Алдарт Emporio Armani Underwear-ийн хуучин нvvр царай болох нэрт хєл бємбєгчин Дэвид Бэкхем (David Beckham)-ийн халааг дур булаам Меган Фокс (Megan Fox), эрэлхэг Криштиан Рональдо (Cristiano Ronaldo) хоёр авсан болох нь єнгєрсєн намраас нийтэд ил болсон билээ. Бид ч саяхан Emporio Armani –ийн 2010 оны хамгийн анхны сурталчилгаанд Меган Фокс хэрхэн зургаа даруулсныг та бvхэнд хvргэсэн шvv дээ. Тэгвэл энэ удаад жинхэнэ эрчvvдийн спортын ялагдашгvй “тулаанч”, даяан дэлхийн бvсгvйчvvдийн зvрх сэтгэлийн нууцхан хулгайч болсон Криштиан Рональдо (Cristiano Ronaldo)-гийн тус брэндийг сурталчилсан дур татам гэрэл зургуудыг хvргэж байна. Дашрамд дурдахад эдгээр гэрэл зургуудыг алдарт Мерт Алас (Mert Alas) болон Маркус Пигготт (Marcus Piggott) нарын дуэт гэрэл зурагчид хальсандаа буулгасан юм байна. Мєнгєтэй, чадалтай, алдартай, тэгээд залуухан, бас єєгvй сайхан тєрхтэй байна гэдэг урьд насны ямар их буян хишгээр бvрэлддэг тєгс цогцол вэ?...
Хадгалах
Tom Munroнь Англид тєрж, Нью-Йоркод суурьшжээ. Тэрээр олны танил хvмvvсийн хєрєг зургийг дардаг гэдгээрээ алдартайгаас гадна сурталчилгаа, фэшн тєрлийн зураг авч, тэр битгий хэл видео клип хийдэг чадварлаг гэрэл зурагчин тєдийгvй, оператор юм байна. Тvvний алдартай видео бvтээлvvдийг дурьдвал домогт Маддонагийн "Die Another Day" болон "Give It To Me" дуунуудын клип багтана. За ингээд энэхvv авъяаслаг бєгєєд од оддын гэрээр хэсч, гайхалтай ахуй байдлын хєргийг нь хальсандаа буулгаж хоолоо олж иддэг азтай залуугийн дурангаар Дэлхийн тавцан дээр гялалзагчдын тєрхийг олж харцгаая.
Хадгалах
Ер бусын нууцлагдмал агаад тачаангуй харц, уран гуалаг бие, байгалиас заяасан гайхалтай авъяасынхаа ачаар олон эрийн зvрхийг соронздож яваа Холливуудын алдартай одМеган Фокс(Megan Fox) нь Италийн алдарт Emporio Armani Underwear –ийн шинэ нvvр царай болж, тус брэндийн дотуур хувцас, жинсэн ємдний 2010 оны хавар/зуны чиг хандлагыг тоорхойлсон зураг авалтад оролцжээ. Энэхvv сурталчилгааны кампанит ажлын зураг авалтыг алдартай фэшн гэрэл зурагчин Mert Alas, Marcus Piggott нар гардан хийсэн байна. За ингээд єнгє мєнгєний хорвоод єрєєлийн харц, шуналыг булааж, єєрийнхєєрєє дэлбээлж байгаа нэгэн хосгvй сайхан цэцэг, газарт биш наранд ойрхон нисэж яваа уран жиргээтэй vзэсгэлэнт шувуухай болсон энэ хvсэмжит бvсгvйн хамгийн сvvлийн vеийн гэрэл зургуудаар тунгалаг мэлмийгээ мялаана уу.
