АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Британий II Елизаветта хатан хааны титэм залсны 60 жилийн ой

Яг 60 жилийн өмнө буюу 1952 оны 2-р сарын 6-ны өдөр Английн хаантан YI Георг хорт хавдрын улмаас Сандрингем-д таалал төгсөж, цагийг эзэлсэн Британий хатан хаан II Елизаветта титэм залуулж байжээ. Британий түүхэнд төрийн эрхийг хамгийн удаан барьсан хатан хааны титмийн 60 жилийн ойн баяр ёслол албан ёсоор 2012 оны 6-р сард болох юм байна. Харин өчигдрөөс буюу 2 сарын 8-наас Виктория ба Альбертын музейд алдарт гэрэл зурагчин Сесиль Битоны хальсанд буулгасан хатан хааны гэр бүлийн гишүүдийн гэрэл зурагны үзэсгэлэн тавигдаж байгаа ажээ.

Британий II Елизаветта хатан хааны титэм залсны 60 жилийн ой Хадгалах

2012 оны Superbowl цомын тэмцээн дээрхи Мадонна

Индианаполисын цэнгэлдэх хүрээлэнд болсон "Superbowl 2012" үйл ажиллагааны шигтгээ нь болж, Клеопатра хатны дүрээр цугласан олонд амьд охин тэнгэр гэж байдаг гэдгийг харуулан баясгасан хүн бол мэдээж Мадонна байв. Энэхүү 12 минутын үзүүлбэрээ тэрээр маш удаан хугацаанд, их шаргуу бэлдсэн бөгөөд арван жилийн мартагдах “хямдхан од” биш гэдгээ ахин баталжээ. Тэрээр: “25 жилийн хугацаанд би ингэж шаргуу бэлтгэл хийж, бас ингэж их сандраагүй юм байна шүү” -гэж хэлсэн байна. Попын хатан хааны хамгийн гайхалтай үзүүлбэрүүдийн нэгийг харах боломж бидэнд олдсонд баяртай байна.

2012 оны Superbowl цомын тэмцээн дээрхи Мадонна Хадгалах

Beach Bunny-гийн шинэ сурталчилгаа – Кейт Аптонтой хамт

Кейт Аптон (Kate Upton) нь Beach Bunny-гийн усны хувцасны ирэх хаврын "The Deep Blue" цуглуулганы сурталчилгааны нүүр царай болжээ. Хорин насны босгыг ч даваагүй Кейт Аптон нь 2011 онд маш алдартай болсон тул өнөөдөр маш болон брэндүүд түүнийг сурталчилгаандаа тогуулахын тулд ширүүн өрсөлдөх болсон байна. Ер бусын үзэсгэлэнтэй царай, хүн бүрт заяадаггүй урт хөл, дүүрэн цээжтэй энэ залуухан гоо бүсгүйг тун удахгүй өөр олон сурталчилгааны нүүр царай болохыг нь харна гэдэгт найдаж байна. Харин одоо бүгдээрээ түүнийг Beach Bunny-гийн хаврын цуглуулгыг хэрхэн амилуулсаныг хүлээн авцгаая.

Beach Bunny-гийн шинэ сурталчилгаа – Кейт Аптонтой хамт Хадгалах

Рок оддын үзэсгэлэнтэй охид

Цаг хугацаа бидэнд сайхан бүхнийг өгсөн шигээ бас авч оддог. Мөн муу муухайг амсуулсныхаа оронд ч сайн сайхныг бэлэглэдэг. Үүний нэг жишээ бол Дэлхийн рок хөгжмийн урсгалын 70, 80, 90-ээд оны домог болсон оддоос тэнгэрт халих нь хальж, хуучирч тоогдохоо байх нь байжээ. Тэгвэл тэдний үр хойч ч гэсэн хорвоо дээр мэндэлж, цаг хугацаа, байгаль дэлхийн өсөн боожих хуулиар тэд нь өнөөдөр хүний нүдэнд өртөхөөр болж, эцэг эхчүүдийнхээ үйл хэргийг өөрийнхөөрөө үлргэлжлүүлэх болсон байна. Ингээд бүгдээрээ хуучин цагийн рок оддын үзэсгэлэнтэй охидтой танилцацгаая.

