ГЭРЭЛ ЗУРАГ

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд

Хүн бүр авахыг хүсдэг ч олддоггүй ном гэж байдаг. Цөөн тоогоор хэвлэгдсэн нь худалдаанд нэгэнт дууссан, харин номтой хүмүүс ямар ч үнээр зарахгүй хэмээн тас гүрийчихдэг тал бий. Тэгвэл энэ төрлийн тун ховор бүтээлийн нэг бол гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн "Sex" хэмээх фото ном юм. 128 хуудас бүхий уг ном алдарт дуучин Мадоннагийн цэл залуу үеийнх нь эротик уран сайхны зургуудаар дүүрэн бөгөөд тэрээр хатагтай Дитагийн дүрийг бүтээжээ.  

Мадоннагийн "Sex" номон дээр хэвлэгдсэн задгай зургууд Хадгалах

Франц гэрэл зурагчны 10 жилийн турш авсан гайхалтай гэрэл зургууд

Эх үрсийн баяр удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй эх үрсийн зургийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр зургуудыг Францын гэрэл зурагчин Паскал Манертс (Pascal Mannaerts) дарсан бөгөөд тэрээр энэхүү бүтээлээ 10 жилийн турш авчээ. Түүний уйгагүй урт хугацааны бүтээлд монгол ээж хүү хоёр ч багтсан байна. 

Франц гэрэл зурагчны 10 жилийн турш авсан гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Оддыг шоглосон нь (IV хэсэг)

Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн тэр хээв нэг хэлж байна. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл, мөн хиам, зайдас, чипс гэхчилэн хүний идэж болох бүхий л зүйлсээр хувцас хийж өмсөн олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг байна. Эхэндээ тэрээр өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчилж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай нэгэн болжээ. 

Оддыг шоглосон нь (IV хэсэг) Хадгалах

Дэлхий нийтийг хуурсан алдартай гэрэл зургууд

"Adobe Photoshop" програм нь 1990 онд олон нийтийн хүртээл болсноос хойш ямар нэгэн гэрэл зургийг жинхэнэ бодит эсэхийг нь шууд хараад мэдэхэд маш хэцүү болсон юм. Харин 1990 оноос өмнө авахуулсан зургууд л жинхэнэ байх гэсэн өрөөсгөл ойлголт ихэнх хүнд байдаг. Гэвч энэ нь худал бөгөөд үүнийг батлах, дэлхий нийтийг хуурч чадсан түүхэн зургуудыг бид түүвэрлэн хүргэж байна. 

Дэлхий нийтийг хуурсан алдартай гэрэл зургууд Хадгалах
2018-05-18, 13:50

9 настай бяцхан тэрбумтны нууц ил болжээ

Лил Тай (Lil Tai) хэмээх бяцхан охин сүүлийн үед инстаграмд нэлээд алдартай болжээ. Охин есөн настай бөгөөд өөрийгөө рэппер гэж үздэг гэнэ. "YouTube" хуудаснаа түүний клипүүд ч бий. Клипэн дээрээ тэрээр хэд хэдэн ариун цэврийн өрөө сольж, гартаа маш их хэмжээний доллар барьсан байжээ. Богино хугацааны дотор Лил бараг л хоёр сая орчим дагагчидтай болж, дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болжээ.

9 настай бяцхан тэрбумтны нууц ил болжээ Хадгалах

Цамцны цаадах нууц

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Британийн гэрэл зурагчин Алан Паудрил (Alan Powudrill) өөрийн "COVERED" төсөл дээр ажиллажээ. Тэрээр шивээстэй хүмүүсийг хувцастай болон нүцгэнээр зургийг нь авч харьцуулан олон нийтэд үзүүлсэн байна. Алан энэ төслөөрөө хүнийг гадаад байдлаар нь бүү дүгнэ гэсэн санааг харуулахыг зорьжээ.

Цамцны цаадах нууц Хадгалах
2018-05-17, 19:27

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд

Алдарт "National Geographic" сэтгүүлээс зарладаг, өндөр шагналтай гэрэл зургийн уралдааны шалгаруулалт өдгөө ид явагдаж байна. Дэлхийн өнцөг бүрээс гэрэл зурагчид "Хүмүүс", "Хот" "Байгаль" гэсэн гурван ангиллаар тус сэтгүүлийн хаягаар зургаа илгээж буй бөгөөд ялагчийг ангилал тус бүрээр тодруулж, 10 мянган доллар, “Оны шилдэг гэрэл зурагчин” хүндэт шагнал олгох юм байна. 

"National Geographic"-ийн шалгаруулалтад ирсэн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн гэрэл зургууд

Заримдаа бидний эргэн тойронд хэн нэгэнд хүнд хэцүү зүйл тохиолддог. Танд сонирхуулах гэж буй дараах түүхүүд бол хорвоо ертөнц, эргэн тойронд байгаа бүх зүйл сайхан сэтгэлийн үр шимээр бий болсон төдийгүй хүмүүс бие биенээ дэмжиж, хүнд хэцүү цагийг хамтдаа даван туулахаар бүтээгдсэн гэдгийг танд сануулах болно. 

Олон сая хүний зүрхийг шимшрүүлсэн гэрэл зургууд Хадгалах
2018-05-15, 15:15

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн мэхэлдэг вэ?

Цахим ертөнц ер бусын үзэсгэлэнтэй, гайхалтай гэрэл зургуудаар дүүрэн байдаг. Гэхдээ энэ төгс зургуудыг яаж авдаг талаар та бодож үзсэн үү? Мэдээж тэд компьютер тодорхой хэмжээгээр ашигладаг ч чанартай зургийн аппаратыг бүтээлч сэтгэлгээтэй хослуулан итгэмээргүй гоё зургуудыг бүтээдэг ажээ. Доорх зургуудыг хараад танд ч бас бүтээлч санаа төрж мэдэх юм.

Мэргэжлийн гэрэл зурагчид биднийг хэрхэн мэхэлдэг вэ? Хадгалах

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг

Италийн гэрэл зурагчин Сандро Жиордано (Sandro Giordano) мэргэжил нэгт нөхдөөсөө арай өөр төрлийн гэрэл зураг авдаг нэгэн юм. Учир нь тэрээр дайн тулаан, аллага, нийгмийн сөрөг талууд мөн үзэсгэлэнтэй моделиудын зургийг дарахыг хүсдэггүй байна. Харин хүмүүсийг бүтэлгүйтсэн мэтээр харуулж, зургийг нь авдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл болгоомж илүүдэхгүй гэдэг санааг гол зорилгоо болгожээ. 

Итали гэрэл зурагчны өвөрмөц хэв маяг Хадгалах

Одуудыг шоглосон нь... (III хэсэг)

Энэ бүсгүйг Селесте Барбер (Celeste Barber) гэдэг. Австралийн инээдмийн жүжигчин энэ эмэгтэй сүүлийн үед алдартнуудыг элэглэж, адилхан "поз"-оор зургаа авахуулах болсноор  instagram-д нэрд гараад байна. 

Одуудыг шоглосон нь... (III хэсэг) Хадгалах