АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Ази бүсгүйчүүдийн нүүр будалтын авъяас дээд түвшиндээ хүрснийг гэрчлэх зургууд

Дэлхий нийтээр өөр хоорондоо адилгүй, түмэн янзын сонирхолтой хүмүүс бий. Тэдгээрийн гоо сайхны үнэлэмж ч харилцан адилгүй гэдгийг аль зүгийн бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэйд тооцож байгаагаар нь жишээ татаж болно. Европ төрхтэй шаргал үст халуухан бүсгүйг ертөнцийн сайхан гэж итгэдэг нэгэн байхад хүүхэд шиг царайтай эгдүүтэй ази эмэгтэйчүүдийг онцгойлон сонирхдог өөр нэгэн ч байх аж. Гэвч энд бид ази бүсгүйчүүдийн авьяасыг бишрэхээр үүнийг бэлтгээд байна.

Ази бүсгүйчүүдийн нүүр будалтын авъяас дээд түвшиндээ хүрснийг гэрчлэх зургууд Хадгалах

Өглөө бүр ядарч сэрдэг бүсгүй шалтгааныг нь олохоор өрөөндөө нууц камер байрлуултал...

Сайн унтаж амрах нь хүний сэтгэл санаа болоод бие махбодийг эрч хүчтэй байх эсэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид сайн мэднэ. Гэвч нойрны чанарт бидний төсөөлж байгаагаас ч олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Хамар битүүрэх, даарахаас эхлээд унтахын өмнө хоол хэтрүүлж идсэн бол тайван амарч чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэлнэ. Гэхдээ susieandmollie хэмээх Тикток хэрэглэгч өглөө болгон ядарч сэрсээр цөхөрч, учир шалтгааныг нь тайлахаар шөнө өрөөндөө бичлэг хийсэн ч урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй, хачирхалтай хариу олсон байна. 

Өглөө бүр ядарч сэрдэг бүсгүй шалтгааныг нь олохоор өрөөндөө нууц камер байрлуултал... Хадгалах

Буруу үсчингээр үйлчлүүлсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд (20 фото)

Олон хүмүүс хүссэн үс засалтаа хийлгэж чадалгүй, эсрэгээрээ харамсаад үлдсэн явдлууд байдаг. Мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсээд эцэст нь амаа барьж байсан үе танд ч бас тохиолдож байсан л биз дээ? Өндөр хүлээлт тээн ирсэн үйлчлүүлэгчид үсчний эндүүрэл, дутуу дулимаг чадвар эсвэл бүр ажилдаа сэтгэл гаргаагүйгээс болж хэцүүхэн нөхцөл байдалд орсон түүхүүдийг хүргэж байна.  

Буруу үсчингээр үйлчлүүлсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд (20 фото) Хадгалах

23 насандаа аль хэдийн 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөжээ

ОХУ-ын иргэн Кристина Озтурк энэ жил 23 настай боловч энэ насандаа хэдийнээ 11 хүүхдийн ээж болоод амжсан байна. Тэрээр цахим орчинд гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөнөөс хуваалцсанаар олны анхаарлын төвд ороод байгаа юм. Кристина болон Галип Октуркийн гэр бүл ирэх 7 жилийн хугацаанд 100 гаруй хүүхэдтэй болж, өнөр гэхэд багадахаар гэр бүл цогцлоох гэнэ. Гэхдээ яаж тэр вэ? 

23 насандаа аль хэдийн 11 хүүхэдтэй болсон бүсгүй цаашдаа 100 хүүхдийн ээж болохоор төлөвлөжээ Хадгалах

Хэт тарган Америк залууд кесарын хагалгаа андууран хийжээ

"Эмнэлгийн алдаа" гэх ойлголтыг хүн бүр мэддэг боловч "эмнэлгийн тэнэглэл" бас байдаг аж. Саяхан АНУ-ын Кентаки мужийн нэгэн эмнэлэгт гарсан хэргийг үүнээс өөрөөр тайлбарлах арга бараг алга. 34 настай Америкийн Лесли Морган Уайт (Leslie Morgan White) хэт таргалалттай байсан бөгөөд жин нь 200 кг давсан байна. Леслигийн цээжээр гэнэт өвдөж, амьсгаа нь давхцаж эхэлсэн учраас даруй түргэн тусламж дууджээ.

Хэт тарган Америк залууд кесарын хагалгаа андууран хийжээ Хадгалах

Залуухан амрагийн төлөө үзэсгэлэнт эхнэрээ хаясан алдартнууд

Хүн алдар нэр эд баялагтай болохын хэрээр насны ханиа олно гэдэг амаргүй зүйл болдог. Тиймээс тэдний олонх нь анхны эхнэр, нөхрөөсөө салж илүү сайн тохирч нийцэх хүний эрэлд гардаг билээ. Харин тэрхүү шинэ хайр нь ихэвчлэн өөрөөс нь үе мултарсан залуу байх нь элбэг. Энэ үүднээс та бүхэнд нялх ногоо зулгаасан оддын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Залуухан амрагийн төлөө үзэсгэлэнт эхнэрээ хаясан алдартнууд Хадгалах

Төрөхдөө солигдсон хүү 28 жилийн дараа жинхэнэ эцэг эхтэйгээ гунигтай мэдээтэйгээр уулзжээ

Эдгэршгүй өвчин тусаж, амьдрах хугацаа нь өдөр хоногоор хязгаарлагдах болсон Яао Си анх удаа төрсөн эцэг, эхтэйгээ уулзахаар болжээ. Амаржих газарт хоёр айлын хүү солигдсоноос 28 жилийн дараа хэргийн үнэн учир илэрсэн байна. Яао Си элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон учир гурван сарын хугацаа үлдсэн гэх хатуу үг эмч нараас сонсож, донор олох хэрэгтэй болсонд хүүгийн ээж элгээ өгөхөөр шийдсэн аж. Гэтэл түүнийг өсгөсөн гэр бүлийнхэн төрсөн эцэг, эх нь биш болж таарчээ. 

