажээ. Барууны охид аль хэдийн өдөр тутмын хувцаслалтандаа ашиглаад эхэлсэн бололтой шүү. 

Охидын дунд тархаад буй шинэ моод Хадгалах
2016-04-07, 16:53

Сая сая хүмүүсийг алмайруулсан селфинүүд

Өнөө цагийн залуусын хийх дуртай зүйлсийн нэг бол өөрийнхөө зургийг авах буюу "Selfie" хийх явдал билээ. Камераар, гар утсаараа өөрийнхөө зургийг хаа явсан газраа дарах нь заримдаа хэдийгээр зохимжгүй ч гэлээ, зарим үед харин жинхэнэ нүдээ олсон, гайхалтай бүтээл болон үлдэж чаддаг юм. Уншигч та доорх хүмүүс шиг гайхалтай селфи хийж чадах уу? 

Сая сая хүмүүсийг алмайруулсан селфинүүд Хадгалах
2016-04-07, 13:25

Нирвана хамтлагийн ховор зургууд

Ид хийж бүтээх 27-хон насандаа харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Нирвана хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Курт Кобайн (Kurt Cobain) урлагийн ертөнцөд солир адил харваад өнгөрсөн юм. Амьд хөгжмийн энэхүү хамтлаг нь охид залуусын зүрхийг хэдэнтээ булгилуулж, тэднийг байлдан дагуулж явсан гэхэд болно. Ийнхүү та бүхэндээ амьд хөгжмийн домог болсон алдарт Нирвана хамтлагийн түүхийг өгүүлэх ховор зургуудыг сонирхуулъя.

Нирвана хамтлагийн ховор зургууд Хадгалах

Инстаграмд шуугиан тарьж буй хосууд

Өнгөрөгч жил Инстаграм сайтаас эхлэн хүчээ авсан "Follow Me" буюу "Намайг дагаарай" төсөл нь дэлхийд алдартай, үзэсгэлэнтэй хотуудад зураг авалтаа хийдэг гэдгээрээ алдартай билээ. Үүнийг санаачлагч нь гэрэл зурагчин Мурад Хаусманн (Murad Haussmann) болон түүний эхнэр Наталье Захарова (Natalie Zakharova) нар юм. Ингээд тэдний зураг авалтаа хэрхэн хийсэн тухай маш сонирхолтой фото мэдээллийг хүргэе. 

Инстаграмд шуугиан тарьж буй хосууд Хадгалах
2016-04-04, 16:13

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Гар утас, интернэт орчин, цахим харилцаа зэргээс болж өдгөө бидний амьдрал, амьд харилцаа сүйрлийн ирмэг дээр байгаа гэдгийг та мэдэж байна уу? Охид онлайн ертөнцөөр биеэ үнэлэх нь холгүй болж, залуус цахим харилцааг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь ихэсч дэлхий ертөнц технологийн хөгжлөөс болж хөгжих ёстой байтал, харин ч эсрэгээрээ мөхөх тал руугаа хазайчихлаа. Энэ юуны учир вэ?  

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2016-04-04, 10:23

Элдэв зураг (90 фото) №483

Дэлхийн өнцөг булан бүрийн хөгжил хөөр, баяр баясал, инээд наргианыг уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэдэг "Элдэв зураг" нийтлэлийн маань "будаг нь ханхалсан" шинэ дугаар бэлэн боллоо. Амралтын өдөртөө бяцхан ч гэсэн гэрэл гэгээ, инээд хөөрийг нэмье гэвэл эдгээр хөгжилтэй, элэг хөшөөм зургуудыг үзээрэй. 

Элдэв зураг (90 фото) №483 Хадгалах
2016-04-03, 11:15

Ичдэггүй жаалууд

Гэр бүлээрээ зургаа авахуулах мөчид жаахан хүүхдүүд уйлах хамгийн хэцүү байдаг. Зурагчин тэднийг сатааруулж, алиалагчийн ажил хийж байж сая нэг хөгжилтэй, хөөрхөн зураг бүтдэг шүү дээ. Тэгвэл түүнээс ч хэцүү зүйл юу гээч? Доорх зургуудыг хараад уншигч та инээдээ барьж дийлэхгүй байхвий...

Ичдэггүй жаалууд Хадгалах
2016-04-03, 10:34

Таныг төөрөгдүүлэх гайхалтай зургууд

Ажлын завгүй өдрүүд өнөөдрөөр түр завсарлаж байна. Өдөржин компьютерийн дэлгэц ширтэж, эсвэл бичиг цаастай зууралдсаар ядарсан тархиа багахан ч болов амрааж, бидний хүргэж буй дараах зургуудыг үзээрэй. Танд тайвшрал авчрана хэмээн найдаж байна. 

Таныг төөрөгдүүлэх гайхалтай зургууд Хадгалах
2016-04-01, 15:08

Дэлхийн хамгийн гайхалтай усан сангууд

Халуун зуны цаг ирмэгц усан сан, бассейн шиг эрэлттэй газар үгүй. Хэдийгээр манай оронд усан сан түгээмэл баригдаагүй ч гэлээ, дэлхийн шилдэг дизайн, газар зохион байгуулалттай дараах гайхалтай усан сангуудаас багахан ч болов санаа авч шинэ бүтээн байгуулалт хийж болох шүү дээ. 

Дэлхийн хамгийн гайхалтай усан сангууд Хадгалах
2016-04-01, 15:05

4-р сарын 1-нд найзуудаа хэрхэн хуурах вэ?

Манайхан 4-р сарын эхний өдрийг "Инээдмийн баяр" хэмээн тэмдэглэж, бие биенийгээ хошин үгээр егөөдөн, хуурдаг уламжлал тогтсоор нилээдгүй хугацааг үдлээ. Дотны найзыгаа, ажлынхаа хамтрагчийг, ах эгч дүүгээ хуурч тоглон, хөгжилдмөөр байгаа ч олигтой санаа орж ирэхгүй байгаа бол бид танд дараах хөгжилтэй аргуудыг санал болгож байна. 

4-р сарын 1-нд найзуудаа хэрхэн хуурах вэ? Хадгалах
2016-03-31, 14:00

Баян залуусын зугаатай амралт

Инстаграмын "Баян залуус" хэмээх нэрээрээ алдаршсан дэлхийн өнцөг булан бүрийн баячуудын хүүхдүүд, өв залгамжлагчдын тансаг амьдрал, хэрээс хэтэрсэн үрэлгэн байдал өдгөө аль хэдийн хүн бүхний өмнө нээлттэй сэдэв болжээ. Одоо тэд далайн эрэг дээр амарч, усан онгоцоор зугаалж, үнэтэй оргилуун дарс буудуулан, амралтаа тэмдэглэж яваа. Ингээд тэдний хаврын амралтын нүд гялбам тансаг зургуудыг хүргэж байна. 

Баян залуусын зугаатай амралт Хадгалах
2016-03-31, 10:28