Төрөхдөө солигдсон хүү 28 жилийн дараа жинхэнэ эцэг эхтэйгээ гунигтай мэдээтэйгээр уулзжээ

Эдгэршгүй өвчин тусаж, амьдрах хугацаа нь өдөр хоногоор хязгаарлагдах болсон Яао Си анх удаа төрсөн эцэг, эхтэйгээ уулзахаар болжээ. Амаржих газарт хоёр айлын хүү солигдсоноос 28 жилийн дараа хэргийн үнэн учир илэрсэн байна. Яао Си элэгний хорт хавдрын сүүлийн шатанд орсон учир гурван сарын хугацаа үлдсэн гэх хатуу үг эмч нараас сонсож, донор олох хэрэгтэй болсонд хүүгийн ээж элгээ өгөхөөр шийдсэн аж. Гэтэл түүнийг өсгөсөн гэр бүлийнхэн төрсөн эцэг, эх нь биш болж таарчээ. 

Төрөхдөө солигдсон хүү 28 жилийн дараа жинхэнэ эцэг эхтэйгээ гунигтай мэдээтэйгээр уулзжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Яао Си элэгний хорт хавдрын эцсийн шатанд орсон хэмээн оношлогдсон тул хүүгийн ээж сайн дураараа элэгний донор болохоор шинжилгээнд хамрагдсан боловч харамсалтай нь огтхон ч тохирохгүй гэх хариу гарсан аж. Үүнээс үүдэж Яаогийн эцэг, эх хүүтэй ямар ч  цусан төрлийн холбоогүй болж таарсан байна. 

Хүнд өвчтэй Яао Сигийн биеийн байдлыг бодолцож, сэтгэл санааг нь тогтвортой байлгахын тулд түүнийг өсгөсөн эцэг, эх болсон явдлын үнэн учрыг нуужээ. Улмаар тэд энэ алдаа гарсан Хэнань мужид очиж, цагдаагийн тусламжтайгаар өөрсдийн төрсөн хүүхэд болох Гуо Ви болон Яао Сигийн төрсөн эцэг, эхийг олж чадсан гэнэ. 

Гэвч энэ талаар Яао Си сонинд гарсан нийтлэлээс уншсанаар бүх нууц ил болсон байна. 

Гуо Ви (зүүн талд) Яао Си (баруун талд) нар хоёул 28 настай бөгөөд төрөх эмнэлэгт нэг өдөр төрсөн даруйдаа хоорондоо солигджээ. Тодруулбал, тэд 1993 онд Хятадын Хэнань мужийн Хуайхэ эмнэлгийн ажилчдын хайхрамжгүй алдаанаас болж солигдож, аль аль нь төрсөн эцэг эхээсээ холдсон аж. 

Гуниг, баярыг хослуулан эргэн холбогдсон хоёр гэр бүлийн уулзалтыг үгээр тодорхойлж хэлэхийн аргагүй юм. Ийнхүү тэд хорвоод мэндэлснээсээ хойш анх удаа жинхэнэ эцэг, эхтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ. 

Эдгэршгүй өвчтэй болсон гэж оношлогдсон Яаог өсгөсөн эцэг, эх нь түүнийг өөрсдийнхөө төрсөн хүү биш болохыг мэдсэн  цагаас өдийг хүртэл юу ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүнийг бүр ч илүү асарч халамжилж байгаа тухай Яао Global Times сонинд хуваалцсан байв.

Яаогийн төрсөн эцэг, эх хүүхдүүдийг сольсон эмнэлгийнхнийг шүүхэд өгч сэтгэл санааны хямралд нэг сая юань нэхэмжилсэн бөгөөд шүүх тэдний талд шийдвэр гаргаж, амаржих газрын удирдлагаас Яао болон түүний төрсөн эцэг, эхэд сэтгэл санааны нөхөн олговор өгөх ёстой гэж үзсэн байна. 

Яаогийн төрсөн ээж өнгөрсөн онд элэгний хавдрын хагалгаанд орсон нь хүүгийн өвчний оношийг тайлбарлаж өгчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()