Мадонна Луйза Вероника Чикконе (Madonna Louise Veronica Ciccone) нь Мадонна нэрээрээ дэлхий даяар алдартай бөгөөд тэрээр 1958 оны 8 сарын 16 нд төрсөн байна. Америкийн алдарт дуучин, үг зохиогч, продюссор, бүжигчин, зохиолч, жүжигчин гэх мэт маш олон мэргэжлийг хослуулж чадсан тэрээр 2001 онд хамгийн их борлуулалт хийсэн эмэгтэй болж байжээ. Мадонна 250 сая орчим цомог, 100 сая орчим сингл дууны цомгуудыг худалдаалснаар “Поп дууны хатан хаан” болжээ. Ингээд энэ алдарт, авъяаслаг бүсгүйн 1983 оноос хойшхи үсний засалт, хэв маягийн өөрчлөлтийг харж сонирхоцгооё.
Хадгалах
Барууны орнуудад “Biggest Loser” хэмээх нэвтрүүлэг нэлээд алдартай болоод байгаа гэнэ. Энэ нь хэт тарган хүмүүсийн оролцдог нэвтрүүлэг бөгөөд хэдэн долоон хоногийн турш дэлхий дахины үзэгчдийн өмнө өрсөлдөн турдаг байна. Нэвтрүүлэгт янз бүрийн хүмүүс оролцсон бөгөөд эдгээр хүмүүсийн жин ойролцоогоор 90-180 кг байсан аж. Харин Кевин шиг хүнд жинтэй хүн өмнө нь ирж байгаагүй гэнэ. Ингээд “Biggest Loser” нэвтрүүлгийн хамгийн хүнд жинтэй оролцогчтой танилцацгаая.
Хадгалах
Ингээд ээлжит оддын ховор гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Одууд маань залуудаа ямар байсан, хэрхэн өөрчлөгдөж гээд энэ бүхнийг харах танд таатай санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Эдгээр гэрэл зургуудыг хүмүүс өмнө нь төдийлөн их харж байгаагүй болов уу.
Хадгалах
Тайц дэлгэц, урлаг уран сайхан, улс төр, шинжлэх ухааны салбарт нэрээ мөнхөлж чадсан алдар цуутай хүмүүсийн тэр болгон тааралдаад байдаггүй "Ховор зургууд" -аас та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэж байна. Олон сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эдгээр хүмүүс бидэнтэй л адил хүүхэд байж, залуу зандан насыг туулсан бөгөөд тэдэнд бас дурсамж дуртгал байгаа. Надад лав эдгээр зургуудаас Харрисон Форд сармагчингийн дүрд хувирчихсан, нисэж буй Майкл Жордан гэх мэт олон гоё агшнууд таалагдлаа.
Хадгалах
Дэлхий даяар илүүдэл жингийн асуудал нэлээд хурцадмал болж байгаа бөгөөд хүн бүр л илүүдэл жингээсээ салахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа билээ. Гэхдээ зарим нэг нь гайхалтай үр дүнд хүрч байхад, зарим нь үр дүнд хүрэхгүй байх нь бий. Үнэн хэрэгтээ үнэхээр турахыг хүсэж байгаа бол үүнийгээ зорилго болгоод хэрэгжүүлэхэд бүтэхгүй зүйл гэж үгүй. Турна гэдэг таны тэвчээр, чармайлтыг шаардсан нэг даалгаар болов уу. Ингээд турах хүсэлдээ хөтлөгдөн биеийнхээ галбирыг гайхалтай өөрчилж чадсан хүмүүсийг танилцуулъя.
Хадгалах
Хүн бүрийн хайрлаж, хүндэтгэж явдаг нэгэн гайхалтай жүжигчин бол Жеки Чан (Jackie Chan) билээ. Жеки 100 гаруй киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд олон ч кино найруулсан авъяаслаг жүжигчин юм. Кино зураг авалтанд оролцохоос гадна тэрээр өөрийн тоглож буй киноны дууг дуулдаг гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэрээр Facebook хуудастай бөгөөд тэрхүү хуудсан дээрээ өөрийн сонирхолтой, хөгжилтэй хуучны гэрэл зургуудыг оруулан шүтэн бишригчдтэйгээ хуваалцдаг байна. Ингээд түүний Facebook хуудасны гэрэл зургуудын багаахан хэсгээс сонирхуулъя.
