ГЭРЭЛ ЗУРАГ

Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд

Сүүлийн 100 жилийн дотор манай дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хотууд л гэхэд шинээр босож, нуран сүйдээд дахин сэргэж боссон, хүмүүсийн амьдрал дээшилж, таатай болсон, техник технологийн их дэвшил ирсэн гээд хэдэн мянган жилийн мөчлөгт бүрэлдэхээр зүйлс ердөө өнгөрсөн ганц зууны дотор л тохиожээ. Ингээд тэдгээр өөрчлөлтүүдийг гэрчлэх гайхалтай зургуудыг сонирхоцгооё.

Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгааг гэрчлэх зургууд Хадгалах
2018-12-06, 17:45

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд

Хятадын гэрэл зурагчин Лу Гуан (Lu Guan) Шиньжань мужид очсоныхоо дараа учир битүүлгээр алга болжээ. Харин энэ явдалд гэрэл зурагчны гэргий нөхрийг нь эрх баригчид саатуулсан байж магадгүй хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал хүртэж байжээ. Мөн тэрээр "Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Ингээд та бүхэнд түүний гэрэл зургийн хальсанд буулгасан шилдэг бүтээлүүдээс хүргэе.

Хятадад сураггүй алга болсон гэрэл зурагчны шилдэг бүтээлүүд Хадгалах

Европ залуугийн бидний амьдралыг шүүмжилсэн шог зургууд

Дэлхийн алдартай сэтгүүлүүд сүүлийн үед Стефан Шмиц (Stefan Shmitz) хэмээх нэгэн авьяаслаг швейцарь уран бүтээлчээр нийтлэлийн зургуудаа зуруулах болжээ. Түүний уран бүтээлийн сэдэв гэр бүлийн харилцаанаас эхлээд техник технологи хүртэл орчин үеийн нийгмийн бүхий л амьдралыг хамардаг. Зурсан зургууд нь айхавтар хүнд сэдэвтэй биш ч харах тусам хүмүүс өдөр тутмын амьдралдаа ямар их асуудалтай тулгарч байдгийг ухааруулдаг онцлогтой.

Европ залуугийн бидний амьдралыг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2018-12-02, 15:28

Сорви, мэнгээ хөгжилтэй аргаар нууж чадсан хүмүүс

Ихэнх хүмүүст арьсан дээрх сорви, толбо эсвэл том мэнгэ нь таалагддаггүй билээ. Учир нь тэдгээр зүйлс үргэлж хүний анхаарлыг өөртөө татаж, ярианы сэдэв болдог юм. Зарим хүмүүс бие дээрх том сорви эсвэл мэнгээ харуулахгүйн тулд битүү хувцас өмсөж, үргэлж нууж байдаг. Гэхдээ зарим хүмүүс энэ асуудлыг амархан шийджээ. Тэд уран сэтгэмжээ ашиглан сонирхолтой шивээс хийж, өөрийгөө гангалж чаджээ!

Сорви, мэнгээ хөгжилтэй аргаар нууж чадсан хүмүүс Хадгалах
2018-12-02, 15:20

Өнөө цагийн "Дайн ба энх"

Турк улсад амьдардаг Уйгур (Uğur) хэмээх уран бүтээлч залуу дэлхий дахинд бидний мэдэхгүй эсвэл үл тоодог ямар аймшигтай, хэрцгий үйл явлдууд болж өрнөдгийг өөрийн бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хүсдэг ажээ. Бид нэгэн нарны дор амьдардаг хэрнээ яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдгийг тэрээр тодотгосон юм. Харин энэ явдал нь үнэхээр зүрх шимшрмээр...

Өнөө цагийн "Дайн ба энх" Хадгалах
2018-12-01, 14:26

Аз гэж үүнийг л хэлнэ!

Яагаад ч юм аз үргэлж тэдний талд байдаг хүнийг бид амны хишигтэй, алтан аяганаас ус уусан хүн гэж нэрлэж цаанаасаа л бусдаас илүүг хүртэхээр заяасан гэж боддог. Харин "азгүй" бидэнд тохиолдсон гэнэтийн таатай зүйлийг "сохор аз" гээд л өнгөрдөг. Хэдийгээр тиймэрхүү аз дайрах нь цөөхөн, эсвэл жижигхэн байвч нэг ирэхдээ жинхэнэ сэтгэл ханамж, баяр хөөрийг авчирдаг шүү дээ. Ингээд та бүхэнд хувь заяа харж үздэг гэдгийг нотлох гайхалтай бөгөөд хүн бүхэнд тохиолдоод байхгүй азтай тохиолдлуудыг хүргэе.

