АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Месситэй болзож байсан бүсгүйчүүд

Лионель Месси 21 насандаа буюу 2009 онд анх "ФИФА - оны шилдэг хөлбөмбөгчин" болон "Баллон Д'Ор"-ын шагналыг хүртжээ. Мөн 2010-аас 2011 оны УЕФА-ын шилдэг хөл бөмбөгчний шагналыг хүртсэн байна. Тэрээр Барселона багийн бүх цаг үеийн мэргэн бууч бөгөөд түүний хөлбөмбөг тоглож байгаа нь Марадонатай төстэй учраас заримдаа түүнийг "Марадонагийн залгамжлагч" хэмээн нэрлэдэг ажээ. Ингээд бид та бүхэндээ Мессигийн болздог байсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна. 
Месситэй болзож байсан бүсгүйчүүд Хадгалах

Энэтхэг киноны сайхан хvvхнvvд

Эрхэм таны мэлмийд будаг (make up), фотошопны ид шидийг харуулсан ээлжит фото цуглуулгыг хvргэж байна. Энэ удаад Болливудын хосгvй тєрхтэй бvсгvйчvvдийг жишээ болгон орууллаа. Яг vнэндээ "Энэтхэг киноны сайхан хvvхнvvд амьдрал дээрээ ямар харагддаг вэ?" энэ л тодорхой бєгєєд товч асуултанд хариулт єгєхєєр хичээлээ. Зарим нэг нь бол угаасаа л хєєрхєн бvсгvйчvvд юм. Харин бусад нь...
Энэтхэг киноны сайхан хvvхнvvд Хадгалах

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

Хайр сэтгэлд зэрэг зиндаа, нас, тэр бүү хэл хүйс хамаагүй болохыг бидний мэдэх олны танил алдартнууд батлан харуулсаар байна. Бид та бүхэндээ түүний жишээ болгож, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ орхиж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирсан 10 алдартныг танилцуулъя. Тэд хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон юм. 

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд Хадгалах

Брэд Питтийн амьдралын нууц

Холливудын хамгийн сайхан хосуудын тоонд Брэд Питт болон Анжелина Жоли нар гарцаагүй багтдаг билээ. Найман жилийн тэртээ тэднийг анх учруулсан “Мистер ба Миссис Смит” киног бид бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл тэр үед киноны сурталчилгаа болгон ийм нэгэн зохиомол түүхийг харуулсан зураг авалт хийж байжээ. Гэтэл өнөөдөр тэдний амьдрал яг л энэ зургийн түүх шиг байгаа. Мэдээж ийм уйтгартай биш байх. Гэхдээ тэд одоо олон хүүхэдтэй өнөр гэр бүл болсон бөгөөд аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна. Ингээд хамтдаа хэдэн жилийн өмнө алдарт хосууд маань одоо үеэ зөгнөн хэрхэн зураг авалтанд оролцож байсныг дурсацгаая.
Брэд Питтийн амьдралын нууц Хадгалах

Абрамовичийн эхнэрийн ер бусын зураг баруунд олны зэвүүцлийг хүргэлээ

Сүүлийн өдрүүдэд Оросын тэрбумтан Роман Абрамович (Roman Abramovich)-ийн эхнэрийн Олон улсын хэрүүл шуугианд хүргэх шахсан гэрэл зургийг гадаадын хэвлэлийнхэн хэлэлцэж байна. Учир нь Даша Жукова өнгөт арьст загвар өмсөгчийн дүрсэлсэн сандал дээр сууж авахуулсан өөрийн энэ зургаа Олон нийтийн сүлжээнд тавьсан ажээ.
Абрамовичийн эхнэрийн ер бусын зураг баруунд олны зэвүүцлийг хүргэлээ Хадгалах

Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан

Шоу бизнесийн ертөнц дэх алдартнууд ямар нэг байдлаар гэмт хэрэгт орооцолдох нь элбэг байдаг. Тэдгээр нь ихэвчлэн согтууруулах ундаа, хар тамхи, зодоон цохионоос хэтэрдэггүй. Тэгвэл зарим уран бүтээлчид асар хүнд зүйл ангид буруутгагдаж болохоор маш ноцтой хэрэгт орооцолдсон "хар бараан" түүхтэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэрхүү "хүнд гар"-уудын талаарх мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна.

Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан Хадгалах

Стив Жобсын суут 10 зарчим

Дэлхийг өөрчилсөн алим буюу “Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) нь 2011 оны 10-р сарын 5-ны өдөр хорвоог орхисон билээ. Жобс Дэлхийн IT технологийн түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгд үүрд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна. Харин бүгдээрээ энэ суут хүнийг ажилдаа ямар зарчмуудыг баримталдаг байсантай танилцацгаая.
Стив Жобсын суут 10 зарчим Хадгалах

Хэзээ ч хүнтэй гэрлэж байгаагүй эмэгтэй алдартнууд

20-р зуунд Коко Шанель, Грета Гарбо зэрэг домог болсон эмэгтэйчүүд сайхан амьдрахын тулд нөхөрт гарах шаардлага байхгүй гэдгийг харуулсан билээ. Үүнийг дагаад өдгөө амжилтанд хүрсэн олон эмэгтэйчүүд ганцаараа байхыг илүүд үзэх болжээ. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Хэзээ ч хүнтэй гэрлэж байгаагүй эмэгтэй алдартнууд Хадгалах

2012 оны хамгийн секси бүсгүйчүүд

Өөрсдийн авъяас чадвар, төгс төгөлдөр бие галбир, нүүр царайгаар нэрд гарсан 2012 оны хамгийн секси алдартангуудыг танилцуулъя. Энэхүү бүсгүйчүүдийн дунд загвар өмсөгчид, дуучид, жүжигчид гээд ер нь бүхий л алдартангууд багтсан шүү. Таны хайрлаж, шүтэж явдаг алдартан байгаа болов уу?
 2012 оны хамгийн секси бүсгүйчүүд Хадгалах

Шившгээ дэлгэсэн одууд

Олны танил эрхмүүдийн ажил амьдрал болон олон нийтийн газар хэрхэн биеэ авч явж буй зэрэг нь үргэлж бусдын хараанд өртөж, анхаарлын төвд байдаг билээ. Төдий чинээ тэдэнтэй холбоотой асуудлууд хүмүүсийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэхээр хачирхалтай байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ шившгээ дэлгэж байсан одуудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Шившгээ дэлгэсэн одууд Хадгалах

Одууд сексийн нууцаа дэлгэлээ

Секс бол хүн төрөлхтнийг үүсгэсэн төдий зүйл биш, харин хүний амьдралын хамгийн сайхан таашаал гэгддэг. Эр эмийн хооронд байх ёстой энэ нандин зүйлгүйгээр амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Хүн бүр л сексийн тухай өөр өөрийн гэсэн үзэл бодол, сонирхолтой байдаг. Үүнтэй холбогдуулан та бүхэнд алдартай оддын секс "нууцыг" дэлгэе.

Одууд сексийн нууцаа дэлгэлээ Хадгалах

Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ

“Попын хаан” гэгддэг алдарт дуучин Майкл Жейксон (Michael Jackson) үеийн үед гайхалтай дуунууд, донжтой бүжгүүдээрээ хүн бүрийг алмайруулж явсан билээ. Гэхдээ түүнийг амьд ахуй үед насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгаж байсан ч шүүхээс гэм буруугүй хэмээн дүгнэсэн байдаг. Харин саяхан түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нь нотлохуйц бичлэг олджээ. 

Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ Хадгалах