Хадгалах
Нэгэн залуухан ээж жирэмсэн байхдаа 50кг нэмсэн боловч энэ жингээ хаяж чаджээ. Жирэмсэн үед жин нэмэхдээ эмэгтэйчүүд “Би хоёр хүний хоол идэж байгаа шүү дээ” -хэмээн өөрсдийгөө тайвшруулаад л өнгөрдөг. Жирэмсэн байх үед дунджаар 13кг нэмэх нь хэвийн үзэгдэл бөгөөд судалгаанаас харахад жирэмсэн эхчүүдийн 15% нь илүүдэл жинтэй байдаг гэнэ.
Хадгалах
Дэлхийн алдартангууд байнга бидний анхаарлыг татаж байдаг. Тиймээс ч эдгээр одуудад мянга мянган гэрэл зургууд байдаг бөгөөд ихэвчлэн тэрхүү гэрэл зургуудыг нь та интернэтээс харах боломжтой байдаг шүү дээ. Тэгвэл зарим тохиолдолд алдартангууд маань хувийн гэрэл зургуудаа нуух тохиолдол байдаг бөгөөд та эдгээр зургуудыг нь онлайн хуудаснаа харах нь юу л бол... Харин өнөөдөр зарим хэсгээс нь үзэх боломжтой боллоо. Ингээд одуудын ховор, дурсамжтай фото зургуудыг хамтдаа үзэцгээе.
Хадгалах
22 настай Zhang Jiale нь Шэньчжен дахь “Sinolife Insurance” даалтгалын компанийн ерөнхий захирал Zhang Jun-ны өв залгамжлагч болжээ. Тэрээр Хятадын “Weibo” хэмээх сайтанд (хятадын Twitter) өөрийн хангалуун амьдралыг өгүүлсэн гэрэл зургуудыг байрлуулсан байна. Zhang Jiale нь “Tomboy“ стилийн шүтэн бишригч гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл тэрээр эрэгтэй загвараар хувцаслаж, эрэгтэй ааш авир гаргах дуртай байдаг гэнэ. Тиймээс “цагаан костюм”-тай нүдэнд дулаахан залуу бол өнөөх өв залгамжлагч бүсгүй болох Zhang Jiale юм шүү дээ.
Хадгалах
Мишель болон Пит Лакин нар багаасаа эхлэн хамт байсан гайхалтай хосууд юм. Тэдний амьдралын замыг шулуун байсан гэж болохгүй. Питийг 23 настай байхад түүнийг хавдартай хэмээн оношилсон бөгөөд 2006 онд тэрээр зүрхний эмгэг туссан байна. Ингээд хосууд идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хоолны дэглэм барихаар шийджээ. Wii Fit төхөөрөмжийн тусламжтайгаар хосууд тус бүрдээ 45 кг илүүдэл жинг хасаж чадсан байна. “Одоо бид жингийн хэвийн хэмжээндээ очсон бөгөөд сэтгэл хангалуун байна. Жин хассанаар надад илрэх өвчин зовиур багассан” -хэмээн Пит ярьжээ.
Хадгалах
Хайртай дотны хүмүүс, найз нөхөддөө, хамтран ажилладаг хүмүүстээ төрсөн өдөр болон баяраар “ямар бэлэг бэлэглэх вэ?” -хэмээн бид толгойгоо гашилгадаг. Үнэн хэрэгтээ ямар нэг өвөрмөц, содон бэлгүүдийг л бэлэглэхийг хүсдэг нь мэдээж. Тэгвэл дэлхийн одууд ч гэсэн бидэнтэй адилхан асуудалтай тулгардаг бөгөөд доорх сонирхолтой, үнэтэй бэлгүүдийг бие биедээ өгчээ.
Хадгалах
Сүүлийн үед хуримыг маш өргөн цар хүрээнд, харин бал сарыг аль болохоор сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэхийг эрмэлзэх болсон нь нууц биш. Тиймээс ч амьдралд тохиолдох хамгийн дурсамжтай нандин өдрөө дэлхийн одууд нэлээд өндөр өртгөөр хийдэг байна. Ингээд 21-р зууны хамгийн үнэтэй хуримын талаар сонирхоцгооё.
Хадгалах