АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Сильвио Берлусконигийн экс найз бүсгүй

Италийн ерөнхий сайд асан, 2011 оны “Forbes” сэтгүүлээс шалгаруулсан тэргүүн баячуудын тоонд багтсан Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-гийн экс найз бүсгүй гэх 27 настай Николь Минетти (Nicole Minetti) өнгөрөгч Бямба гаригт Майами-д очиж амарчээ. Николь өмнө нь бүжигчин, шүдний эмчээр ажилладаг байсан байна. 3 жилийн өмнө Берлускин руу нэгэн этгээд халдаж шүдийг нь гэмтээсэн тэр үед, Николь ерөнхий сайдтай танилцсан бөгөөд бүүр учир ургуулаад амжжээ. Хэдийгээр Николь 27 настай ч нэлээд овортой харагдаж байгаа нь Европчуудын нэгэн өвөрмөц шинж чанар болов уу. Ингээд папараццийн дуранд өртсөн Николь Минетти-г харцгаая.
Сильвио Берлусконигийн экс найз бүсгүй Хадгалах

Рианнагийн нууцыг задрууллаа

R&B болон поп стилээр дуулдаг алдарт дуучин Рианна (Rihanna) шинэ оны босгон дээр шүтэн бишригчиддээ бэлэг барихыг хүсжээ. Тиймээс тэрээр өөрийн онлайн хуудсан дээр нэгэн зургийг тавьсан байна. Хүмүүс энэхүү зурагны нууцыг мэдэж олон нийтэд алдарт дуучны маань нууцыг задруулчихаж гэнэ. Ямар нууц байсан юм бол?...
Рианнагийн нууцыг задрууллаа Хадгалах

Эхнэрийнхээ амийг хөнөөх шахсан нь

Энэхүү дурлалт хосууд гольфийн спортоор хүчээ сорихыг шийджээ. Харамсалтай нь хэт тоглоомондоо улайрсандаа болоод ч тэр үү эсвэл нөхөр нь санаатай байдлаар өшөөгөө авахыг хүссэндээ ч тэр үү эхнэр нь амиа алдах шахсан байна. Тиймээс ямарваа нэгэн спортын төрлөөр хүчээ үзэхдээ байнга болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу.
Эхнэрийнхээ амийг хөнөөх шахсан нь Хадгалах

Сильвио Берлускони ээлжит гэртийтэйгээ

76 настай Сильвио гэрлэхээ огт зогсоохгүй байгаа бөгөөд тэрээр саяхан өөрөөс нь 49 насаар дүү нэгэн бүсгүйтэй гэрлэжээ. Сильвио дэлхийн баячуудын нэг бөгөөд хөл бөмбөгийн “Милан” багийн эзэн юм байна. 2011 онд “Forbes” сэтгүүлийн гаргасан судалгаагаар тэрээр 7,8 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн тогтоогдсон бөгөөд дэлхийн баячуудын жагсаалтанд 118-рт бичигдсэн байна. Ингээд түүний залуу эхнэрийг сонирхоцгооё.
Сильвио Берлускони ээлжит гэртийтэйгээ Хадгалах

2012 оны хамгийн халуухан одууд

Харин одоо бүгдээрээ 2012 оны хамгийн сайхан, хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн гэрэл зургуудын хүлээн авцгаая. Энэхүү жагсаалтанд алдарт дуучид, жүжигчид, загвар өмсөгчид гэх мэт сабарын төлөөллөөс багтаасан байгаа. Ингээд сайхан бүсгүйчүүдийн зургийг харж алжаалаа тайлцгаая. Энэхүү жагсаалтыг эрчүүдийн орох дуртай нэгэн интернэт вэбсайтаас явуулсан санал асуулгын дүнд гаргасан байна.
2012 оны хамгийн халуухан одууд Хадгалах

Жонни Деппийн дэлгэцэнд мөнхөлсөн дүрүүд

Жонни Депп (Johnny Depp) 1963 оны 6-р сарын 9-нд АНУ-ын Кантуки мужид төрсөн байна. Тэрээр Америкийн алдарт жүжигчин, хөгжимчин, продюссор гэх мэт маш олон талын авъяастай нэгэн билээ. Жонни гурван удаа “Оскар”-ын шагналд нэр нь дэвшиж байсан байна. “Карибын тэнгисийн дээрэмчид” киногоороо маш их алдарт хүрсэн бөгөөд 2012 онд хамгийн өндрөөр үнэлэгддэг жүжигчин гэдэг төрлөөр “Гиннес”-ийн номд багтсан аж. Ингээд түүнийг дэлгэцэнд ямар дүрийг мөнхөлж, хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.
Жонни Деппийн дэлгэцэнд мөнхөлсөн дүрүүд Хадгалах

Баячуудын хүүхдүүд

Баячуудын хүүхдүүдийн талаар мэдээлэл, гэрэл зургуудыг олоход тийм ч хүндрэлтэй биш юм. Учир нь тэд хаа явсан газраа өөрсдийнхөө iphone болон бусад ямар нэгэн төхөөрөмжөөр зургаа дарж өөрийн онлайн хуудсанд тавьдаг билээ. Ингээд эдгээр залуу баячуудын хаагуур аяладаг, хэрхэн цагийг өнгөрөөдөг, ямар зүйлс хэрэглэдэг талаар гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

