АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Оскарын шагнал гардуулах ёслол дээрх сонирхолтой агшнууд

Хоёрдугаар сарын 26-ны өдөр кино урлагийн шилдэгүүдийг цуглуулж, дуутай хууртай сэтгэл хөдлөл, амжилтын амт, сургамжаар дүүрэн болж өнгөрсөн 84-дэхь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын  үеэрхи торгон агшнуудын таны өмнө дэлгэж байна. Ёслолын үйл ажиллагаа нь Калифорний Холливууд дахь "Hollywood and Highland" төвд болж өнгөрчээ. Жил бүрийн Оскарын шагнал гардуулах ёслол үргэлж сонин содноор дүүрэн болдог. Үүний нэгэн жишээ нь энэ жилийн хувьд Анжелинагийн баруун хөл байсныг та мэдэж байгаа байх. Харин одоо 2011 онд бидний хүртээл болсон бүтээлүүдийг Академийнхан шалгаруулж, шагнал гардуулсан агшин хэрхэн болж өнөгрснийг уригдсан очсон алдартнуудын төрхөөр дамжуулан хүлээн авцгаая.

Оскарын шагнал гардуулах ёслол дээрх сонирхолтой агшнууд Хадгалах

Кристина Агиллера хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хүн болгонд заяадаггүй өвөрмөц, чадалтай хоолойтойгоороо алдаршиж, ер бусын сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх итгэлээрээ хувь шинжээ өнгөлөн өнгөлсөөр алдрын оргилд хүрсэн Кристина Агиллера хэмээх бүсгүйг бид сайн мэднэ. Түүнийг цагтаа Дэлхийн под ертөнцийн гүнжийн “суудлыг” Бритнитэй булаацалдаж, Мадоннагийн уруулыг “хуваалцан” олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байсныг мэднэ. Түүнийг өөрийн нэрийг үнэртэй ус гаргадгийг, хэдэн саяын хөрөнгөтэйг, хамгийн алдартай хүмүүсээр хүрээлүүлдгийг, зар сурталчилгаанд тоглодгийг нь мэднэ. Түүнчлэн Кристина бол маш сайн ээж, сайн хань ажээ. Харин одоо бүгдээрээ жилийн жилд энэ бүсгүйн гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөөр ирснийг олж харцгаая. Дотоод ертөнц болон ирээдүйн амьдралынх нь талаар харин бурхан л мэдэх байх.

Кристина Агиллера хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Оскарын улаан хивсэн дээрхи Жолигийн баруун хөлний онигоо

Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг очиж үзсэн, видео бичлэг, гэрэл зургуудыг нь харсан хүмүүсийн хамгийн их анхаарлыг нь татсан зүйл бол бараг кадр бүрт өртсөн Анжелина Жолигийн баруун хөл байлаа. Цагийг эзэлсэн сайхан бүсгүй, алдарт гэр бүл бусниулагч, сахиусан тэнгэр мэт сайн ээж, буянт үйлстэн гээд олон талтай талст шиг маш олон онцлогтой ихэмсэг энэ хадагтай энэ жилийн Оскарын үеэр авахуулсан зураг бүр дээрээ баруун хөлөө “гайхуулжээ”. Ингээд бүгдээрээ бага зэрэг хөгжилтэй байх үүднээс Оскарын улаан хивсэн дээрхи Жолигийн баруун хөлний “паян”-тай танилцаж, зүгээр л сайхан хөгжилдөцгөөе.

Оскарын улаан хивсэн дээрхи Жолигийн баруун хөлний онигоо Хадгалах

Пэрис Хилтоны хувийн гэрэл зурагнууд

Нэг нүднийх нь зовхи бага зэрэг доошилсон байдлаараа имижээ хийж, хаа явсан газраа нүдээ ирмэн тормолзох шаргал үстэй, сахилгагүй өв залгамжлагч, үнэтэй од бүсгүй хэн бэ? Мэдээж түүнийг бид Пэрис Хилтон (Paris Hilton) гэдгээр нь мэднэ. Түүнийг юу хийж чаддаг, юугаараа бусдаас тийм онцгой байдгийг хэн ч мэдэхгүй. Гагцхүү дээд зэргийн ихэмсэг, дээд зэргийн өөртөө итгэлтэй бас, маш олон хүний мэддэг од гэдгийг нь л бид мэднэ. Ингээд Пэрис Хилтоны нийгмийн сүлжээний сайтууд дээрхи хувийн гэрэл зургуудтай танилцацгаая.

Пэрис Хилтоны хувийн гэрэл зурагнууд Хадгалах

Оддын ховор зургууд (24-р хэсэг)

Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс тєр, шинжлэх ухааны салбарт нэрээ мєнхєлж чадсан алдар цуутай хvмvvсийн тэр болгон тааралдаад байдаггvй "Ховор зургууд" -аас та бvхэндээ vргэлжлvvлэн хvргэж байна. Олон сая хvмvvсийн хайр хvндэтгэлийг хvлээсэн эдгээр хvмvvс бидэнтэй л адил хvvхэд байж, залуу зандан насыг туулсан бєгєєд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад лав эдгээр зургуудаас ирдэр залуухан Жон Траволта, Оливия хоёрын төрх, ангийн буугаа гайхуулах Элвис, мөн түүний эхнэртэйгээ авахуулсан хар цагаан зураг, Орнелла Мутигийн хагас нүцгэн халуухан төрх, Ленин багш шиг төрхтэй Шон Коннери, кино урлагийн домог болсон алдарт найруулагч Стивен Спилбергийн залуу нас, үзэсгэлэнтэй Тина Тернер, Патрик Суэйзийн дотно инээмсэглэл, Ливийн удирдагч асан Муаммар Каддафигийн Лениний бунханд цэцэг өргөж буй агшнууд их сонирхолтой санагдлаа. Харин таны сэтгэлийг ямар гэрэл зураг илvv их татаж байна?...

Оддын ховор зургууд (24-р хэсэг) Хадгалах

Бритни Спирсийн хувийн гэрэл зурагнууд

Меган Фокс, Хайди Клум нарын олон нийтийн харилцааны сайтууд дээр байрлуулсан хувийн гэрэл зурагнуудыг бид саяхан танд хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад Бритни Спирс (Britney Spears)-ийг оруулахаар бэлтгэлээ. Цагтаа поп гүнж хэмээгдэж, олон залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж явсан, дараахан нь хүүхдүүд төрүүлж, үлгэр дуурайлгүй ээжээрээ дуудуулан, замаа алдаж явсан хэдий ч өнөөдөр Бритни намба сууж, жинхэнэ боловсорч гүйцсэн жимс шиг эмэгтэй болжээ. Сайн байна, баяр хүргэе.

Бритни Спирсийн хувийн гэрэл зурагнууд Хадгалах

“Мерилин Монро, түүний зураг хоёр” - мөнхийн сэдэв

“Мерилин Монро, камер хоёр” гэдэг нэртэй цомогт 20-р зууны энэхүү домогт эмэгтэйн хамгийн ер бусын зурагнуудыг багтаажээ. Өтлөх жамтай хорвоод, сайхан хэвээрээ л дурсагдах ёстой байсан юм шиг дэндүү богинохон бас дэндүү тод амьдарсан энэхүү үлгэр шиг бүсгүйн гэрэл зурагнууд хэзээ ч хуучрахгүй мэт санагддаг юм. Ингээд мөнхийн секс бэлэг тэмдэг болсон Мерилин Монро-гийн хамгийн сайхан гэрэл зурагнуудыг хүлээн авна уу. Түүний инээх нь, эрхлэх нь, уйлах нь, шаналах нь гээд бүх байдал нь дэндүү эмэгтэйлэг, бас төгс... Гэхдээ тэр хэзээ ч бусдад таалагдахын тулд, бөхөлзөж амьдраагүй.

“Мерилин Монро, түүний зураг хоёр” - мөнхийн сэдэв Хадгалах

Меган Фоксын хувийн фото зурагнууд

Өчигдөр бүгдээрээ Дэлхийн загварын ертөнцийн топ моделиудын нэг болох Хайди Клум-ын Твиттер, Фэйсбүүк дээрхи зурагнуудтай нь танилцсан. Тэгвэл өнөөдрийн хувьд Меган Фокс (Megan Fox)-ын ээлж ирлээ. Энэ бүсгүйн гоо сайхныг үнэлэх хүмүүсийн үнэлэмж, үзэл бодол нь хоорондоо нилээн зөрчилдөөнтэй, бас маргаантай байдаг. Зарим нэг нь төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн тод жишээ гэж үзэж байхад зарим нэг нь түүнийг насанд хүрэгчдэд зориулсан киноны од байхдаа таарсан нэгэн гэх зэргээр эсрэг өнцгөөс нь дүгнэдэг. Ямартай ч өнөөдөр хүн бусдын бодлыг үл хайхран өөрийнхөөрөө төгс төгөлдөр оршиж, өөрийнхөөрөө цацарч чаддаг цөөхөн бүсгүйчүүдийн нэг бол Мега Фокс билээ. Ингээд түүний фото ертөнцөөр аялцгаая.