Рок оддын үзэсгэлэнтэй охид Хадгалах

Дэлхийн хамгийн тачаангуй эрсийн рейтинг

Британий "Heat World" сэтгүүл дээр Дэлхийн хамгийн халуухан эрсийн рейтингийг толилуулсан нийтлэл гарчээ. Британий энэхүү хэвлэлийн хэрэгсэл дээр 25 эрэгтэйг онцлон жагсаасан байна. Оны секс бэлэг тэмдэг болсон эрчүүдийн жагсаалтыг тус сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан санал асуулгын үр дүнд бэлтгэжээ. Британий уншигчид эр хүний тачаангуй оршихуйн үлгэр дуурайл болсон эрэгтэйгээр Английн хөл бөмбөгчин Дэвид Бэкхемийг сонгожээ. Харин түүний араас Британичуудын хувьд хэн хэн жагсааныг үргэлжлэлээс хүлээн авна уу.

Дэлхийн хамгийн тачаангуй эрсийн рейтинг Хадгалах

2012 оны Хамгийн хүсэмжит эмэгтэйчүүд

Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийг сая сая эрчүүдийн санал асуулгаар жил бүр жагсаадаг Askmen интернет портал энэ жил ээлжит 99 бүсгүйг жагсаасан байна. Тэдний энэ жилийн санал асуулгад сая гаран эрчүүд оролцжээ. Ингээд 2012 оны хамгийн хүсүүштэй бүсгүйн санал асуулгаар хамгийн олон санал авсан бүсгүй бол колумбын жүжигчин София Вергар болсон байна. Америкийн дээдсийн хүрээнийхний шинжээчдний үзэж буйгаар 39 настай Колумб бүсгүй 2012 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр шалгарах болсон явдал нь түүний тоглосон “Орчин үеийн гэр бүл” (Modern Family) хэмээх олон ангит инээдмийн кинотой нь холбоотой юм байна. Харин одоо энэхүү санал асуулгад эхний 10 байрыг эзэлсэн бүсгүйчүүдтэй танилцахын ялдамд таныхаар хэн нь хамгийн сайхан бэ гэдэг тал дээр санал бодлоо хуваалцаж болох юм.

2012 оны Хамгийн хүсэмжит эмэгтэйчүүд Хадгалах

Кристина Агилерагийн хөлийг даган юу урсав?

Алдартай блюз дуучин Этта Жеймс таалал төгсөж, Лос-Анжелест болсон түүний оршуулах ёслол дээр эмгэнэл илэрхийлэхээр ирсэн олон хүмүүсийн дунд поп дуучин Кристина Агиллера (Christina Aguilera) очжээ. Хэрэв оршуулах ёслол дээр очсон зочдыг элдвээр зааглаж, нэрлэх нь цээргүй бол Кристина-г нь энэ үйл ажиллагааны жинхэнэ од байсан гэхэд болно. Тэрээр эмгэнэл илэрхийлэхээр цугласан зочдод хүндэтгэл үзүүлэхийн сацуу алдарт Этта Жеймс-ийг өөрт нь урам зориг өгдөг байсныг дурсаад, түүний нэрийн хуудас болсон "At Last" дуугаар ая барьжээ. Түүнийг онцлоод байгаа гол зүйл бол Кристина энэ үеэрээ ажил хэрэгч хар хослол өмссөн байсан бөгөөд түүний хөлний завсараар ямар нэгэн зүйлс урсаж байсан байна. Энэ яг юу байсан бэ???...  Ямартай ч Кристина Агилерра өөрийн шүтээн болсон Этта Жеймсийн оршуулах ёслол дээр хэрхэн эмгэнэл, хүндэлтгэлээ илэрхийлснийг хүлээн авна уу.

Кристина Агилерагийн хөлийг даган юу урсав? Хадгалах

Дэлхийн хамгийн баян 10 хүн

Forbes сэтгүүлээж жил бүр гаргадаг "Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс"-ийн жагсаалтын энэ жилийн эхний арван тэрбумтанг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Эндээс та бүхэн тухайн тэрбумтан бүрийн хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олдог, жагсаалын хэддүгээрт байгаа зэрэг олон сонирхолтой мэдээ, баримтуудыг хүлээн авах болно. Ингээд энэ цагийн хамгийн чинээлэг хүмүүстэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн баян 10 хүн Хадгалах

