ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (70 фото) №575

Өнөөдөр нэг л нозоороод байна уу? Таныг сэргээж, сэтгэлийг тань баясгах шинэ зургуудаа бэлтгэлээ. Ажил, амьдралаа зохицуулж, сайн амарч байгаарай. Хаврын улирал ирээд хүмүүс нэг л ядрангуй, лазантай байгаа ч тархи толгойгоо сэргэг байлгаж сайхан зүйлийн араас зүтгэж, амьдралын баяр баясгаланг алхамдаа тутамдаа мэдэрч амьдарцгаая. Хэн нэгэнд гаргасан өгөөмөр сэтгэлээрээ өөрийгөө цэнэглэх юутай сайхан...

Элдэв зураг (70 фото) №575 Хадгалах

Гаднаасаа төгс харагддаг хосууд ч гэртээ хариад ийм л байдаг

Израйлийн уран бүтээлч Ехуда Дэвир (Yehuda Devir) гэх нэгэн залуу өөрийн гэр бүлийн хайр дүүрэн аз жаргалтай амьдралыг үнэн бөгөөд хошин байдлаар дүрслэн зуржээ. Тэгтэл түүний цуврал зургуудыг санаанд оромгүй олон хүн таашаан хүлээн авсан байна. Бүр удаах цувралуудыг нь ч хүлээж байгаагаа түүнд хэлээд амжсан юм. Түүний цуврал зураг бүр нь өөрийн гэсэн бяцхан өгүүлэмжтэй ба бүтээлүүд дундаас нь та ч гэсэн мөн өөрийн бодит амьдралыг харж мэднэ. Ингээд хосуудын харилцааны аз жаргал нь яг юундаа оршдогийг хамтдаа үзэцгээе!

Гаднаасаа төгс харагддаг хосууд ч гэртээ хариад ийм л байдаг Хадгалах

Элдэв зураг (70 фото) №574

Өнөөдөр бол жирийн нэгэн баасан гараг. Магадгүй та үдшийн жаварт хацраа жиндүүлж, хүрмэн дотроо халууцсаар ажлын цаг дуусахад гэрийнхээ хаалгыг татахаар яарч яваа биз ээ. Тэгвэл таны гэгээхэн, намуухан баасан гарагт өнгө гэрэл нэмэхээр "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Цагаан сар гэх их ажлын ард гарч, цаг агаарын дулаанд сэтгэл тогтуун суугаа эрхэм уншигч та, бидний бэлтгэсэн сонирхолтой зургуудыг тухлан үзээрэй. 

Элдэв зураг (70 фото) №574 Хадгалах

Өнөөгийн нийгмийн хатуу боловч үнэн төрх

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өдөр ирэх тусам хүн амын тоо ихсэж, үүнийгээ дагаад хүчирхийлэл, авилгал, ядуурал, залилан гэх зэрэг нийгмийн эмзэг асуудлууд ч мөн нэмэгдсээр л... Өнөөгийн амьдралыг магтан дуулах нэг хэсэг байх ч, шүүмжлэн буруушаах хүмүүс ч цөөнгүй. Ингээд та бүхэн нийгмийн жинхэнэ төрх, хатуу ширүүн, харгис хэрцгий байдлыг илэрхийлсэн хамгийн шилдэг шог зургийн цуглуулгыг сонирхож үзээрэй.

Өнөөгийн нийгмийн хатуу боловч үнэн төрх Хадгалах

Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд

Түүхэн гэрэл зураг гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ховор нандин зүйл билээ. Өнгөрсөн үеийн түүх болоод дурсамжийг өнөө цагийн бидэнд алган дээр тавьсан мэт авчирдгаараа фото зураг юутай гайхалтай вэ? Өнөөдрийн бидний шүтэн биширдэг одууд 10, 20, 30 жилийн өмнө ямархан төрхтэй,  хэрхэн аж төрж байсныг бид дараах зургуудаар гэрчлэн хүргэж байна. Ингээд дэлхийн алдартнуудын түүхийг өгүүлэх гайхалтай содон гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд Хадгалах
2018-02-12, 17:05

Элдэв зураг (70 фото) №573

Хүйтний эрч цаашилж, хөхүүрийн амсар наашилж, Монголчууд бидний үндэсний баяр цагаан сар айсуй. Та бидний хүсэн хүлээдэг "Элдэв Зургууд" нийтлэл шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Хөгжилтэй, халуухан басхүү сонин содон эдгээр зургуудаас та санаа авч, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж болох юм. Дараагийн удаа таны авахуулсан хөгжилтэй зураг энэхүү нийтлэлд явж байвал бүү гайхаарай! 

Элдэв зураг (70 фото) №573 Хадгалах

Согтуу хүний нүдээр амьдрал ингэж харагддаг

Хүмүүс бидний зан авир эрүүл байх үедээ болоод согтуу байх үедээ тэнгэр газар шиг ялгаатай байдаг гэлцдэг. Даруухан зантай нэгэн хэд татчихаад галзуу нүүрэмгий хүн болж хувирах нь энүүхэнд. Нөгөө талаас согтууруулах ундаа тархины өөрийгөө хянах, мэдрэх үүрэгтэй хэсгүүдийг сулруулснаар хүн өөртөө хэт итгэлтэй болдог байх магадлалтай хэмээн эрдэмтэд хүртэл баталсан. Ингээд согтуу хүний нүдээр хорвоо ертөнц хэрхэн харагддаг талаар сонирхолтой баримтыг бэлтгэлээ. 

Согтуу хүний нүдээр амьдрал ингэж харагддаг Хадгалах
2018-02-06, 18:53

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ?

Сүүлийн жилүүдэд гэрэл зургийн ертөнцөд нэгэн салбар хүч түрэн орж ирж байгаа нь өөрийнхөө зургийг дарах буюу сельфи хийх юм. Техник технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр хүн бүр л ухаалаг утас ашиглаж түүгээрээ сельфи зураг дарахын хажуугаар түүнд зориулагдсан хэдэн мянган шинэ аппликейшн өдөр бүр нэмэгдсээр байна. Гэхдээ бүх хүмүүс төгс сельфи хийж чаддаггүй. Яг ижилхэн загварын утсаар, яг адилхан орчинд зураг автал заримынх нь үнэхээр гайхалтай, харин хэсэг бүлэг хүмүүсийнх нь нэг л учраа олоогүй байдаг шүү дээ. Та ч гэсэн тэдний нэгэн адил мунгинасаар л байна уу. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа нэг хандуулаад үзээрэй. Ингээд хэрхэн төгс зураг авах талаар хамтдаа сонирхоцгооё.

Олон лайк цуглуулах төгс "сельфи"-г хэрхэн хийх вэ? Хадгалах
2018-02-06, 17:51

Өнгөрсөн үеийн түүхийг батлах онц сонирхолтой гэрэл зургууд

Цаг хугацаа улиран одох тусам он цагийн тооллоор үйл явдлууд түүх болон гэрэл зурагт мөнхөрнө. Орчин үеийн залуус бид өнгөрсөн түүхээ эргэн санаж өтгөс буурлаа хүндлэн дээдлэх нь хамгаас чухал асуудал билээ. Тиймдээ ч бид түүхэн баримтыг агуулсан мэдээ мэдээлэл баримтыг та бүхэндээ хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ. Ингээд дэлхийн түүхийг харуулсан гэрэл зургуудаас түүвэрлэн хүргэж байна.

Өнгөрсөн үеийн түүхийг батлах онц сонирхолтой гэрэл зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №572

"Элдэв зураг" нийтлэлээ хүлээж байв уу? Бид ч ялгаагүй хүлээдэг энэ нийтлэлийн маань цоо шинэ дугаар хүрч байна. Сонирхолтой, сонжмоор зурган нийтлэлдээ өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд болсон сонин, содон үйл явдлыг хүргэдгийг байнгын үзэгчид та бүхэн хэдийнэ мэдэх билээ. Хамтдаа хорвоогийн өнгө төрх, хүмүүний амьдралтай танилцангаа дэлхий ертөнцөөр аялцгаая.  

Элдэв зураг (70 фото) №572 Хадгалах

Та аав ээжээсээ юуг өвлөж авсан бэ?

Хүний ген нь удам угсааных нь тухай олон мэдээллийг агуулж байдаг. Харин зарим хүмүүс аав ээжтэйгээ усны дусал мэт адилхан байх бол, зарим нь гадаад төрх бус дотоод үзэл бодол нь адилхан байх нь бий. Тэгвэл хүсэл сонирхол болоод гадаад төрхийн хувьд тун ч адилхан гэр бүлийнхэн гэж байх юм. Бид өнөөдөр та бүхэндээ интернэт сүлжээнд тавигдсан, ээж охин, аав хүүгийн эндүүрэм гэмээр адилхан зургуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Та аав ээжээсээ юуг өвлөж авсан бэ? Хадгалах