Меган Фоксын хувийн фото зурагнууд Хадгалах

Хайди Клум-ын хувийн гэрэл зурагнууд

Дэлхийн алдартнуудын дунд Твиттер, Facebook-ээр “сэлгүүцэж” зураг, статусаа байнгаа шинэчлэх дуртай нь олон байдаг. Хайди Клум бол тэдний нэг юм. Тэрээр Твиттер дээр өөрийнхөө авахуулсан зураг бүрийг тавьж, хувийн амьдралынхаа гэгээлэг талыг олон нийтийн өмнө илэн далангуй дэлгэдэг ажээ. Тиймээс та бүхэнд Хайди Клум –ын Твиттер дээрхи маш олон зурагнуудаас хүргэж байна. Хүрч тэмтрэмгүй “тэнгэрийн элч” мэт энэ гял цал амьдралтай, атаархмаар хувь зохиолтой эмэгтэйн зурагнуудаас харахад хичнээн амьдралд хайртай, хөгжилтэй бас нээлттэй хүн болох нь харагдах ажээ. Саяхан нөхрөөсөө салсан хэдий ч түүний нүүрэн дээр гуниг сүүдрээ тусгаж чадаагүй харагдана. Магадгүй ийм л сэтгэлийн тэнхээтэй учраас тэр өнөөдөр байнга юм бүхний оргилд явдаг биз ээ.

Хайди Клум-ын хувийн гэрэл зурагнууд Хадгалах

“Амгалан нойрс доо” Уитни Хьюстон

Өнгөрөгч Бямба гарагт “Beverly Hilton” зочид буудлын өрөөнөөс 48 настай байсан дуучин Уитни Хьюстон (Whitney Houston)-ны цогцсыг олжээ. Эмч нар түүнийг орон нутгийн цагаар 15:55-т таалал төгссөн болохыг нь тогтоосон байна. Хөгжмийн ертөнцөд балрашгүй ул мөрөө үлдээсэн энэ ер бусын эмэгтэйн үхлийн шалтгаан нь одоохондоо тогтоогдоогүй боловч, хүчирхийллийн ул мөрийг биен дээрээс нь огт илрүүлээгүй ажээ. Аугаа дуучин эмэгтэйн ийм гэнэтийн үхэл нь “Грэмми”-н шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны зохион байгуулагчдыг цочролд оруулжээ.

“Амгалан нойрс доо” Уитни Хьюстон Хадгалах

Монгол тулгатны 100 эрхэм - Х.Баттулга

Нэлээд хэдэн сарын өмнөөс "NTV" телевизээр гарч эхэлсэн "Монгол тулгатны Зуун эрхэм" хэмээх нэвтрүүлэгт ЗТБХБЯ-ны сайд асан Х.Баттулга оролцсон байна. Түүний оролцсон хэсэг нь бусад дугааруудаас илүү сонирхолтой болсон юм. Учир нь Монголчууд Х.Баттулгыг тамирчин, тэгээд бизнесмен дараа нь Улс төрч болсоныг мэднэ. Тэр энэ бүгдийг хийхдээ тултал хийсэн гэхэд болно. Яагаад гэвэл тэрээр самбо бөхийн дэлхийн аварга, маш сайн бизнесмен, одоо бол ярихаасаа илүү хийдэг Улс төрч гэж үнэлэгддэг. Мөн Ардчилсан намын нөлөөтэй хүн болж чадсан. Жижиг боловч бадируун биетэй, цөөн үгтэй, ширүүн харцтай энэ хүнийг "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн тоонд багтаасанд гайхах хүн гарахгүй байлгүй. Түүний оролцсон дугаарыг үзэж чадаагүй ч их сонирхолтой нэвтрүүлэг болсоныг найзаасаа сонсоод, Youtube-ээс хайж олоод та бүхэндээ толилуулж байна. Энэ хүнийг та бүхэн янз бүрээр хүлээж авах биз. Миний хувьд хийсэн юмтай, үзүүлэх гавъяатай, эх оронд минь хэрэгтэй, зоригтой аавын хүү гэдгийг мэдэрч байна. Та энэ нэвтрүүлгийг үзээд Х.Баттулгыг тамирчин болохоос өмнө ямар ажил мэргэжилтэй байсныг мэдэх болно.

Монгол тулгатны 100 эрхэм - Х.Баттулга Хадгалах

"Зураг" баримтат кино

Герман улсын нийслэл Берлин хотод ажиллаж амьдарч буй Э.Отгонбаяр хэмээх авъяаслаг залуугийн тухай Германы телевиз "Зураг" баримтат киног бүтээснийг Монголчууддаа хүргэж байна. Тэрээр Берлин хотод "Зураг" гэсэн уран зургийн галерей нээн ажлуулж, эх орныхоо соёл урлагийг германчуудад амжилттай сурталчилж яваа нэгэн. Түүний хуучин цагийн түүх, соёлыг орчин үетэй уусган бүтээсэн өвөрмөц уран зургууд нь Германчуудад маш ихээр таалагдсан тул энэхүү баримтат киног бүтээж, Германы телевиз үзэгчдэд хүргэсэн биз ээ. Ингээд богино хэмжээний баримтат киногоо үзэцгээе.

"Зураг" баримтат кино Хадгалах