АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Анжелина Жолитой усны дусал шиг ижилхэн бvсгvй

Энэ дэлхий дээрхи хvн бvрт єєртэй нь ялгахын аргагvй адилхан хvн заавал нэг ширхэг ч болсон байдаг гэдгийг эрдэмтэд баталдаг. Vvний ч баталгаа болж, бараг бvх алдартнуудын “ихрvvд” энд тэндгvй амьдардаг гэсэн сураг чимээ байнга дуулддаг шvv дээ. Тэгвэл бvгдээрээ єнєєдєр цагийг эзэлсэн сайхан бvсгvй, тєгс гоо vзэсгэлэнгийн vлгэр дуурайлал болсон Анжелина Жоли-той маш адилхан нэгэн бvсгvйтэй танилцацгаая. Бид ємнє нь энэ бvсгvйн зургуудыг та бvхэнд хvргэж байсан санагдана. Гэхдээ энэ удаад Тиффани Клаус (Tiffany Claus) хэмээх энэ эмэгтэйн талаар илvv дэлгэрэнгvй мэдээллийг хавсаргасан байгаа гэдгээ хэлмээр байна. Ямартай ч Анжелина-г яг євчихсєн юм шиг адилхан биш ч гэсэн зурвас харсан хvн андуурахгvй байхын аргагvй ажээ.
Анжелина Жолитой усны дусал шиг ижилхэн бvсгvй Хадгалах

Хавчиг цээжтэй 10 алдартай эмэгтэй

Хавчиг цээж нь хvний нэг дутагдал гэж боддог бол та vнэхээр буруу бодож байна. Ийм цээжтэй олон одууд гоо сайхны хэмжvvрээр тооцогдож дэлхийн хамгийн сайхан хvvхнvvдийн рэйтингийг толгойлдог. Эрчvvдийн дунд явуулсан социологийн олон судалгаагаар єргєн цээжийг эмэгтэй хvний гоо сайхныг илэрхийлэх зvйл биш хэмээн vздэг болох нь тодорхой болжээ. Ингээд та бvхэндээ жижигхэн цээжтэй 10 алдартай эмэгтэйн фото зургийг тайлбарын хамт толилуулъя.
Хавчиг цээжтэй 10 алдартай эмэгтэй Хадгалах

Оддын мухар сvсэг

Олны танил хvмvvсийн дунд маш сонирхолтой зvйлд итгэдэг мухар сvсэгтэй нь цєєнгvй байдаг ажээ. Тэр тусмаа амьдралын хэв маяг, хувь хvний араншин, биеэ авч явах байдлаараа олноос эрс ялгардаг эдгээр хvмvvсийн мухар сvсэг нь хvртэл эгэл жирийн биш байх ажээ. Зарим нь бvvр дэндvv инээдтэй мэт зvйлд итгэж, сvсэглэдэг нь харагдлаа. Ингээд “сэжгээр євдєж, сvжгээр эдгэдэг” хvний орчлонгийн сvсэг бишрэлтэй оддын барьцгvй боловч бат итгэдэг хvчин зvйлстэй нь танилцацгаая.
Оддын мухар сvсэг Хадгалах

Хєєрхий Уильяам хунтайж одоо яана даа

Энэ цагийн хамгийн алдартай шинэ гэрлэсэн хос болох Хунтайж Уильяам, Кейт Мидлтон хоёрын анхны маргааны талаарх дуулиан намжаагvй байхад тэдний талаарх нэгэн цуу яриа интернэтээр нэг тархжээ. Британий хэвлэл мэдээллийнхэн улсынхаа ирээдvйн Эзэн Хааны эхнэрийн ойрын тєрєлд хар тамхичин, шєнийн клубийн тайчигч болон идэвхитэй гомосексуль хvмvvс байдагийг нийтэд зарласан байна. Ингээд энэхvv дуулианыг тойрсон мэдээллvvдийг хvлээн авцгаая. Хэрэв та ажил дээрээ байгаа бол болгоомжтой vзээрэй, нилээн задгай зурагнууд байгаа шvv.
Хєєрхий Уильяам хунтайж одоо яана даа Хадгалах

Брюс Ли-гийн хувийн фото цомогоос

Тулааны их мастер, уран сайхны киноны аугаа од байсан, байсаар ч байгаа домогт Брюс Ли-гийн нэрийг мэдэхгvй, дvрийг нь танихгvй хvн гэж энэ хорвоод vгvй гэдэгт итгэлтэй байна. Амьдралынхаа ид vедээ Дэлхийн сая сая залуусыг тулааны урлагаар хичээллэх дур сонирхлыг нь єдєєж, дорно дахины биеийн хvчний их урлагийг дэлхийд таниулсан энэ мастер нь 1940 оны 11 сарын 27-нд мэндэлсэн нь дорнын тооллоор Луу жил байжээ. Мєн эхийнхээ бvлээн хэвлийгээс часхийн уйлагнаж тєрсєн цаг нь Луу цаг юм байна. Ингээд луугийн сvр жавхааг євлєн тєрж, тэнгэр заяаг нь амьдралаараа туулсан энэ домогт эрийн тэр болгон олны хvртээл болж байгаагvй хувийн фото цомогтой танилцацгаая.
Брюс Ли-гийн хувийн фото цомогоос Хадгалах

Оддын ховор зургууд №18

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад  лав эдгээр зургуудаас гэр бvлтэйгээ паркид зугаалах Дастин Хоффман, гараар хувцас угааж буй Тина Тернер, хувьсгалчдын дотно яриа, алдарт найруулагчдын оройн зоог, Жейми Ли Кертисийн хагас нvцгэн цээж, охиндоо амьдралын vнэ цэнийг ойлгуулж буй Хичкок, идэр залуухан Брэд Питт, утсаар ярьж буй эротик Софи Лорен, асч буй шvдэнц зуусан Жек нарын сэтгэл татам тєрхvvд их таалагдлаа. Харин таны сэтгэлийг ямар зураг илvv их татаж байна?...
Оддын ховор зургууд №18 Хадгалах

Шварцнеггерийн нууц амраг

Калифорни мужийн дарга асан Арнольд Шварцнеггерийн дагавар хvvгийн тєрсєн эх нь тvvний гэрийн vйлчлэгч болох нь тогтоогдож, хэвлэл мэдээллийнхнийг шуугиулаад байгаа ажээ. Шварцнеггер болон тэдний гэрийн vйлчлэгч хоёрын дотно харилцаа маш олон жилийн ємнєєс эхэлсэн юм байна. Гэрийн vйлчлэгч эмэгтэйнх нь хэлснээр тэр хоёр бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт огт хэрэглэдэггvй байсан гэнэ. Мєн vйлчлэгч нь тэдний гэрт хэзээ ч хонож байгаагvй учраас зєвхєн єдрийн цагаар л энгэр зєрvvлдэг байсан аж. Тиймээс тэр хоёр хэзээ ч газар дээрээ баригдаж байсан удаагvй юм байна. Шварцнеггер нь 10 гаруй жилийн ємнєєс эхлvvлсэн энэхvv нууц амрагийн харилцаагаа саяхан нийтэд зарласныг зарим нэг маань мэдэж байгаа байх. Энэхvv мэдэгдлээс нь болж эр нєхрийнхєє олон жилийн хууралтад хорсож гомдсон Мария Шрайвер (Шварцнеггерийн эхнэр) ойролцоогоор гурван долоо хоногийн ємнє тусдаа амьдах болсон байна. Ингээд бvгдээрээ Шварцнеггерийн нууц амрагийн фото зургуудыг хvлээн авцгая. Эр хvн итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж vнэн vг ч юм уу.
Шварцнеггерийн нууц амраг  Хадгалах

Осама Бин Ладены зээ охин

Осама Бин Ладены vхэл дэлхий даяар дуулиан тарьж намжаагvй байхад хэвлэл мэдээллийнхэн тvvний амарч амжаагvй ясыг єндєлзvvлж, зээ охинд нь анхаарлаа хандуулах болжээ. АНУ-ын Санта-Моника-д тєрсєн Вафа Дюфур хэмээх Осамагийн зээ охин нь “номер нэг эмэгтэй “террорист”” гэдэг хочтой бєгєєд эх орондоо алдартай дуучин, загвар ємсєгч юм байна. Хагас нvцгэн байдалтайгаар усны хєєстэй онгоц болон єдєн дэрэн дунд авахуулсан тvvний зургийг єнгєрсєн 12-р сард эрчvvдийн CQ сэтгvvл нvvр, хуудас дээрээ тавьсныг та vргэлжлэлээс олж харах боломжтой. Тvvнийг зарим хvмvvс бас “vзэсгэлэнт тэсрэх бємбєг” гэж нэрлэдэг юм байна. Вафа Дюфур нь Калифорнид мэндэлсэн бєгєєд 10 жил Саудын Арабт амьдарч байгаад хожим нь ээжтэйгээ Женевт шилжин суурьшжээ. Тэрээр алан хядагчдын шvтээн болсон овгоосоо татгалзаж, ээжийнхээ нэрээр овоглох болсон юм байна. Ингээд мянганы цуутай алан хядагчийн vр удам болох бvсгvйтэй танилцацгаая.
Осама Бин Ладены зээ охин Хадгалах

