ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (80 фото) №588

"Элдэв зураг" нийтлэлээ хүлээж байв уу? Бид ч ялгаагүй хүлээдэг энэ нийтлэлийн маань цоо шинэ дугаар хүрч байна. Сонирхолтой, сонжмоор зурган нийтлэлдээ өнгөрсөн 7 хоногт дэлхий дахинд болсон сонин, содон үйл явдлыг хүргэдгийг байнгын үзэгчид та бүхэн хэдийнэ мэдэх билээ. Хамтдаа хорвоогийн өнгө төрх, хүмүүний амьдралтай танилцангаа дэлхий ертөнцөөр аялцгаая.  

Элдэв зураг (80 фото) №588 Хадгалах
2018-12-21, 14:00

Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ?

Сэтгүүл зөвхөн нэг удаагийнхаа нүүр зургаар тухайн улиралд сэтгүүлдээ багтсан бүх зүйлийг илэрхийлэхийг оролддог. Тэгэхээр нүүр зураг нь бүхэл бүтэн түүхийг уншигчдадаа хүргэхийг зорьдог зүйл юм. Тэгвэл зарим томоохон сэтгүүлүүд өөрсдийн хуучны алдартай нүүр зургуудыг шинээр дуурайлган тавих дуртай байдаг. Ингэснээр тэд өнгөрсөн үеийг одоотой холбож цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг юм. Харин зарим сэтгүүл зүгээр л бусад сэтгүүлийг хуулбарлаж эсвэл элэглэж нүүр зургаа дуурайлгадаг байна.

Алдартай сэтгүүлүүд нүүр зургаа яагаад дахин хуулбарладаг вэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид

Гартаа гэрэл зургийн ямар нэг аппарат барьсан сая сая хүнээс хамгийн шилдгийг тодруулна гэдэг үнэхээр хэцүү. Гэрэл зургийн урлагт ямар орон зай эзэлж, ямар ул мөр үлдээсэн, хэн нь бусдын аваагүй зургийг авсан, хэн нь ямар нөлөө үзүүлсэн гээд шалгуур олон. Дор бид бүхий л цаг үеийн хамгийн шилдэг 25 гэрэл зурагчин хэн бэ?

Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэрэл зурагчид Хадгалах

Алдарт "Time" сэтгүүл 2018 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ

2018 он мэдээллийн ертөнцөд тун завгүй жил байлаа. Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш улс төр, эдийн засгийн байдал хурцдаж, дээр нь олон хүний аминд хүрсэн аллага, дайн, байгалийн гамшиг дэлхий даяар аюул учруулж байв. Энэ бүх үйл явдлын гэрч болсон гэрэл зургууд ч олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ. Ингээд "Time" сэтгүүл бүтэн жилийн турш олон нийтэд дэлгэгдсэн мянга мянган гэрэл зургийг гэрэл сүүдэр, гоо үзэмж, түүх, зохиомж зэрэг шалгуураар шалгаруулж, энэ оны хамгийн шилдэг 10 гэрэл зургийг түүхийнх нь хамт онцолж байна.

Алдарт "Time" сэтгүүл 2018 оны шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (3-р хэсэг)

Сайн сэтгэж бүтээсэн зар сурталчилгаа хүмүүсийн толгойд тод үлддэг. Сүүлийн үед олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг нийт иргэдэд ойлгуулахын тулд цочирдмоор  сурталчилгаануудыг хийж эхэлжээ. Та дараах зургуудыг хараад нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (3-р хэсэг) Хадгалах

Элдэв зураг (80 фото) №587

Баасан гариг бүр хүргэдэг хөгжилтэй "Элдэв зураг" цувралын маань шинэхэн дугаар бэлэн боллоо. Гадаа цаг агаар хүйтэрч мөн утааны асуудал газар авч байгаагаас шалтгаалж уншигч та бүхэн маш их бухимдалтай байгаа болов уу. Тиймээс элдэв зураг цувралаа үзээд бага ч гэсэн баяр баяслыг мэдрээрэй.

Элдэв зураг (80 фото) №587 Хадгалах
2018-12-14, 17:40

Вьетнам залуугийн солиорол!

Энэ дэлхий дээр маш олон янзын сүсэг бишрэлтэй хүмүүс бий. Зарим нь бурхан, муу ёрын сүнс тахин шүтдэг бол зарим нь сахиус, тэр дундаа алт шүтдэг байх жишээтэй. Тэгвэл бид танд нэгэн этгээд сүсэг бишрэлтэй Вьетнам эрийг танилцуулж байна.