Хадгалах
Хорвоо ертєнцийг гоо vзэсгэлэнгээрээ гэрэлтvvлж, эрчvvдийг ганцхан харцаараа, эгэл дvрээрээ байлдан дагуулахын зэргэгцээ, бvсгvйчvvдийг атаархаж ч чадахгvй ангайхад хvргэхээр тийм vзэсгэлтэнтэй, дээд зэргийн сайхан бvсгvй нь ямаршуу гадаад тєрхтэй байх ёстой бол? Энэ хорвоо дээр арван хуруу тэгш хvн гэж vгvй боловч хvн бvхэн давтагдашгvй бєгєєд бvсгvй хvн бvр єєр єєрийн онцлог шинжээрээ бусдын хайрыг татсаар ирсэн билээ. Тэгвэл бараг л тєгс тєгєлдєр гоо vзэсгэлэнгийн бэлэгдэл болсон нэгэн цуутай сайхан бvсгvйн хамгийн хараа булаам хэсгийг єєр нэгэн сайхан хvvхний хамгийн дур булаам зvйлтэй нь нийлvvлбэл бvр л vгээр хэлэшгvй, vзгээр бичишгvй гоо vзэсгэлэн бvрэлдэнэ шvv дээ. Харин эсрэг хvйстнийхээ талаар ургуулан бодох тал дээрээ жинхэнэ мэргэжилтнvvд гэж хэлж болох эрчvvдийн толгойд мєрєєдлийн тєгс эмэгтэйн тєрх єєр єєрсдийнхєєр нь аль хэдийнэ бvрэлдсэн байдаг нь нууц биш ээ. Ингээд гоо vзэсгэлэн, дур булаам байдлыг нь Дэлхийн сая сая хvмvvс дуу нэгтэйгээр хvлээн зєвшєєрдєг хамгийн тєгс гэж хэлж болохоор алдартай бvсгvйчvvдийн царайны хамгийн хараа булаам хэсгvvдийг нийлvvлвэл, ямаршуу дvр тєрх бvрэлдэхийг хамтдаа сонирхоцгооё. Єєрєєр хэлбэл Єрнє зvгийн гоо сайхны хэмжvvрээр хамгийн тєгс эмэгтэйг хэрхэн зохиомолоор цогцлоосныг танд хvргэж байна. Хамгийн хамгийнуудаас бvрдсэн юм болохоороо зохиомол ч гэсэн, яах аргагvй нvдээ салгалгvй ширтмээр, аятайхан тєрх бий болжээ.
Хадгалах
Доорхи хvмvvс тэртээх бvдэгхэн цагт хорвоогийн тоосийг хєдєлгєхєєс цаашгvй, орон гэр ч vгvй, оочих аяга ч vгvй явсан гэхэд хэн ч итгэхгvй биз ээ. Эдгээр хvмvvс унтахаар хэвтэхдээ тэнгэрийн одыг шууд харж, газрын хатууг биеэрээ мэдэрч, хvмvvсийн vл тоомсорлол, доромжлолыг тэсэн, єнгє мєнгєний хорвоогийн хоосон байхын зовлонг дээд зэргээр мэдэрч явжээ. Зарим нэг нь ийм амьдралд хэсэгхэн хугацааг єнгєрvvлсэн бол, зарим нь хэдэн жилээр тэнvvчилж явсны эцэст єєрийгєє, ирээдvйгээ олсон байна. Эзэн хичээвэл заяа дэлгэрнэ гэдэг шиг аливаа хvн ємнєє зорилготой, мєрєєдєлтэй, тvvндээ хvрэх итгэл чармайлттай байвал шалбааган дундаас єєдлєх тансаг сарнай мэт ургаж, мандаж чаддаг ажээ. Харин амьдралын нугачаанд хєл алдаж, мєнх бусын зовлонг vvрдийн мэтээр хvлээн авч, євдєг сєхєрсєн хvмvvс алдрын оргилоос ч асар хурдтай унадаг.Гэхдээ мэдээж эдгээр хvмvvст хичээл чармайлт, тэмvvлэл мєрєєдлєєс нь гадна, хосгvй авъяас, хэмжээлшгvй их аз заяасантай маргах аргагvй юм. Хэзээ нэгэн цагт орон гэргvйчvvдийн эгнээнд алхаж явсан ч эд Дэлхийн соёл урлагийн тvvхэнд єєрсдийн арилшгvй, ахин давтагдашгvй мєрєє vлдээж чадсан билээ. Ингээд орон гэргvйчvvдийн эгнээг бєглєж байсан ч, эцэст нь алдрын оргилд хvрч, баян тансагийн дээдээр амьдарсан, амьдарч байгаа одуудын тvvхийг сонирхож, амьдралд улам илvv хайртай болцгооё.