Аз гэж үүнийг л хэлнэ! Хадгалах
2018-12-01, 14:25

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх

Анхны гэрэл зургийг 1826 эсвэл 1827 онд Францын Бургунди тосгонд Жозеф хэмээх нэгэн эр гэрийнхээ цонхоор дарсан гэдэг. Харин 1839 онд анхны хүний гэрэл зургийг Парис хотноо Булевард гудамжинд гутал өнгөлж байсан залуугийн зургийг авсан байдаг. Харин Америкийн иргэний дайны үеэр гэрэл зурагчин Мэтью Брэди болон түүний ажилтан Эндрю Гарднер нар үхсэн цэргүүдийн зургийг авч нийтэлснээр хүмүүсийн дайны талаарх үзэл бодлыг өөрчилсөн гэдэг. Доорх жагсаалтад дайны үеэр эгзгийг нь олж дарсан 8 гэрэл зураг байх бөгөөд тэрхүү зургийн ар дахь гашуун түүхийг өгүүллээ.  

Дайны үеэр дарсан аймшигт гэрэл зургуудын үнэн түүх Хадгалах
2018-12-01, 14:08

Элдэв зураг (80 фото) №585

Монгол оронд минь аль хэдийн баярын уур амьсгал орж шинэхэн оноо угтаж авахад ердөө ганцхан сар үлджээ. Тиймээс энэ ондоо багтаан хийхээр зорьсон зүйлсээ хийж, амжилт бүтээлээ дүгнээрэй. Ингээд бид эрхэм уншигч та бүхний амралтын өдрүүдэд зориулан тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралынхаа шинэхэн дугаараа хүргэж байна. Үзэн сонирхоно уу...

Элдэв зураг (80 фото) №585 Хадгалах
2018-11-30, 11:24

Хүмүүс ямар харгис вэ гэдгийг нотлох гэрэл зургууд

Өчигдөр Кенийн нийслэл Найробид эхэлсэн НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд хүрээлэн буй орчин болон, агаарын бохирдлоор жил бүр дайнд үрэгддэгээс 200 дахин их үхэл, хор хөнөөл учирч байна гэдгийг онцоллоо. Дэлхийн 170 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа энэхүү уулзалтын зорилго нь НҮБ-аас өнгөрсөн есдүгээр сард баталсан Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх хөтөлбөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох зорилготой юм. Учир нь өнгөрсөн жил гэхэд л 12 сая хүн орчны бохирдлоос болж амь насаа алдсан болохыг судалгаа харуулж байгаа бөгөөд нөхцөл байдал чухам ямархуу хэмжээнд хүрээд байгааг дараах зургуудаас та харж болно. 

Хүмүүс ямар харгис вэ гэдгийг нотлох гэрэл зургууд Хадгалах

Оддыг шоглосон нь...

Одууд заримдаа санаанд багтамгүй этгээд сонин хувцасладаг ч бид түүнийг нь нэг их гайхаад байдаггүй. Гэвч хэрэв тэдний өмссөн шиг этгээд хувцсыг энгийн хүн өмсвөл хүмүүс тэр хүнийг солиорсон гэж бодох биз. Тэгвэл яг энэ үзэгдлийг өөрийгөө инстаграмд жүжигчин Том Ленк (Tom Lenk) хэмээн нэрлэсэн нэгэн хүн шоглосон бөгөөд оддыг дуурайн хувцасласан зургаа хийжээ. 

Оддыг шоглосон нь... Хадгалах

Итали зураачийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Жоей Гидоне (Joey Guidone) бол Италиас гаралтай шинэ үеийн шог зураач юм. Мэргэжлийнх нь хүрээнийхэн түүний бүтээлийг алсын хараатай, зургаар түүх өгүүлэх чадвартай хэмээн өндрөөр үнэлдэг байна. Хэрэв та түүний зургуудыг сайн ажиглавал анх юу харснаасаа илүүг харж болдог нь гайхалтай. Ингээд түүний нүдэнд өнөөгийн нийгмийн асуудлууд хэрхэн буусныг та бүхэндээ сонирхуулъя. 

Итали зураачийн өнөөгийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах