Холливуудад шинээр мэндлэх авъяаслаг, чадварлаг, хvчирхэг залуухан оддын дийлэнхи нь кино урлагийн тайзнаа гайхалтай бvтээлvvдээрээ мєнхєрч, домог болсон жинхэнэ алдартнуудын vр сад, хамаатан садан байх нь олонтаа тохиолддог. Тиймдээ ч цагийг эзэлсэн оддын хvvхдvvд тєрєлхийн авъяаслаг, мэдрэмжтэй бєгєєд хэвлэл мэдээллийнхэнтэй хvртэл яаж харьцахаа сайн мэддэг, нээлттэй араншинтай байдаг билээ. Энэ нь магадгvй маргааш од болон гялалзах тавиланг нь хадгалсан тодхон ирээдvйнх нь эхлэл ч байж болох юм. Ямартай ч та бvхний мэлмийд хvн бvрийн зvрх сэтгэлд ахин давтагдашгvй дvр, гайхалтай авъяасаараа ул мєрєє vлдээсэн алдартнуудын vр хvvхдvvдтэйгээ авахуулсан зургуудыг хvргэж байна. Алтны дэргэдэх гууль шарладгийн vлгэр, элэг элгээ дагадгийн гайхамшиг нь энэхvv нийтлэлд маань амилсан гэлтэй.
Хадгалах
Уран бvтээлээрээ, хийсэн бvтээсэн бvхнээрээ, ахин давтагдашгvй євєрмєц бие хvний дvр тєрх, зан байдлаараа эгэл жирийн сая сая хvнээс ялгарч, дэлхийн урлагийн тайзнаа од болон гялалзаж байсан болон байгаа жинхэнэ шvтээн болсон алдартнуудын хэний ч хараагvй гэж хэлж болохоор гайхалтай сонин гэрэл зургийн цуглуулгыг тайлбарын хамт хvргэх гэж байна. Сонин гэсний учрыг та vргэлжлэлээс єєрєє олж мэдэх болно. Зарим алдартнууд нь бvvр санаанд оромгvй єєр нэгэн алдартантай хамт сонин тохиолдлоор, сонин байдлаар хальсанд мєнхєрсєн тєрхийг нь бас эндээс л харах боломжтой. За ингээд харааны санамжинд хадгалагдан vлдсэн дэндvv дотно дvр тєрх, цээжний гvнд хоногшсон хосгvй уран бvтээлvvд нь хорвоогийн мянга мянган хvнд итгэл найдвар, зуу зуун vйл явдалд сайн єрнєл, сайхан тєгсгєлийг бэлэглэсэн гэхэд хилсдэхгvй эдгээр хvмvvсийн єєрсдийнх нь болон єєрсєдтэй нь ямар нэгэн сэжмээр холбоотой маш ховор гэрэл зургуудыг хvлээн авна уу.
Хадгалах
Askmen сэтгvvлийн санал асуулгаар 2010 оны хамгийн сайхан 99 бvсгvйг шалгаруулсныг эрхэм уншигч таны гоо сайхны таашаалд жагсаалтын дагуу єргєн барьж байна. Харахын заяа байхаас хазахын заяа нь vгvй ч гэлээ байгаль эхийн хосгvй бvтээл, авъяас билгийн цогц, хєдєлмєр ухааны хязгаар болсон эдгээр бvсгvйчvvдийг харах тєдийд л эрч хvч, амьдрал амтагддаг шvv дээ. Эднийг “дэлхийн хамгийн сайхнууд” хэмээн єргємжлєхєд дургvйцэж маргах хvн vгvй биз ээ. Энэ жилийн хувьд нилээн хэдэн жил дараалан эхний 10-т байсан бvсгvйчvvдийн рейтинг санасныг бодоход нилээн доошоо буугаа юу даа гэж ажиглагдлаа. Гэхдээ энэ бол зvгээр л нэгэн нэр хvндтэй сэтгvvлийн санал асуулганы л vр дvн шvv дээ. Тиймээс таны шvтээн болсон бvсгvй энд байхгvй бол санаа зовиноод яах вэ, зvрх сэтгэлд орших жинхэнэ гоо сайхныг цагийн салхи, хvн хvний сонирхол vгvй хийж vл чадна.