Баячуудын хүүхдүүд Хадгалах

Кейт Аптон – “Vogue Germany” сэтгүүл дээр

Алдарт модель Кейт Аптон (Kate Upton) нь 1-р сарын “Vogue Germany” сэтгүүлд зориулсан “That Time for Today” хуудсанд зориулсан зураг авалтанд оролцжээ. Тэрээр 2003 онд “Elite Model Management” тэмцээнд оролцож, тэмцээн өндөрлөсний дараа шууд гэрээ байгуулсан аж. Харин гэрэл зурагчингаар Америкийн алдарт зурагчин Брюс Вебер (Bruce Weber) ажилласан байна. Тэрээр “Calvin Klein”, “Ralph Lauren”, “Abercrombie” болон “Fitch” зэрэг брэндүүдийн сурталчилгааны гэрэл зургийг дарснаар алдартай болжээ. Одоогийн байдлаар “Vogue”, “GQ”, “Elle” болон “Rolling Stone”-д зориулан гэрэл зураг авч байгаа аж. Ингээд Америкийн хоёр алдартангийн хөдөлмөрийн дүнд үүссэн гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Кейт Аптон – “Vogue Germany” сэтгүүл дээр Хадгалах

“Леди Гага” Москвад ирлээ

Өөрийн өвөрмөц, онцгой хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг алдарт “Леди Гага” Москва хотод ирсэн байна. Тэрээр 2012 оны 12 сарын 9-нд Санкт-Петербург хотод, 12 сарын 12-нд Москвад тоглолтоо хийсэн аж. Тоглолтын эхний хоёр цагт Британийн хамтлаг “The Darkness” болон “DJ Lady Starlight” нар тоглолт хийсэн бөгөөд харин дуучин бүсгүй маань 21:30 минут гэхэд “Russia! Moscow!” хэмээн орилсоор тайзан дээр гарч ирсэн байна. Энэхүү тоглолтын үеэр Леди Гага нийт 24 алдарт дуугаа дуулсан гэнэ. Дуу дуулахаас гадна тэрээр гайхалтай өвөрмөц содон хувцаслалт, бүжиг дэглэлтээрээ шүтэн бишригчдээ баярлуулжээ.
“Леди Гага” Москвад ирлээ Хадгалах

2012 оны хамгийн секси бүсгүйчүүд

Өөрсдийн авъяас чадвар, төгс төгөлдөр бие галбир, нүүр царайгаар нэрд гарсан 2012 оны хамгийн секси алдартангуудыг танилцуулъя. Энэхүү бүсгүйчүүдийн дунд загвар өмсөгчид, дуучид, жүжигчид гээд ер нь бүхий л алдартангууд багтсан шүү. Таны хайрлаж, шүтэж явдаг алдартан байгаа болов уу?
 2012 оны хамгийн секси бүсгүйчүүд Хадгалах

Google-ийн шилдгүүд

Он гарах ойртох тусам л байгууллага бүр эрчимтэй ажиллаж, оныхоо шилдгийн шилдэг хүмүүсийг тодруулсаар л. Өмнө нь бид оны шилдэг зургууд, оны шилдэг амжилтууд зэрэг мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл Google-ийнхан мөн шилдгийн шилдгээ тодруулжээ. Ингээд Google хайлтын системд хамгийн их эрэлттэй байсан шилдэг 50 бүсгүйчүүдийг танилцуулъя. 2012 онд эдгээр бүсгүйчүүдийн талаар хамгийн их хайж, хамгийн их уншсан байна.
Google-ийн шилдгүүд Хадгалах

Зууны шилдэг бүтээлүүд

Ричард Аведон (Richard Avedon) 1923 оны 5 сарын 15-нд Нью-Йорк хотод төржээ. Түүний өвөг дээдсүүд 19-р зууны үед Орос улсаас цагаачлан ирсэн байна. Хүүхэд байхдаа Аведон зохиолч болохыг хүсдэг байсан бөгөөд түүний энэхүү авъяас нь сургуулийнхаа хэвлэл мэдээллийн редактороор ажиллаж байх үед илэрсэн байна. 1941 онд тэрээр Нью-Йоркийн дунд сургуулиудын хооронд зохиогдсон утга зохиолын тэмцээний ялагч болж байжээ. Залуу Ричард үргэлжлүүлэн Колумбийн утга зохиолын сургуульд суралцсан боловч төдийлөн удаагүй юм. Харин шинэхэн зохиолч маань гэрэл зурганд илүү сонирхолтой байсан бөгөөд зураг түүний онгодыг оруулж чаддаг байсан байна. Нэгэн удаа тэрээр ажлаа дууссаныхаа дараа эскизтэй хавтсаа цуглуулаад Оросын алдарт зураач, дизайнер Алексей Бродович дээр очжээ. Энэ үед Алексей Бродович “Harper's Bazar” сэтгүүлийн зургийн даргаар ажиллаж байсан байна.
Зууны шилдэг бүтээлүүд Хадгалах