ГЭРЭЛ ЗУРАГ

Эрчүүд хэрвээ эмэгтэй байсан бол...

Өнөө цагт цахим ертөнцөд, тэр дундаа Инстаграм, Фэйсбүүкд царай болон хөрөнгө чинээ муутай, муухай хувцасладаг хүн гэж байхаа больжээ. Нийтэлсэн зурагнаас нь үзэхэд бүгд л гайхалтай сайхан, үзэсгэлэнтэй байх юм. Гэвч цахим ертөнц, бодит амьдрал хоёр хоорондоо тэнгэр газар мэт зөрүүтэй гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Харин интернэт орчинд охид хэрхэн "маягладаг"-ийг эрчүүд дууриавал нэг иймэрхүү харагдах аж... Элгээ гамнаж инээгээрэй. 

Эрчүүд хэрвээ эмэгтэй байсан бол... Хадгалах
2016-06-08, 10:11

Баян Ази эрийн тансаг амьдрал

Ази баячууд дундаа Хятад болон Энэтхэгчүүд хамгийн нэр нөлөөтэй байдаг билээ. Тэгвэл бид энэ удаад Индонез улсын бизнесмэн, өв залгамжлагч Ричард Мулжади (Richard Muljadi)-ийн амьдралыг товчхон танилцуулж байна. 

Баян Ази эрийн тансаг амьдрал Хадгалах
2016-06-07, 17:30

Бидний заавал үзэх түүхэн ховор зургууд

Технологийн дэвшил нүд ирмэхийн зуурт гялалзан хөгжих тусам орчин цагийн зүйлс огт сонин санагдахаа больж, харин өнгөрсөн үеийн хар цагаан тэр л зургууд улам л үнэ цэнтэй мэт мэдрэгдэх болжээ. Ямар ч элдэв чимэггүй хэрнээ энгийн гэхэд хэтэрхий энгийнээрээ байгаа тэр л хар цагаан гэрэл зургууд гайхалтай их түүхийг өгүүлэх нь нүнжигтэй. 

Бидний заавал үзэх түүхэн ховор зургууд Хадгалах
2016-06-06, 10:20

Баяжих хамгийн хялбар аргууд

Мэдээж хүн бүр их мөнгөтэй болж, мөр бүтэн, гэдэс цатгалан явахыг хүсдэг. Гэхдээ хэрхэн мөнгө олох вэ? Насаараа хөдөлмөрлөсөн боловч хурааж хуримтлуулсан зүйлгүй амаа барих хүмүүс цөөнгүй байдаг. Иймд та бүхэндээ мөнгө олох, баяжих хамгийн "залхуу" аргуудыг танилцуулъя. Гэхдээ залуусдаа хандаж хэлэхэд хэдий эдгээр аргууд нь хялбар боловч таниас хамааралтай зүйл үгүй бөгөөд зөвхөн сохор азнаас хамаарах юм шүү. 

Баяжих хамгийн хялбар аргууд Хадгалах

Хүн хэрвээ амьтан байсан бол...

Хүн гэдэг бол хамгийн соёлтой араатан гэдгийг бид өөрсдөө ч мэдэж байгаа. Хэрвээ бид амьтдын оронд, харин амьтад бидний оронд байсан яг доорх зураг шиг л үйл явдал байнга болох байжээ. Үнэхээр харгис биш гэж үү? 

Хүн хэрвээ амьтан байсан бол... Хадгалах
2016-06-04, 11:20

Элдэв зураг (90 фото) №491

Цаг хугацаа гэж харвасан сумнаас ч хурдан зүйл шүү. Нэг мэдэхэд л ажлын шинэ долоо хоног эхэлж, нүдээ анихын төдийд л баасан гараг ирсэн байх юм. Амьдрал ч гэсэн ийм л богинохон. Алга урвуулахын хооронд цахилан өнгөрөх богинохон амьдралдаа бага уурлаж, их инээж, хэн нэгэнд өс санахын оронд далай мэт өгөөмөр хайраар хайрлаж яваарай. Ингээд та бүхэнд инээд хөөр, баясан цэнгэл бэлэглэх "Элдэв зураг" нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байна. 

Элдэв зураг (90 фото) №491 Хадгалах
2016-06-03, 18:05

Япон бүсгүйг цочирдуулсан эмч нар

Кото Накамура хэмээх энэ бүсгүйг жирэмсэн байхад эмч нар хүүхдийнх нь хүйсийг охин хэмээн тодорхойлжээ. Баярлаж хөөрсөн тэрбээр удахгүй төрөх "охиндоо" Хината гэж нэр өгнө, бас болоогүй ягаан өнгөтэй хувцас хэрэглэл авчихсан байжээ. Гэтэл төрөхийн орон дээр гарч, эх үр хоёр уулзах мөчид бүх зүйл буруугаар эргэх нь тэр...

Япон бүсгүйг цочирдуулсан эмч нар Хадгалах
2016-06-03, 16:54

Рэпперүүдийн нууц үдэшлэг ил боллоо

Шведийн гэрэл зурагчин Иварс Виган (Ivars Wigan), АНУ-ын Атланта мужид аялах хугацаандаа репперүүдийн хэрхэн шоуддаг талаар фото төслийг бэлджээ. Түүгээр ч зогсохгүй, тэдгээр хүмүүсийн онцлог, амьдралын хэв маягийг нь ч цухас дурдсан байна. Ингээд та бүхэндээ түүний авсан сонирхолтой гэрэл зургууд болон, мэдээллийг хүргэж байна.

Рэпперүүдийн нууц үдэшлэг ил боллоо Хадгалах

Дубайн залуусын тансаг амьдрал

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хот Абу Дабигийн дараа орох, Арабын хоёр дахь том хот бол яахын аргагүй олны хөл холхисон Дубай билээ. Анх 1950-аад оны эхээр Дубай зүгээр л нэг хатсан цөл байв. Харин өнөөдөр хөгжлөөрөө дэлхийн ихэнх улс гүрнийг тоосон дундаа үлдээж, ард иргэд нь нүд гялбам тансаг амьдралаараа бусдад гайхагдаж байна. Ингээд та бүхэнд баялагаа бодит хөрөнгө болгож чадсан ухаалаг улсын, баян иргэдийн амьдралын нэгээхэн хэсгийг сонирхуулъя. 

Дубайн залуусын тансаг амьдрал Хадгалах
2016-06-02, 10:48