Хадгалах
Бvсгvйчvvддээ зориулж Дэлхийн хамгийн дур булаам 100 залуугийн жагсаалтыг сvvлээс нь тvрvvч хvртэлхи дараалалтайгаар, хамгийн тачаангуй тєрхvvдтэй нь хамт хvргэж байна. Заяа сайтай нь сайхан тєрж, санаа зєвтэй нь сайн явдаг амьдрал дунд арван хуруу тэгш гэдэг vзvvлэлтэд хамгийн ойрхон хvмvvс бол эд юм. Бурхан эдэнд эр хvний vгээр илэрхийлэхэд бэрх хvчирхэг гоо vзэсгэлэнг хосгvй авъяасынх нь хамтаар харамгvй бэлэглэж, амьдрал тэдэнд хvнийг соронзон мэт єєртєє татах чадварыг, урин дуудсан харцны нууцтай хамт сургасан гэлтэй. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр олны саналаар дэлхийн хамгийн халуухан 100 залуугийн жагсаалтын эзэд нь болсон тєрєл бvрийн урлагийн одод болох алдартай залуусын тєрхийг бvсгvй таны мэлмийн ємнє дэлгэе. Дашрамд дурдахад эд бол зvгээр л тэрбум тэрбум сайхан залуусын хэдхэн тєлєєлєл гээд бодохоор амьдрал хичнээн уудам бас баялаг гэдгийг мэдрэх мэт санагдана.
Хадгалах
Хорин насны босгыг дєнгєж алхаад байгаа залуухан бєгєєд халуухан Холливуудын од Хиллари Дафф нь оддын vvд, цонхыг нь манаад сууж байдаг паппарациудын дуранд маш эвгvй байдлаар єртжээ. Хэргийн учир нь юу вэ гэвэл, тvvний найз залуу болох Vндэсний Хоккейн Лигийн алдартай хоккейчин Майк Корни нь саяхны нэгэн намуухан vдшээр алдартай шаргал vст амрагтаа нэг сая долларын vнэтэй сvйн бєгж бэлэглэсэн байна. Хамгийн сонирхолтой нь vнэт эрдэнэ, мєнгєнд дуртай эмэгтэй хvний зангаар Хиллари Дафф маань баярласан сэтгэлийн доглолоо барьж дийлэлгvйгээр хайртай найз залуудаа ам ангаймаар маягаар баярласнаа илэрхийлжээ. Тэр ч эр хvний зvрх нь хаанаа байдгийг тєдийгvй судсыг нь яаж атгахаа дээд зэргээр мэддэг нэгэн бололтой. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр бvх л амьдрал нь олны ємнє, тэр тусмаа хэвлэл мэдээллийнхний ємнє дэлгээтэй байдаг нь алдартай байхын ганц сул тал юм даа. За ингээд Хиллари Даффын 1,000,000 долларын vнэтэй “миньет”-ийн паянг тантай хуваалцая.
