АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Алдартнуудын шивээс

Оддын шивээсний талаарх нийтлэлээ vргэлжлvvлэн хvргэхээр бэлтгэлээ. Урлаг амьдралд амьсгал оруулж, тvvнийг тал бvрээс нь торддог нэгэн хvчин зvйл билээ. Тиймээс шивээс ч гэсэн урлаг гэдэг утгаараа маш сайн бєгєєд донжийг нь тааруулж хийж чадвал ямар ч хvний эцэг эхээс заяасан нvцгэн биеийг бадмаараг шигтэсэн vнэт эдлэл шиг улам vзэмжтэй бас тансаг болгож чаддаг ажээ. Гэхдээ хvний шунал дийлддэггvй болохоор, сайхан болсон шивээсээ улам томруулж, эсвэл єєр газраа элдвийг сийлvvлж, єєрийгєє гутаагсад олон байдаг. Ямартай ч бvгдээрээ олны танил хvмvvсийн шивээстэй хэсгvvдийн гэрэл зургуудтэй танилцацгаая. Хэрэв та шивээс хийлгэх гэж байгаа бол зарим нэгээс нь санаа авч, зарим нэгнийг нь хэзээ ч арьсандаа хvргэхгvй гэж тангараг тавих байх.
Алдартнуудын шивээс Хадгалах

Алдартай хvмvvс бас цаг хугацаа

Цаг хугацаа хэзээ ч хэнийг ч хvлээдэггvй. Бvvр хvн бvрийн мєрєєдєж ч чадахааргvй гайхамшигтай амжилтанд амьд ахуйдаа хvрч чадсан туйлын ховор нэгнийг хvртэл шvv. Эндээс л бvх зvйлийн хоосон чанар, мєнх бусын vнэн харагддаг гэлтэй. Vvний баталгаа болгож олны танил хvмvvсийн дээхэн vеийн болон одоо цагийн фото зургуудыг харьцуулсан нийтлэлийг танд хvргэж байна. Хамгийн сэтгэл євмдєєр нь эдгээр хvмvvс бvгд єєдлєєгvй, доройтсон байгаа нь харагдана. Тєрсєн цагаасаа хойш хvн гэдэг амьтан vхэж эхэлдэг нь хамгийн тодорхой vнэн байдаг болохоор яагаад бид цаг мєч бvрээсээ таашаал авч, тэртэй тэргvй урсан єнгєрєх цаг хугацааг баяр баясгалантай єнгєрvvлж болохгvй гэж? Бас хамгийн сайхан мэдрэмж болох хайрыг яагаад цацруулж явж болохгvй гэж? Тэртэй тэргvй л бvгд адилхан тавилантай хойно...
Алдартай хvмvvс бас цаг хугацаа Хадгалах

Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна

Энэ сарын 28-ны ням гаригт “MTV Video Music Awards” Лос Анжелест болох гэж байгаа билээ. Дэлхий дахины анхаарлыг татаж чаддаг энэхvv том наадмын тайзнаа Вандандоржийн Тулгат хэмээх нэгэн Монгол залуу уран бvтээлээ толилуулахаар болжээ. Та бvхэн В.Тулгатыг “Patient”, “Микрофоны ард”, “Short lived sanity”, “Time is flying” зэрэг дуугаар нь сайн мэдэх биз ээ. "Би 19 настайдаа хоёр удаа хорт хавдрыг давж чадсан азтан. Харин энэ боломж надад ихийг заасан..." хэмээн ярьсан сэтгэлийн тэнхээтэй, авъяаслаг энэ залуугийн тухай танилцуулга болон видео клипvvдийг vзэцгээе.
Монгол хvv “MTV Video Music Awards” -ын тайцан дээр дуулна Хадгалах

Хятад охины нvvр будалт, vсний иж бvрэн хичээл

Нэгэн хятад охин нvvр будалт, vс засалт, хувцаслалтын иж бvрэн хичээлийг єєрийнхєє хэмжээнд фото цувралаар толилуулжээ. Орчин цагийн хvн бvрийн л мэддэг хамгийн энгийн будалт, vс засалтыг харуулсан боловч маш нарийвчилж, дэлгэрэнгvй гаргаснаараа онцлог болсон санагдлаа. Эндээс ч зарим нэг авах зvйл ч бас байна шvv. Ингээд манай сайтаар зочилсан єсвєр насны охидод зориулж “Эмэгтэй хvн нvvрээ будаагvй байхдаа хєєрхєн, харин будахаараа хvчирхэг байдаг” гэдэг vгийг дамжуулаад, энэхvv нийтлэлийг толилуулж байна. Харин бусад хvний хувьд хятад охины айлгvйтэж байгаа зурагнууд сургамжийг биш ч гэсэн, сонирхол, сонжоомыг тодорхой хэмжээнд дагуулна гэдгийг урдчилан мэдсэн тул ийнхvv орууллаа.
Хятад охины нvvр будалт, vсний иж бvрэн хичээл Хадгалах

