ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бусдын дурсамжтай мөчийг чимсэн "зураг-алаач" нарын хөгжилтэй мөчүүд

Санаатай болон санамсаргүй байдлаар "зураг алдаг" хүмүүс үнэндээ тухайн зурагт өнгө нэмж, илүү дурсамжтай болгодог. Ингээд хүний зургийг алах биш аварч байгаа хүмүүсийн хөгжилтэй мөчүүдийг хүргэе.

Бусдын дурсамжтай мөчийг чимсэн "зураг-алаач" нарын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-10-29, 15:52

Бүх цаг үеийн "шилдэг сельфи"-д хангалттай тооцогдохоор бүтээлч, хөгжилтэй мөчүүд

Орчин үеийн хүний амьдралын салшгүй нэг зүйл нь сельфи зураг болжээ. Гэхдээ ихэнх селфи арын фоныг нь эс тооцвол нэгэн хэвийн, хоорондоо ижилхэн байдаг шүү дээ. Энэ байдлыг өөрчилж, бусдаас ялгарахыг хүсвэл та дараах зургуудаас санаа авч болох юм. 

Бүх цаг үеийн "шилдэг сельфи"-д хангалттай тооцогдохоор бүтээлч, хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-10-28, 19:48

2021 оны "Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зурагчин" тэмцээнд ялсан бүтээлүүд

"Зэрлэг байгалийн оны шилдэг гэрэл зурагчин" уралдаан нь 1965 оноос эхлэн олон улсын хэмжээнд жил бүр зохиогдож ирсэн юм. Энэ жил тус уралдаанд 95 орны гэрэл зурагчдаас 50 мянга гаруй бүтээл өрсөлдсөн аж. Тус уралдааныг Лондонгийн Байгалийн түүхийн музей явуулдаг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн шилдэг зургуудаа танилцуулснаас та бүхэнд хүргэж байна. 

2021 оны "Зэрлэг байгалийн шилдэг гэрэл зурагчин" тэмцээнд ялсан бүтээлүүд Хадгалах

Үйлчлүүлэгчээ тэс өөр хүн болгоод гаргадаг Япон үсчний бүтээлүүд

Зохисон үс засалт гэдэг тухайн хүний гадаад төрхийг эрс өөрчлөхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэлийг нь ч нэмэгдүүлж чаддаг. Токио хотын Diece салонд ажилладаг Шо Оцүки хэмээх үсчний ажлынх нь үр дүнгүүдийг харвал энэ нь яах аргагүй үнэн болохыг мэднэ. Гайхалтай чадвар болон мэдрэмжийг хослуулсан түүний салонд үйлчлүүлсэн хүмүүс ид шидээр өөрчлөгдөв үү гэлтэй тэс өөр хүн болоод гардаг аж. Ингээд Шо Оцүки өөрийн үйлчлүүлэгчдийнхээ өмнөх ба дараах төрхийг цахим хаягтаа хуваалцсанаас хүргэж байна.

Үйлчлүүлэгчээ тэс өөр хүн болгоод гаргадаг Япон үсчний бүтээлүүд Хадгалах
2021-10-27, 16:34

"Бяцхан чөтгөрүүд" - Эцэг эхээ уйлах, инээхийн завсар аваачсан жаалуудын хөгжилтэй мөчүүд

Хүүхэд хэмээх бяцхан ертөнц элдэв буруу санаагүй, хорлон сүйтгэх ямар ч зорилго агуулаагүй хэрнээ л томчуудын тэвчээрийг сорьсон үйлдэл хийхдээ гарамгай улс. Гэвч ихэнх зүйлийг шүүмжилж буруутгасаар олон янзын бодолдоо төөрсөн насанд хүрэгчдийн дэргэд гэнэн цагаахан сэтгэлтэй хүүхдүүдийн бодлогогүй үйлдэл инээд бэлэглэх нь олон билээ. Ингээд та бүхэнд тэдгээр нөхдийн хөгжилтэй, хөөрхөн зургуудаас түүвэрлэн хүргэе!