Вьетнам залуугийн солиорол! Хадгалах

Эх үрийн содон бүтээл дэлхий дахиныг уярааж байна!

Тайваны Тайпей хотоос гаралтай олон улсад нэрд гарсан нэр хүндтэй гэрэл зурагчин Анни Ванг (Annie Wang) эх, хүүхдийн хэвшмэл дүр төрхийг эвдэхээр шийдэж 17 жилийн турш өөрийнхөө болоод хүүхдийнхээ зургуудыг авчээ.  "Ихэнх жирэмсэн болон эмэгтэй хүний зургийг эрэгтэйчүүд авсан байдаг. Тиймээс би өөрийнхөө зургийг өөрөө авч бүх зүйлийг эмэгтэй хүний өнцгөөс харуулахыг хүссэн юм" гэж Анни Ванг хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар эх хүн болно гэдэг дэлхий дээрх хамгийн төвөгтэй ажил бөгөөд эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь гаргаж байж түүнийг гүйцэлдүүлэх хэрэг гардаг ажээ. Мөн ихэнх уран бүтээлчид эх хүн байхыг их энгийн мэт харагдуулдаг нь тийм ч таатай санагдаагүй гэнэ.

Эх үрийн содон бүтээл дэлхий дахиныг уярааж байна! Хадгалах

Итали залуу инстаграм дээрх охидын үнэн төрхийг илчилжээ

Фэйсбүүк бус Инстаграм охид эмэгтэйчүүдийг нүцгэлж эхэлсэн гэдгийг та мэдэж л байгаа байх. Харин бусдад таалагдах гэж ийн эхээс төрсөн биеэ жишим ч үгүй харуулдаг болсныг та хувьдаа юу гэж боддог вэ? Тэгвэл энэ талаар Итали гэрэл зурагчин Марко Онофри (Marco Onofri) өөрийнхөө зургаараа үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд тэдгээр бүтээлүүдээс та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ!

Итали залуу инстаграм дээрх охидын үнэн төрхийг илчилжээ Хадгалах

Хүнийг инстаграмын зургаар нь шинжиж болно!

Инстаграм нь өдгөө 500 гаруй сая гишүүнтэй зураг болон дүрс бичлэг хуваалцах дэлхийн хамгийн том платформуудын нэг болсон төдийгүй хэрэглэгчид нь өөрсдийн гэсэн "соёл"-ыг хүртэл бий болгоод амжжээ. Харин та тэрхүү "соёл"-ыг нь сайн ойлгож чадвал тухайн хэрэглэгчдийн дотоод мөн чанар болоод амьдралын хэв маягийг нь бүрэн шинжилж чадна. Ингээд хамтдаа инстаграмын тусламжтайгаар хэрхэн хүнийг шинжих тухай мэдээллийг сонирхъё.

Хүнийг инстаграмын зургаар нь шинжиж болно! Хадгалах

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд

АНУ-ын гэрэл зурагчин Жимми Нельсон (Jimmy Nelson) нь 1987 оноос эхлэн гэрэл зурагчны карьер хөөж эхэлсэн юм. Тэрбээр дэлхийн таван тивээр аялж мөхлийнхөө ирмэгт очсон нутгийн уугуул иргэд, овог аймгуудаар зочлон тэдний зургийг авсаар "Before They Pass Away" буюу “Тэднийг үгүй болохоос өмнө” нэртэй ер бусын фото зургийн цуглуулгыг бий болгож, үзэсгэлэнгээ гаргажээ. Чухам ийнхүү соёл иргэншлээс хол хөндий хүмүүсийн зургийг авах болсон Жимми Нельсоны зорилго нь янз бүрийн овог аймгаар амьдрагч хүмүүсийн соёлын ялгааг харуулахад оршжээ. 

Монголд 10 жилийн дараа дахин ирсэн Америк залуугийн гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Элдэв зураг (80 фото) №586

Шинэ жилийнхээ үдэшлэгт өмсөх хувцсаа хайгаад завгүй байгаа эрхэм уншигч та бүхэнд өвлийн жавар тачигнасан хүйтэн өдрийн мэндийг хүргэе. Жилийн сүүлчийн сар учраас эхэлсэн зүйлсээ хийж дуусгах, жилийнхээ ололт амжилтыг дүгнэх, шинэ жилээ хэрхэн тэмдэглэх гээд бодох зүйл мундахгүй байгаа энэ үед уншигч таны алжаалыг тайлах үүднээс элдэв зураг цувралынхаа 586 дахь дугаарыг хүргэхэд бэлэн болоод байна. Хүлээн авна уу...

Элдэв зураг (80 фото) №586 Хадгалах
2018-12-07, 17:52