US Vogue сэтгvvл дээрхи Кейт Моссын хуримын зургууд

Амьд сахиусан тэнгэр гэгдэх нэрээр дэлхий дахинд танигдсан, маш азтай дэндvv цєєхєн хэдэн охидын нэг болох Кейт Мосс саяхан Жейми Хинс хэмээх эртэй хуримаа хийгээд байгаа билээ. Тэгвэл Vogue сэтгvлийн Америк хувилбарын 9-р сарын дугаар дээр энэ хосын хуримын гайхалтай зургуудыг нийтэлжээ. Тэдний гэрэл зурагчнаар алдарт Марио Тестино ажилласан гээд бодохоор байж болох хамгийн тєгс хуримны дvр зургийг одоо та олж харах болно гэдэгтэй итгэлтэй байж болно. Энд залуу хосууд болон бяцхан охин Лила Грейс нь, мєн тэдний тєрєл тєрєгсдийн дvр зураг буусан байгаа. US Vogue-гийнхон тэдний хайрын баярыг энэ оны хамгийн романтик хурим гэж нэрлэжээ. Хир vнэн болохыг нь одоо харцгаая.
US Vogue сэтгvvл дээрхи Кейт Моссын хуримын зургууд Хадгалах

Оддын ховор зургууд №20

Хvн бол тєрсєн цагаасаа эхлээд vхэж эхэлдэг хамгийн зовлонтой vйлийн vртэй амьтан. Тvvнд цар хvрээ гэж vгvй хязгааргvй сэтгэхvй, ширгэшгvй ундрагатай оюун ухаан заяагдсан боловч, цаг хугацаа гэдэг хvлээсийг бас давхар заяажээ. Тиймээс хєгшрєл, vхлийг хэн ч тойрдоггvй. Гэхдээ хvний оюун ухаан ертєнцийн нэгээхэн хэсэгт мєнхєд амьд vлддэг нь яасан их аз вэ. Тэрхvv л ухааныхаа ачаар бид гэрэл зургийг бий болгож, тvvнийхээ тусаар тvмэн янзын агшнуудаа хальсанд буулгаж vлдээдэг билээ. Ингээд бvгдээрээ дэлхийн супер одуудын ховор зургуудын цуглуулгыг хvлээн авцгаая.
Оддын ховор зургууд №20 Хадгалах

Шакил О’нил-ын найз бvсгvй

216 см єндєр нуруутай, євєрмєц тєрх содон авир, бvхнийг чадна гэсэн эр зориг, чадвараараа олны хайр, гайхшралыг тєрvvлсэн сонирхолтой эр... Тиймээ энэ бол Шакил О’нил (Shaquille O'neal) юм. 2 метр гаран нуруутай эр хvнд топ модель л биш бол, нуруугаар ойролцоо, сайхан эхнэр олдоно гэдэг хэцvv гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэ залуу 157 см нуруутай Никки Александр хэмээх бvсгvйтэй учирчээ. 157 см гэдэг бидний хувьд эмэгтэй хvний жирийн л єндєр мэт санагдаж байгаа ч Шакилын дэргэд зогсвол ямар харагдахыг нь та тєсєєлж байгаа биз. Тєсєєлєхєєс залхуу тань хvрээд байвал доорхи зургийг л шууд харчих.
Шакил О’нил-ын найз бvсгvй Хадгалах

Путины сонирхолтой зургуудаас

Дэлхийн суут хvмvvсийн нэг, Орос гvрний нэгэн vеийн хуь заяаг гартаа атгагч Владимир Путины амьдралын хамгийн сонирхолтой зургуудыг Америкийн сэтгvvлчид єєрсдийнхєєрєє ялган, цуглуулжээ. Энэхvv фото нийтлэлийг Америкийн нэгэн сайт дээр: “Vхэхээсээ ємнє таны харах ёстой Путины дvр тєрхvvд”- гэсэн гарчигтайгаар тавьсан байв. Мэдээж эдгээрийн ихэнхийг нь та урьд нь харсан байгаа. Гэхдээ зарим нэг нь маш сонирхолтой, ховор зургууд байгаа тул танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд сайн, муу нэрийг ээлжлэн зvvдэг оросын аугаа удирдагчийн хамгийн vзvvштэй гэрэл зурагнуудыг хvлээн авна уу.
Путины сонирхолтой зургуудаас Хадгалах

Энэ хэн бэ?

