ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оддын ховорхон тохиох уулзалтыг буулгасан хуучны үнэ цэнтэй зургууд

"Уулзахгүй гэсэн хүнтэй гурав уулздаг" гэдгийн адил алдартнууд ч гэсэн огт санаанд оромгүй хүнтэй хааяа таарчихдаг аж. Өөр улсад амьдардаг, өөр мэргэжлийн, өөр хүрээллийн алдартнууд нэгнээ таньж, уулзалдах тохиолдол байдаг бөгөөд хамгийн гол нь тэд тэрхүү ховор мөчийг авч үлдэж, маш дурсамжтай зургийг үлдээдэг байна. Ингээд та бүхэнд оддын сонирхолтой учралуудыг харуулсан түүхэн гэрэл зургуудаас хүргэе.

Оддын ховорхон тохиох уулзалтыг буулгасан хуучны үнэ цэнтэй зургууд Хадгалах
2021-11-21, 18:00

Элдэв зураг (70 фото) №736

Зэврүүхэн энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №736 Хадгалах
2021-11-19, 21:52

Алхахаас залхуурсан "авсаархан" нохдын хөгжилтэй мөчүүд

Нохой гэдэг амьтан жаахан хүүхэд шиг хаа байгаа газартаа гэгээлэг энерги түгээж, эргэн тойрны хүмүүсээ баясгаж халуун дулаан уур амьсгал бий болгож чаддаг. Тэгвэл эзэнтэйгээ хамт хол замыг туулахдаа уут, цүнхэн дотор тухлахыг илүүд үзсэн ноход хүмүүсийн инээдийг ихэд хүргэдэг аж. Тиймээс цахим хэрэглэгчид өөртөө нь тааралдсан тэрхүү "авсаархан" нохдын зургийг авч, инстаграмд bagdogs хаштагтайгаар оруулдгаас та бүхэнд хүргэж байна.

Алхахаас залхуурсан "авсаархан" нохдын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-11-18, 19:40

Алдарт Жимми Фаллоны шоуг чимсэн алдартан бүсгүйчүүдийн эрхэмсэг төрх

Америкийн төдийгүй дэлхийн телевизийн салбарт чансаагаараа дээгүүр бичигдэх ярилцлагын шоунуудын нэг бол 2014 оноос хойш NBC сувгаар үдэш бүр хүрсээр ирсэн "The Tonight Show" юм. Хошин шогийн богино үзүүлбэр, дуучид хөгжимчдийн тоглолт, хөтлөгч Жимми Фаллоны уран яриа, марзан хошигнолоос гадна тус шоу нэвтрүүлгийн салшгүй нэгэн хэсэг бол мэдээж зочид билээ.

Алдарт Жимми Фаллоны шоуг чимсэн алдартан бүсгүйчүүдийн эрхэмсэг төрх Хадгалах
2021-11-17, 12:36

"Сэтгэл нь сайхан юм даа" - Хичээж хийсэн зүйл нь буруугаар эргэсэн хөгжилтэй тохиолдлууд

Алдаа болгон аймшигтай байдаггүйн жишээ болгох хөгжилтэй бүтэлгүйтлийн түүх хүн бүрд байдаг. Хэн нэгэн ямар санаа агуулж, юу хийхээр төлөвлөж байсан нь хамаагүй, харин тэдний үр дүн хүмүүст инээдтэй, ичгэвтэр санагдаж бүр харамсал төрүүлэх нь ч бий. 

"Сэтгэл нь сайхан юм даа" - Хичээж хийсэн зүйл нь буруугаар эргэсэн хөгжилтэй тохиолдлууд Хадгалах
2021-11-16, 15:47

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №70

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №70 Хадгалах
2021-11-15, 19:20

"Монгол орон агаараас..." - Нисгэгч Л.Нямбаярын авсан гайхалтай гэрэл зургууд

Нисгэгч нар ажлаа хийж байхдаа үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй дүр зургийг байнга харж чаддаг азтай хүмүүс ажээ. Тэгвэл Монголын иргэний нисэхийн салбарт 35 зүтгэсэн, "МИ-8" нисдэг тэрэгний мастер хэмээн хүндлэгдсэн гавьяат нисгэгч Л.Нямбаяр өөрийн өдөр бүр хардаг тэрхүү дүр зургуудаа олон нийтэд хуваалцахаар шийджээ. Ингээд та бүхэнд Улаанбаатар хот, Монгол орны байгаль олон мянган метрийн өндрөөс, нисдэг тэрэгний цонхоор хэрхэн харагддагийг хүргэж байна.

"Монгол орон агаараас..." - Нисгэгч Л.Нямбаярын авсан гайхалтай гэрэл зургууд Хадгалах
2021-11-15, 18:26

Элдэв зураг (70 фото) №735

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №735 Хадгалах
2021-11-12, 19:30

Залхуурлын шинэ түвшинд очсон хүмүүсийн хөгжилтэй мөчүүд

"Би хэцүү ажлыг хийлгэхэд үргэлж залхуу хүнийг сонгоно. Учир нь тэд үүнийг хийх хялбар аргыг олж чадна" гэдэг үгийг Билл Гейтс нэг удаа иш татаж ярьсан байдаг. Энэ үгийг хэн хэлснийг мэдэхгүй ч тэр үнэхээр ухаантай хүн бололтой. Учир нь залхуу хүмүүс аливаа зүйлийг яаж хялбархан хийхээ мэддэг, тэд яаж ийж байгаад л залхуурах төгс шийдэл олж чаддаг.. Үүнийг дараах зургууд батлан харуулах болно. 

Залхуурлын шинэ түвшинд очсон хүмүүсийн хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-11-11, 18:35

Дэлхий дээрх бүхий л зүйлс харьцангуй шинж чанартай болохыг харуулах зургууд

Хорвоо ертөнц дээр үнэмлэхүй зүйл гэж хаа ч байдаггүйг аливаа бүхнээс мэдрэх боломжтой. Хамгийн наад захын жишээ авч үзэхэд, хүн төрөлхтний дийлэнх хэсгийн хувьд зуун жил бол нэг насны амьдралаас ч урт цаг хугацаа байдаг боловч сансар огторгуй, орчин ертөнцийн хувьд өчүүхэн төдий агшин юм.  Үүний адил бидний эргэн тойронд буй бүх зүйл харьцангуй болохыг нотлох гэрэл зургийн цуглуулгыг хүргэж байна. 

Дэлхий дээрх бүхий л зүйлс харьцангуй шинж чанартай болохыг харуулах зургууд Хадгалах
2021-11-11, 18:09

Усанд ороод "сүр сүлдгүй болсон" амьтдын хөгжилтэй мөчүүд

Тэжээвэр амьтдыг танигдахааргүй болгон өөрчлөе гэвэл усанд оруулахад л хангалттай аж. Өмнө нь цоглог, бардам алхаж явсан нохой, муурыг усанд оруулсны дараа царай алдаж, айж эмээж, дагжиж чичирсэн тун өрөвдөлтэй амьтан болон хувирдаг. Тийм "айхтар зүйл" тохиолддогийг мэддэг болохоор л тэд усанд орох дургүй байдаг бололтой. Ингээд та бүхэнд гэрийн тэжээвэр амьтдын усанд орохын өмнөх болон дараах төрхийг харуулсан хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

Усанд ороод "сүр сүлдгүй болсон" амьтдын хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-11-10, 17:20

"Хүний л амьдрал" - Тун азгүй өдрийг өнгөрүүлж буй хүмүүсийн хүндхэн бөгөөд хөгжилтэй мөчүүд

Хүн болгонд хааяа азгүйтэх үе гарах нь мэдээж. Гэлээ ч энэ бүхэн бидний амьдралын өчүүхэн нэг хэсэг учир хэт их гуниглах шаардлагагүй биз ээ. Харин ч эсрэгээрээ инээд наргиан болгож ойлгож ч болох юм шүү дээ. Ингээд нөхцөл байдал санаснаас буруугаар эргэсэн зарим азгүй тохиолдлуудыг сонирхоцгооё. 

"Хүний л амьдрал" - Тун азгүй өдрийг өнгөрүүлж буй хүмүүсийн хүндхэн бөгөөд хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-11-09, 15:58