Төрөхдөө солигдсон хүү 28 жилийн дараа жинхэнэ эцэг эхтэйгээ гунигтай мэдээтэйгээр уулзжээ Хадгалах

"Америк төрх" - Олон үндэстний цус холилдсон хүмүүсийн хөргийг буулгасан нь... (30 фото)

Германы алдарт хөрөг зурагчин Мартин Шоллер (Martin Schoeller) ээлжит бүтээл бол "Өөрчлөгдөж буй Америк төрх" хэмээх цуврал юм. Тэрээр энэ удаагийн зургууддаа АНУ-д амьдардаг олон үндэсний ген агуулсан хүмүүсийн төлөөллийг хамруулахаар зорьсон байна. Мартин Шоуллерийн бүтээлүүдээс хүмүүсийн царай төрхний өөрчлөлт нарийн тодорхой харагдаж байлаа. 

"Америк төрх" - Олон үндэстний цус холилдсон хүмүүсийн хөргийг буулгасан нь... (30 фото) Хадгалах

Бяцхан хүү хэний ч төсөөлөмгүй зочин авчирч, ээжийгээ алмайруулсан нь

Дөрвөн настай Доминик хүүгийн ээж энэ яваа насандаа хүлээж авна гэж төсөөлж ч байгаагүй зочноо хүүгийнхээ ачаар угтаж авчээ. Нөхөрсөг бяцхан жаал шинэхэн найзаа гэртээ дагуулж ирснээр ээжийгээ хэлэх үггүй үлдээж, цахим хэрэглэгчдийн эгдүүг хүргэсэн хөгжилтэй гэмээр хөөрхөн явдал энэ гэр бүлд тохиолдсон байна. Хүүгийн ээж болсон явдлыг нийтийн сүлжээнд хуваалцсан нь дэлхий даяар олон мянган хүний хайрыг татаад байгаа юм. 

Бяцхан хүү хэний ч төсөөлөмгүй зочин авчирч, ээжийгээ алмайруулсан нь Хадгалах

Бүтэн жилийн хугацаагаар биеийн илүүдэл үсээ ургуулах туршилт хийсэн бүсгүйн дүгнэлт

Фитнесс блоггер Морган Микенас (Morgan Mikenas) хэмээх бүсгүй бүтэн жилийн турш хөлийн үсээ хусахгүй байхаар шийджээ. Бүсгүй хэрэггүй зүйлд цаг, мөнгөө үрэхгүйн тулд хүний биеийг байгалиас заяасан чигээр нь байлгахыг хүссэн бололтой. Харин жилийн хугацаанд энэ туршилт ямар үр дүн үзүүлсэн бол? 

Бүтэн жилийн хугацаагаар биеийн илүүдэл үсээ ургуулах туршилт хийсэн бүсгүйн дүгнэлт Хадгалах

55 жилийн өмнө тус тусын амьдралаа хөөсөн хос хоёр биетэйгээ учирч, дахин гэрлэжээ

Америкийн иргэн Деннис Рейнолдс (Dennis Reynolds) ба түүний эхнэр Диана (Diana) нар 13 настай байхдаа дунд сургуульд танилцаж байжээ. Тэд 18 настайдаа гэрлэж, хоёр хүү төрүүлсэн бол дөрвөн жилийн дараа салж, дараа нь өөр өөрсдийн амьдралаар амьдарсан юм. Харин салснаасаа хойш 55 жилийн дараа тэд дахин уулзалдаж, амьдралаа холбохоор шийдсэн байна.

55 жилийн өмнө тус тусын амьдралаа хөөсөн хос хоёр биетэйгээ учирч, дахин гэрлэжээ Хадгалах

"Хэний хуулбар вэ?" - Эцэг эхчүүд ба хүүхдүүд ижил насан дээр...

Удамшил гэдэг хэчнээн гайхалтай зүйл болох нь олон зүйл дээр батлагддаг. Хүүхдийн гадаад төрх ч аав ээж, өвөө эмээ, эсвэл бүр авга, нагац талын хамаатнуудтай ижилхэн байх нь бий. Гэвч зарим тохиолдолд тэдгээр хүмүүс бүр тийм гэхийн аргагүй адил харагдах нь байгалиасаа генетикийн шинэ код зохиохоос залхуурч, мэдээллийг шууд хуулчихсан гэлтэй. Ингээд та бүхэнд сонирхолтой тохиолдлуудыг хүргэж байна. 

"Хэний хуулбар вэ?" - Эцэг эхчүүд ба хүүхдүүд ижил насан дээр... Хадгалах