Халуун орны далайн эрэг дээр дал модны сvvдэрт тухалсан шигээ, найз бvсгvйдээ эрхлэн байгаа энэ бондойсон бор залууг хэн болохыг та таньж байна уу? Танихгvй байгаа бол доод талын зургуудыг харалгvйгээр, эхлээд таагаад vзээрэй. Сайн харвал хэн гэдгийг нь таньж ч мэдэх юм. За даа, бараг л нvдээ чилтэл хараад хараад нэмэргvй байх даа. Энэ эр чухамдаа хэн болохыг нийтлэлийн тєгсгєлєєс олж мэдээрэй. Сvvлийн хэдэн зургийг харсныхаа дараа та нэмэлт тайлбаргvйгээр шууд таних болно. Хvн єєрчлєгдєнє гэж сонин зvйл юм шvv.
Энэ хэн бэ? Хадгалах

Үзэсгэлэнт Aнжелина Жоли-гийн амьдрал

Холливуудын хамгийн сайхан, хєєрхєн бvсгvй Angelina Jolie нь 1975 оны 6-р сарын 4-нд California мужид мэндэлжээ. Энэ бvсгvйг дэлхийн сая сая охид залуус хайралдаг гэхэд хэлсдэхгvй байх. Тєрхєєс заяасан гоо vзэсгэлэн, ухаалаг зан чанар чадалтай кино жvжигчин гээд тvvнийг магтах зvйл олон ба тэрбээр сvvлийн жилvvдэд НVБ-ийн элч болсоноос хойш ядууст тусалж, буяны ажил хийж олон улс орноор аялсаар байгаа юм.  Ингээд бvгдээрээ авьяаслаг жvжигчин Анжелина Жоли-гийн амьдралтай танилцацгаая.
Үзэсгэлэнт Aнжелина Жоли-гийн амьдрал Хадгалах

Бага насны рок одууд

Эдгээр хvvхдvvд бvгд 10 орчим настай боловч єнєєдєр “Ирэн сурвалжлагдаж буй баатар” гэдэг нэртэй єєрсдийн гэсэн рок хамтлагтай, маш амжилттай уран бvтээлээ туурвиж яваа одууд юм байна. Хєвгvvдийг тєрєл бvрийн vйл ажиллагаа, тоглолтуудад оролцуулах урилгын цуваа хэзээ ч тасардаггvй аж. Тэднийг шvтэн бишэрч, уран бvтээлийг нь сонсдог хvмvvс ч олон байдаг гэнэ. Ямартай ч тэдний ирээдvйд хамгийн сайн сайхныг хvсээд, уншигч та бvхэнтэй фото агшнуудыг нь хуваалцаж байгаадаа баяртай байна. Аз жаргал, аз тэднийг дайрч, оддын євчин болсон хар тамхи, хамараа сєхєх явдал тойрч гарахын сацуу авъяасын тэнгэр улам ивээгээсэй гэж хvсье.
Бага насны рок одууд Хадгалах

Vvрд баяртай Эми Уайнхаус

Эми Уайнхаус 1983 оны 9-р сарын 14-нд, South Gate (Энфилд, Лондон) дэхь Таксины жолооч Митчел Уайнхаус, эмийн санч Женис Уайнхаус (Ситон) нарын Европ гаралтай гэр бvлд мэндэлжээ. 1940 – єєд онд тvvний эмээ нь домогт жаз хєгжимчин Ронни Скоттой дотно харьцаатай байсан, нагац ах нар нь мэргэжлийн жаз хєгжимчид байсан гээд Уайнхаусын удам хєгжмийн урлагтай, тэр тусмаа жаз хєгжимтэй нягт холбоотой байсаар иржээ. Харин єнєєдєр хєгжмийн ертєнцєд єєрийн байр сууриа эзэлсэн энэ євєрмєц эмэгтэй хорвоог орхиод байгааг бид мэдэж байгаа билээ. Дэндvv богинохон хирнээ багагvй дуулиантай, бас даанчиг хайнга амьдарсан тvvний энэ тєрєл дэндvv харамсаар санагдана. Ямартай ч та бvхэнтэй тvvний амьдралын тvvхийг хуваалцахаар бэлтгэлээ.
Vvрд баяртай Эми Уайнхаус Хадгалах