Хадгалах
Хамгийн алдартай, халуухан оддын хvvхэд насных нь тєрхийг та бvхэнд хvргэж, чєлєєт цагт тань єнгє будаг нэмж байна. Бусдаас тєдийлєн ялгараад байх зvйлгvй, эгэл жирийн бяцхан охидыг єнєєдєр хамгийн алдартай сэтгvvлvvдийн нvvрийг єєрєєрєє чимсэн гайхалтай дуучид, жvжигчид, загвар ємсєгчид болчихно гэж хэн санахав дээ. Нээрээ л сонин юм шvv. Цээжин дэхь аугаа том мєрєєдлєєрєє жигvvрлэн асар их хєдєлмєрєєр бяцхан биеэ “нvдэж”, зєв замаар зєв алхсанынхаа ачаар эдгээр бяцхан охид єнєєдрийн єндєрлєгт хvрч чадсан нь маргаангvй vнэн. Тэд бурхнаас заяасан нэгхэн хувийн авъяасаа 99 хувийн хєдєлмєрєєрєє услан тэтгэж, хосгvй vзэсгэлэнтэй бєгєєд мєхєшгvй “цэцгийг” ургуулж чадсан л хvмvvс. Харин та ямар авъяастай вэ? Тvvнийгээ єєрийн аз жаргалд хvргэх гvvр болгож ашиглахын тулд хир их хєдєлмєр зориулдаг вэ? ...
Хадгалах
Єєрийн гэсэн єнгє аясаараа, гайхалтай тачаангуй дvр тєрхєєрєє алдартай, дэлхийн урлагийн тайзнаа тодхон гялалзах од нь, харин эрчvvдийн цээжид vргэлжий асаалттай байх тэр нэгэн гал нь болсон нэрт бvжигчин Дита Фон Тиз нь мартини дарсыг дvvргэсэн аварга том хундагатай vзvvлбэрээрээ ам дамжин яригддаг билээ. Тэрээр энэхvv алдартай vзvvлбэрийнхээ vеэр гашуун ундаатай том хундага дотор бvхлээрээ орж, уран гуалаг биэрээ юутай ч зvйрлэшгvй бvжих бєгєєд єєр дээрээ мартини цацаж, хєєсєнд умбана... Байгалиас заяасан гоо vзэсгэлэн авъяасаа ашиглан, жинхэнэ тачаангуй байдал, урлаг хоёрыг хослуулж чаддаг энэ бvсгvйн чухам энэ vзvvлбэрийн талаар дуулаагvй хvн ховор биз ээ. Тэгвэл мянга сонсохоор нэг vз гэдэгчлэн бид та бvхний мэлмийд энэхvv цуутай хадагтайн алдартай vзvvлбэрийг нvдээр vзэх боломжийг олгож байна. Таалан соёрхоно уу.
Хадгалах
Дэлхийн хамгийн хvсэмжит бvсгvйчvvдийн нэг болох, америкийн кино жvжигчин Меган Фокс нь саяхан Emporio Armani-гийн эмэгтэй дотуур хувцасны сурталчилгааны нvvр царай болсон талаархи фото мэдээллийг бид танд хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад талимаа хархан нvднийхээ дуниартсан тачаангуй харцаар барагийн эрийг урдаа сєхрvvлэм энэ бvсгvй "W" сэтгvvлийн ирэх сарын дугаарт зургаа даруулжээ. За ингээд сvvлийн хэдхэн жилд огцом алдаршиж байгаа Меган Фокс хэмээх энэ оньсого мэт бvсгvйн шинэхэн зургуудыг алдартай гэрэл зурагчин Крейг МакДин (Craig McDean)-ийн дурангаар хvлээн авч, нvд юугаан баясгана уу.
Хадгалах
Дэлхийд алдартай, баян чинээлэг бvсгvйчvvд vvрд цэл залуухан хэвээрээ, ямагт 18-т шиг гадаад тєрхєє хадгалсаар байх юм. Доорхи бvсгvйчvvд бvгд vнэхээр хараа булаам харагдаж байна. Гэвч зарим нь нэг нь зуугийн хагасыг насалчихаад байгаа шvv дээ. Энд та бидний сайн мэдэх алдартнуудын тєлєєллєєс орууллаа.
