ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элдэв зураг (70 фото) №734

Өвлийн улирал нэгэнт ирснийг сануулсан эдгээр өдрүүдэд таны ажлын алжаалыг бага ч гэсэн тайлж, инээд хөөрийг бэлэглэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтын өдрүүдийг ая тухтай, эрч хүчээр цэнэглэгдэн өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №734 Хадгалах
2021-11-05, 18:09

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Өнөөгийн нийгэм гэдэг өөрөө сайн муугийн маш том жишээ, гол сэдэв болжээ. Бид өөрсдөө дунд нь алхаж явсаар, аль нь сайн, аль нь муу гэдгийг ч үл мэднэ. Харин энгийн хүнээс өөрөөр сэтгэдэг уран бүтээлч хүмүүс л түүнийг олж харан, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролдох юм. Бид ямар нийгэмд амьдарч байгааг ёжлон харуулсан шог зургуудыг хүлээн авна уу.  

Нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №676

Сэрүүн намрын өдрүүдэд танд инээд хөөр бэлэглэж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Бидний цуглуулсан хөгжилтэй, нүд баясгам, шинэ соргог зургууд таныг амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхэд бага ч гэсэн туслана гэж найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №676 Хадгалах
2020-09-11, 17:00

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото)

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото) Хадгалах

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд

Хүн төрөлхтөн үүссэн цагт урлаг бий болсон. Нийгэм дэх сайн болоод саар зүйлсийг хамгийн түрүүнд уран бүтээлчид олж харж, урлагаар дамжуулан бидэнд илэрхийлэх гэж оролддог гэлтэй. Бидэнд байнга анзаарагддаг хэрнээ үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмжийг бодитоор илэрхийлэх, утга учиртай бүхнийг уран сэтгэмжээр толилуулахад урлагийн бүтээлийн үнэ цэн оршдог. Ингээд тэдгээр чанарыг агуулсан орчин үеийн гайхалтай уран бүтээлүүдээс хүргэж байна.

"Урлаг юу хүүрнэдэг вэ?" - Ховор мэдрэмжийг төрүүлэх зураг ба ишлэлүүд Хадгалах
2021-07-25, 16:50

Элдэв зураг (70 фото) №744

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 744 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №744 Хадгалах
2022-01-14, 19:42

Технологийн хөгжил биднийг хэрхэн өөрчилсөн бэ?

Интернэт, цахим сүлжээ нь хүмүүсийн амьдралд орж ирэн маш олон өөрчлөлтийг хийсэн билээ. Мэдээж энэ нь давуу тал олонтой төдийгүй бидний амьдралыг улам илүү хялбар болгож, хэрэгцээг хангаж өгдөг боловч амьд харилцааг үгүй хийж, хийсвэр ертөнцийг үүсгээд байгааг нуух юун. Ингээд та бүхэндээ цахим сүлжээ бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн болохыг шог зургуудаар төлөөлүүлэн хүргэж байна. 

Технологийн хөгжил биднийг хэрхэн өөрчилсөн бэ? Хадгалах

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд тодорчээ

"National Geographic Travelers" сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг гэрэл зургийн уралдааны 2016 оны ялагчид тодорчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс зурагчид уран гоёмсог, гайхалтай дүрслэлийг гэрэл зургийн хальснаа буулгаж, ур чадвараа үнэлүүлдэг билээ. Энэ жилийн шагналт байрыг эзэлсэн зургууд нь нүд баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх аж. Ингээд хамтдаа 2016 оны "National Geographic"-ийн шилдгээр шалгарсан зургуудыг сонирхоё. 

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд тодорчээ Хадгалах

Таныг төөрөгдүүлэх гайхалтай зургууд

Ажлын завгүй өдрүүд өнөөдрөөр түр завсарлаж байна. Өдөржин компьютерийн дэлгэц ширтэж, эсвэл бичиг цаастай зууралдсаар ядарсан тархиа багахан ч болов амрааж, бидний хүргэж буй дараах зургуудыг үзээрэй. Танд тайвшрал авчрана хэмээн найдаж байна. 

Таныг төөрөгдүүлэх гайхалтай зургууд Хадгалах
2016-04-01, 15:08

Эрэгтэй, эмэгтэй найзуудын ялгаа

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй найз нөхөд гэдэг бидний хамгийн эрхэм нандин чухал хүмүүс билээ. Зовлон, жаргал гээд бүхий л зүйлсээ хуваалцдаг амьдралын хань болсон найзууд,тэр дундаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юугаараа ялгаатай байдаг талаар өгүүлэх хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Эрэгтэй, эмэгтэй найзуудын ялгаа Хадгалах
2016-11-05, 15:20

Дубайн залуусын тансаг амьдрал

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хот Абу Дабигийн дараа орох, Арабын хоёр дахь том хот бол яахын аргагүй олны хөл холхисон Дубай билээ. Анх 1950-аад оны эхээр Дубай зүгээр л нэг хатсан цөл байв. Харин өнөөдөр хөгжлөөрөө дэлхийн ихэнх улс гүрнийг тоосон дундаа үлдээж, ард иргэд нь нүд гялбам тансаг амьдралаараа бусдад гайхагдаж байна. Ингээд та бүхэнд баялагаа бодит хөрөнгө болгож чадсан ухаалаг улсын, баян иргэдийн амьдралын нэгээхэн хэсгийг сонирхуулъя. 

Дубайн залуусын тансаг амьдрал Хадгалах
2016-06-02, 10:48

Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?

Эмэгтэй хүмүүсийн хувьд зурган дээр үзэсгэлэнтэй гарах гэдэг бол маш чухал зүйл. Үүний тулд нэг их олон санамж хэрэггүй, харин дараах ерөнхий хэдэн байрлалуудыг тогтоон, мэдрэмжээ дагахад л болоод явчихна. За дарлаа шүү, инээгээрэй! 

Зурган дээр хэрхэн гоё гарах вэ? Хадгалах
2016-04-15, 10:35