Хадгалах
Хойд хєршийн олигархууд болон улс тєрчид 2000 оны vеэсээ хойш єнєєдрийг хvртэл буюу єнгєрсєн энэ арав гаруй жилд гадаад тєрх байдлаараа хир зэрэг єєрчлєгдєж, хир их хєгширсєн талаархи харьцуулсан фото мэдээллийг танд сонирхуулж байна. Єєр єєр нас, хvйсний, олон янзын энэ хvмvvсийг Орос гэдэг их гvрнээс єєр нэгтгэж байгаа ганц зvйл нь алдар нэр, эд хєрєнгє билээ. Гэвч эдгээр хvмvvсийн гарсан амжилтын оргил, хєрєнгєний далайг нийлvvлээд ч цаг хугацаа гээч хvчин зvйлийг дийлж, ялж чадахгvй нь харамсалтай бєгєєд ганхашгvй vнэн юм даа. Ингээд Хойд Хєршийн олигархуудын 10 жилийн хугацаанд хэрхэн єєрчлєгдсєнийг хамтдаа тольдоцгооё.
Хадгалах
Гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг Британий томоохон компаниудын нэг болох “Superdrug” нь шинэ оны босгон дээр 3 мянган хvнийг хамарсан санал асуулга явуулж, англичуудын хувьд сvvлийн арван жилийн хугацаанд ямар олны танил хадагтай нар хамгийн сайхан нь болохыг шалгаруулан жагсаажээ. Ингээд ямагт эрчvvдийн сэтгэл зvрхийг соронздон татаж, бvсгvйчvvдийн атаархал бахдалыг хамгийн ихээр тєрvvлж байдаг Дэлхийн хамгийн алдартай, басхvv vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийн хэн хэн нь гурван мянган англичуудын саналаар эхний 20-д жагссаныг хамтдаа сонирхоцгооё. Миний хувьд энэхvv жагсаалт бага зэрэг нэг талыг баримталсан, шударга бус болсон мэт санагдсаныг нуух юун. Тухайлбал байж боломгvй гоо vзэсгэлэн, нууцлагдмал тачаадлыг даллагч, vйлийн vргvй сайхан тєрсєн Моника Беллучи энэ жагсаалтад багтаагvй байх юм. Гэхдээ англичуудын гоо vзэсгэлэнг vнэлэх vнэлэмж єєр байдаг байж болох юм.
Хадгалах
Edel сэтгvvлийн Германы хэвлэл нь 2009 оны 6 сарын 25-нд зуурдаар нас эцэслэсэн Попын хаан, домогт Майкл Жэксоны (Michael Jackson) хувийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан Тодд Грэй (Todd Gray)-ийн уран бvтээлийн цомгийг нийтлэхээр болжээ. Нийт 144 хуудастай уг номонд Майкл Жэксоны 1974 — 1983 онуудад Тодд Грэй-ийн зургийн аппаратны хальсанд мєнхєрсєн бvх тєрхvvд нь багтсан байгаа гэнэ. Майкл Жэксонд хамгийн ойр байж, тvvний дvр тєрхийг байнга авдаг байсан хvний бvтээлvvдийн цоморлиг болохоор уг ном нь мэдээж Попын хааны дотоод мєн чанар, єдєр тутмын торгон агшнуудынх нь толь байж чадахуйц бvтээл болоо биз ээ. Ингээд энэ гайхалтай номны єчvvхэн хэсгийг таны мэлмийн ємнє дэлгэж байна. Хvн бvхний зvрхэнд эгшиглэх содон хvчирхэг хоолой, этгээд чамин хєдєлгєєнєєрєє бусдаас гойд ялгарч, жинхэнэ “ХААН” байж чадсан тєдийгvй, мєнх бусыг vзvvлснийхээ дараа ч жинхэнэ домог болон дуурсагдах тавилантай энэ агуу хvний идэр залуу тєрхийг ажин суухад цаанаа л нэг сэтгэл сэргэж, шvvрс алдмаар ажээ.
Хадгалах
Та бvхэнд WIBF-ийн супер хvнд жингийн Дэлхийн аварга Наталья Рагозинаг танилцуулж байна. Тэрээр булчинлаг бие, эршvvд тvрэмгий тєрхтэй болохоос биш мярайлаг, хvнд жинтэй гэхээргvй бvсгvй ажээ. Гэсэн ч тэрээр саяхан болсон WIBF-ийн дэлхийн аваргын тэмцээнд єєрєєсєє бараг 30 кг-аар илvv жинтэй Ганын тамирчин Памела Лондон-г 8-р раундад хvчтэй накаутанд оруулж Дэлхийн аварга болсон байна. За ингээд, эрч хvчтэй, хvчирхэг тvрэмгий бєгєєд спортлог биетэй бvсгvйчvvдэд дуртай уншигчиддаа зориулж тvvний энгийн болон эротик тєрхvvдийг хvргэж байна. Тамирчин хvн, тэр дундаа тулааны чиглэлээр хичээллэдэг бvсгvй цаанаа л нэг єєр харагдаж байна шvv.