Хадгалах
Уржигдар буюу 2-р сарын 10-ны єдєр нь Дэлхийн уран зохиолын тvvхэнд арилшгvй гэгээн мєрєє, vйл бvтээлийнхээ мартагдашгvй євийг vлдээсэн алдарт Пушкины таалал тєгссєн огноо билээ. Мєн дэлхийн утга зохиолынхон жил бvрийн 2 сарын 10-ныг “Пушкины єдєр” хэмээн тэмдэглэдэг билээ. Ингээд энэхvv тэмдэглэлт єдєртэй холбоотой нэгэн сонирхолтой бяцхан баримтыг олсноо уншигч тантай хувцаалцахаар бэлтгэлээ. Энэ баримт бол Обамагийн нэгэн алдартай гэрэл зураг юм. Vvнийгээ тэрээр дээд сургуулийн оюутан байхдаа авахуулсан нь ирээдvйн ерєнхийлєгчийн залуу насных нь хамгийн галтай vеийн нvдэнд дулаахан зураг болон vлджээ. Тvvнчлэн энэхvv зурагт бас нэгэн учир бий...
Хадгалах
Сара Пейлин нь Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужийн амбан захирагч билээ. Тэрээр саяхан нэгэн илтгэлийнхээ vеэр алган дээрээ “шипи” –тэй ярьж байгаад хурц хараатай гэрэл зурагчдын дуранд єртжээ. Хурц хараатай гэлтгvй энгийн vзэгчдэд хvртэл тvvний гар дээрхи бичгvvд харагдахаар байв. Тэрээр алган дээрээ “эрч хvч”, “татвар”, “америк сэтгэлгээг дээшлvvлэх” гэх зэрэг vгнvvдийг бичсэн байжээ. Мєн “тєсвийн хєрєнгє” гэсэн vгийг “татвар” гэхийнхээ ємнє бичсэн байсан ч яагаад ч юм балласан байв. Тvvний энэхvv “шипи хэрэглэх зуршил нь” ажил vйлсэд нь сайнаар нєлєєлдєг байж болох ч тvvнийгээ санамсаргvйгээр олонд ил харуулсан нь их гvрний том улс тєрчийн хувьд хєгжилтэй бєгєєд гэмгvй “алдаа” гэмээр санагдлаа. Гэвч илтгэх урлагт эхлэн суралцаж байгаа залууст маань олны ємнє ярих гол зvйлсээ ингэж тvлхvvрлэн бичиж байвал тохиромжтой зєв арга ажээ. За ингээд Сара Пейлины хэрхэн “паакталсныг” хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
90-ээд онд буюу Монголд дєнгєж приставк орж ирээд, кино театруудад гадаадын уран бvтээлvvдийг толилуулж эхлээд байх vед Брюсли “ахын” тоглосон цус хєєргєм кинонуудыг алдалгvй vзэж, єєрийгєє тvvнтэй зvйрлэн хоёр давхраас vсэрч, орцны хаалга мулт єшиглєж явсан залуусыг та санаж байгаа биз дээ? Нас тогтох дєхсєн зарим эрэгтэй уншигчид маань ч гэсэн аягvй бол тэр vед боевик киноны vйл явдал дунд бvрэн орчихоод, ааг омгоо залуу халуухан цээжиндээ багтаан ядахдаа Брюсли-гээс авахуулаад Вандам, Шварцнегер, Сталони гээд эрэлхэг баатруудыг дуурайж л явсан байлгvй. Тулаант киноны жинхэнэ мастерууд тэгж л бидний сэтгэлийг хєєргєдєг байж шvv дээ. Єнєєдєр хvртэл жинхэнэ эр зориг, авхаалж самбаа, дайчин чанарыг харуулсан эдгээр алдартнуудын бvтээлийг шимтэн vзэх дургvй хvн тун цєєхєн. Эд нарын талаар яриад ч яахав, vнэхээр, угаасаа мундаг шvv дээ, мундаг. Алаад л байна, зодоод л байна, авраад л байна, ялаад л байна… Гайхалтай гэхээс єєр юу гэхэв. За ингээд Тулаант киноны хамгийн шилдэг 10 баатрын жагсаалтыг сонирхоцгооё.
Хадгалах