"Бяцхан чөтгөрүүд" - Эцэг эхээ уйлах, инээхийн завсар аваачсан жаалуудын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-10-27, 15:41

Хайр дурлалын нандин бүхнийг харуулсан гэгээлэг бөгөөд сэтгэл хөдөлгөм мөчүүд

Хэдий дурлал гэдэг эрсдэлтэй тоглоом боловч бусдыг хайрлаж, бусдаар хайрлуулах хүн төрөлхтний хэрэгцээ мөнхөд оршсоор байх болно. Харамсалтай нь амьд харилцаа дэлгэцний цаадах харилцаагаар солигдож буй өнөө үед ганцаардал хэмээх "ужиг өвчин" дэлхийн хаана ч газар авсаар байна. Тэгвэл дараах зургууд танд хайртай хүнээ яг одоо баярлуулах, эсвэл харж явдаг нэгэндээ сэтгэлээ илчлэх урам зоригийг бага ч гэсэн өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хайр дурлалын нандин бүхнийг харуулсан гэгээлэг бөгөөд сэтгэл хөдөлгөм мөчүүд Хадгалах
2021-10-25, 20:29

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №67

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №67 Хадгалах
2021-10-25, 14:29

"Нүдэн гоо" - Ер бусын сайхан нүдтэй бүсгүйчүүдийн сэтгэл татам зургууд

Хорвоо ертөнцийг харах агуу чадварыг бидэнд өгөхийн зэрэгцээ сэтгэл зүрхний илэрхийлэл, гоо сайхны бэлгэдэл болдог болохоор нүдийг эрт цагаас эхлэн магтан дуулсаар иржээ. Чухам нүдээр дамжуулан бид бусдыг ойлгож, бас бусдаас ялгардаг болохоор аргагүй юм. Ингээд та бүхэнд нүдээрээ олныг дурлуулам үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн зургаас хүргэж байна.

"Нүдэн гоо" - Ер бусын сайхан нүдтэй бүсгүйчүүдийн сэтгэл татам зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №732

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №732 Хадгалах
2021-10-22, 19:44

Хаана ч тав тухаа алддаггүй хүмүүсийн хөгжилтэй төрх

Шинэ газар зочлоход хэдий таныг "гэртээ байгаа мэт байгаарай" гэдэг боловч яаж ч хичээсэн нэг л тухтай байж чаддаггүй биз дээ. Гэтэл дараах хүмүүс дэлхий сөнөж байсан ч тав тухаа алдахгүй, бусдаас хараат бусаар амьдралаа үргэлжлүүлж чаддаг нь илт. 

Хаана ч тав тухаа алддаггүй хүмүүсийн хөгжилтэй төрх Хадгалах

Эзэнтэйгээ хамт өсөж торнисон амьтдын өхөөрдөм зургууд

Олон хүүхдүүдийн хувьд гэрийн тэжээвэр амьтан хамгийн сайн найз болдог. Хамтдаа тоглож, хамтдаа дүрсгүйтэж, хамтдаа шинэ зүйлс суралцахын хажуугаар жил ирэх тусам тэд бяцхан эздийнхээ хамт өсөж, хамтдаа өөрчлөгддөг. Гэвч тэдний бат бөх нөхөрлөл хэзээ ч өөрчлөгддөггүй ажээ. Үүнийгээ батлахын тулд хүмүүс үнэнч нохой, мууртайгаа дурсамжтай зураг авахуулсныг та бүхэнд хүргэж байна.

Эзэнтэйгээ хамт өсөж торнисон амьтдын өхөөрдөм зургууд Хадгалах

Толио зарахаар шийдсэн хүмүүсийн хөгжилтэй зарын зургууд

Онлайнаар эд  бараа зарахдаа тухайн зүйлийнхээ зургийг авч тавих нь худалдан авагчийн анхаарлыг татах хамгийн сайн арга байдаг. Гэтэл энэ нь зарим эд зүйлсийн хувьд тохиромжгүй байдаг бололтой. Жишээлбэл, толь зарахдаа зургийг нь яаж өөрийн тусгалыг оруулахгүйгээр эвтэйхэн авах вэ? Тэгвэл доорх толь зарахыг оролдож буй хүмүүсийн зард нийтэлсэн хөгжилтэй зургууд таньд бяцхан инээд бэлэглэх болно.

Толио зарахаар шийдсэн хүмүүсийн хөгжилтэй зарын зургууд Хадгалах