Хадгалах
Нэрт гэрэл зурагчин Alexi Lubomirski нь Англид мэндэлсэн бєгєєд 2005 оноос хойш Нью-Йорк хотод ажиллаж, амьдарч байгаа аж. Тэрээр хvvхэд ахуй наснаасаа л зураг авах сонирхолдоо хєтлєгдсєєр, єнєєдрийн єндєрлєгт хvрсэн юм байна. Alexi Lubomirski нь цагийг эзэлсэн, домогт гэрэл зурагчин Mario Testino-той хамтран ажиллаж байсан гэнэ. Мєн тэрээр fashion story болон celebritiy portrait чиглэлээр уран бvтээлvvдээ туурвидаг нэгэн юм байна. За ингээд тvvний ертєнцийг vзэх vзлээр “аялж”, хамгийн алдартай оддын тєрхийг тvvний дурангаар хvлээн авахын сацуу яг зєв хормоо олж дардаг гайхалтай мэдрэмж авъяасных нь нэгээхэн хэсгийг харах мэдрэхvйгээрээ хvртэцгээе.
Хадгалах
Холливуудын шаргал vстэй vзэсгэлэнт бvсгvйчvvдийн нэг тєдийгvй єєрийн гэсэн онцлогоороо бусдаас ямагт ялгарч, чєлєєтэй танхил байдлаараа эрчvvдийг соронзон мэт татдаг Brittany Murphy єчигдєр єглєєний 10:04 минутад, 32 насандаа хорвоог орхисон байна. Тэрээр олон сайхан романтик кинонд гэнэн томоогvй, итгэмтгий бєгєєд жавхаалаг бvсгvйн дvрээрээ мєнхєрсєн билээ. Тухайлбал "Clueless", "Sin City", "8 Mile" зэрэг дэлгэцийн бvтээлvvд дэхь тvvний vлдээсэн маргатгдашгvй, дахин давтагдашгvй дvрvvдийг дурьдахгvй байхын аргагvй юм.Brittany Murphyнь Ням гарагийн єглєє амьсгал хураахдаа Cedars-Sinai тєв эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байжээ. Одоогийн байдлаар тvvний vхлийн шалгааныг биеийн байдалтай нь холбож тайлбарлаж байгаа гэнэ. Гэвч задлан шинжилгээний тєвийн тєлєєлєгч John Kades CNN-д єгсєн ярилцлагадаа: “ид залуу насандаа яваа хvн биеийн байдлаас болж зуурдаар нас барна гэдэг нь маш ховор тохиолдол зvйл тул цаашид нягталж шалгана”- гэжээ. Ингээд Бриттани Мерфигийн євчний тvvхийг судалж эхлээд байгаа бєгєєд 8 долоо хоногийн дараа гэхэд vхлийн шалтгааныг нь тодруулах юм байна. Ингээд хамгийн тод гялалздаг vедээ бусдыгаа орхин гэнэт харвасан нэгэн жинхэнэ одын гэгээн дурсгалыг хvндэтгэхийн ялдамд, тvvний амьд ахуй цагтаа фото хальсанд мєнхлєн vлдээсэн дур булаам тєрхvvдээр нь сэтгэлийн гунигаа бага ч атугай vргээцгээе.
Хадгалах
Хэн бvхний хараанаас алдуурна гэж vгvй, ямагт бусдын анхаарлын тєвд байдаг хvмvvсийн талаархи ээлжит нэгэн хєгжилтэй нийтлэлийг танд хvргэж байна. Эндээс та бvхэн фото хальсанд мєнхєрч vлдсэн “од” гэгдэх олны танил хvмvvсийн єєрсдийнх нь болон тэдэнтэй холбоотой хамгийн хєгжилтэй агшнуудыг олж харах болно. За ингээд хайртай алдартнуудынхаа болон тэдний ойр дотны хvмvvсийн эгзэгтэй vеийн хєгжилтэй агшнаар амралтын єдєртєє инээмсэглэл бэлэглэцгээе.
Хадгалах