2011 оны хамгийн сайхан 100 бvсгvй

Алдарт FHM сэтгvvл нь 5-р сарын дугаартаа энэ цаг доор хvмvvн тєрєлхтєн дунд амьдарч байгаа хамгийн сайхан бvсгvйчvvдийн жагсаалтыг гаргажээ. Уг сэтгvvлийн санал асуулгын vр дvнд 2011 оны эхний хагасын байдлаар дэлхийн хамгийн vзэсгэлэнтэй бvсгvй нь Рози Хантингтон-Уитли (Rosie Huntington-Whiteley) болсон бол, Katy Perry аман хvзvvдэж, Rihanna гуравдугаарт жагсчээ. Харин сvvлийн vед эрчvvдийн зvрх сэтгэлийг байлдан дагуулж, бvсгvйчvvдийн шvтээн нь болоод байгаа оросын сайхан бvсгvй Ирина Шейк энэ жагсаалтын 10-т орсныг онцолмоор санагдлаа. Ингээд бvгдээрээ FHM сэтгvvлийн санал асуулгын vр дvнд бидний танил бvсгvйчvvд ямар рейтингтэйгээр эхний 100-д жагссаныг сонирхоцгооё.
2011 оны хамгийн сайхан 100 бvсгvй Хадгалах

Холливуудын од - ээж нар

Хvvхэд тєрvvлсний дараа эмэгтэй хvний гоолиг бие эвдэрч, царай зvсэнд нь vрчлээ суун, мэдэгдэхvйц оворждог бєгєєд аминаасаа амь тасалсан их баяр жаргалынхаа шанд гэнэт алдсан гоо vзэсгэлэнгэээ эргvvлэн олж авахын тулд асар их хєдєлмєр, тэвчээр гаргах шаардлагатай болдог билээ. Мэдээж хvн бvр адилгvй болохоор хорвоогийн сая сая бvсгvйчvvдийн дунд хvvхэд тєрvvлээд улам єнгє ордог цєєхєн хэд байдаг л даа. Гэхдээ л ямар эмэгтэй тєрсний дараа заавал ямар нэгэн байдлаар єєрчлєгдєж, гунддаг нь vнэн. Тэгвэл орчлонгийн сайхан бvсгvйчvvдэд итгэл найдвар, vлгэр дуурайл болж чаддаг олны танил халуухан ээж нарын хамгийн урин дуудах мэт тачаангуй бєгєєд vзэсгэлэнтэй тєрхvvдийг таны мэлмийн ємнє дэлгэж байна. Эдгээр бvсгvйчvvдийн доорхи зургуудыг нэгээс хоёр, бvvр гурван хvvхэд тєрvvлснийх нь дараа авсан гэхлээр vнэхээр дуу алдмаар бас бахархмаар биш байна гэж vv.
Холливуудын од - ээж нар Хадгалах

Ирина Шейк – Отто-гийн сурталчилгаанд

Оросын гоо бvсгvйчvvдийн сайхныг єєрєєрєє тєлєєлvvлж, нэр алдрыг нь дэлхийн тавцанд хадааж байгаа залуу модель Ирина Шейк (Irina Shayk) нь хэдийнээ хэдэн саяд хvрсэн шvтэн бишрэгчдээ ахин баярлуулж, OTTO брэндийн эмэгтэй хувцасны шинэ каталогид зураг авахуулжээ. Тvvний єєгvй цэвэрхэн тєрх, ухаан алдмаар талимаарсан харц, бурхны бэлэг гэлтэй сайхан биеийг нь ямар ч хувцас, ямар ч чимэглэл нууж чадахгvй гэмээр харагдах ажээ. Ингээд бvгдээрээ оросын сайхан бvсгvйн ээлжит зураг авалттай танилцаж, ажлын єдєртєє гоо сайхны таашаалыг мэдэрч єєртєє бяцхан амралтыг бэлэглэе.
Ирина Шейк – Отто-гийн сурталчилгаанд Хадгалах

Линн Голдсмит-ийн нvдээр алдартнуудыг харвал...

Нэрт гэрэл зурагчин, наруулагч тєдийгvй зуу зуун алдартнуудын дууны цомгийн нvvрний зургийг дарж байсан уран бvтээлч  Лин Голдсмит (Lynn Goldsmith)-ийн фото зургуудын дээжээс уншигч таны ємнє дэлгэж байгаадаа баяртай байна. 1948 онд Детройтод мэндэлсэн тэрээр Дэлхийн vе vеийн шvтээн болсон домогт хєгжмийн зохиолч, дуучдын давтагдашгvй содон агшнуудыг хальсанд буулгадгаараа алдартай. Ингээд бvгдээрээ энэхvv авъяаслаг уран бvтээлчийн дурангаар 20-р зууны цуутай дуучдын дvр зургуудыг хvлээн авцгаая.
Линн Голдсмит-ийн нvдээр алдартнуудыг харвал... Хадгалах