150-162 см нуруутай Холливуудын сайхан бүсгүйчүүд

Урт хөлтэй, богино цээжтэй, товчхондоо бол Барби маягийн биетэй л бол гоо үзэсгэлэн төгс бүсгүйд тооцогдож, алдар нэртэй болдог юм биш гэдгийг доорхи фото мэдээлэл танд батлах байх. Бид намхан нуруутай алдартай бүсгүйчүүдийн талаар мэдээллийг танд өмнө нь хүргэж байсан хэдий ч энэ удаад бас арай өөр жишээг цуглуулсан байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ингээд 160 см-ээс хэтрэхгүй нуруутай алдартай бүсгүйчүүдтэй танилцацгаая. Эдгээрийн зарим нь олон эрчүүдийн хувьд төгс төгөлдөр гоо сайхны охин тэнгэр мэт бишрэгдэж, олон эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болдог юм шүү. Тэгэхээр жижигхэн, эгдүүтэй бөгөөд том мөрөөдөлтэй бүсгүйчүүдэд боломж үргэлж байсаар л байгаа юм байна.

150-162 см нуруутай Холливуудын сайхан бүсгүйчүүд Хадгалах

Ирина Шейк - Esquire Style & Substance-ийн нүүрэнд

Гадаад төрхөөрөө Өмнөд Америк гаралтай мэт харагддаг боловч Оросын Еманжелинскт мэндэлсэн, орос бүсгүй Ирина Шейк (Irina Shayk), өвөрмөц гадаад төрх, толгой эргэмээр гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр байдлаараа дэлхийд алдаршаад байгаа билээ. Түүнтэй ганцхан үдшийг хамт өнгөрүүлэхийн тулд зүрхээ сугалаад өгөхөөс буцахгүй эрчүүд Дэлхий дээр олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд Esquire Style & Substance сэтгүүлийн 2-р сарын нүүрийг энэ бүсгүй өөрөөрөө хэрхэн чимснийг хамтдаа сонирхоцгооё. Өдгөө 26 настай бүсгүй маань уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа яагаад эрчүүдийн сэтгүүлд нүцгэн зурагаа авахуулдаггүй талаар асуултад хариулахдаа сургуульд байхдаа хөвгүүдийн дургүй охин байсан болон олон өөр асуудлыг тоочсон байсан нь сонирхолтой санагдсаныг нуух юун.

Ирина Шейк - Esquire Style & Substance-ийн нүүрэнд Хадгалах

Торны цаана орж байсан алдартай 10 эмэгтэй

Алдар нэр, гоо үзэсгэлэн, эд баялгийг амьдралдаа цогцлоож чадахаас гадна, ярих бүртээ амнаасаа сайхан үгсийг унагааж, сэтгэлийг сэргээж хамгийн сүүлийн хар бараан бодлыг арилгатал сайхан инээмсэглэж, хосгүй үзэсгэлэнтэй нүднийхээ харьцуулшгүй гүн харцаараа хатуу сэтгэлийг хайлуултал ширтэж чаддаг алдартай эдгээр бүсгүйчүүдийг мэдэхгүй хүн бол анх хараад шоронгийн хаалга татаж байсан талаар нь төсөөлөх ч үгүй биз ээ. Гэвч хүн бүхэн төгс төгөлдөр байдаггүй баталж, Холливуудн хамгийн сайхан бүсгүйчүүд ч гэсэн шоронгийн төмөр торны цаана нэг бус удаа орсон байдаг. Ингээд эрүүгийн хэргээр саатуулагдаж байсан хамгийн алдартай 10 бүсгүйтэй танилцацгаая. Заримыг нь та сайн таних байх.

Торны цаана орж байсан алдартай 10 эмэгтэй Хадгалах

Оддын залуу үеийн болон одоогийн төрхийг харьцуулахад

Аливаа хүний арай залуу байх үе гэдэг нь одоогийн наснаас нь хамаараад янз бүр байж болно. Тодруулбал, залуухан бүсгүйн арай залуу байх үеийн зураг гэвэл хүүхэд ахуйн зураг нь байж таарах бол, 40 гарсан хүний арай залуу үеийнх гэвэл 20 гарсан бүсгүй байх үеийнх нь ч байж болно. Ямартай ч одоо бүгдээрээ урлагийг амилуулахад амьдралаа зориулсан Холливуудын оддын хүүхэд нас болон залуу үеийнх нь зургуудыг одоогийн төрхтэй нь харьцуулсан гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Олон танил царайг хараад та “өө, энэ чинь энэ байсан юм уу?...” гэж ганц ч болов удаа дуу алдана гэдэгт итгэлтэй байна.

Оддын залуу үеийн болон одоогийн төрхийг харьцуулахад Хадгалах