АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнт Aнжелина Жоли-гийн амьдрал

Холливуудын хамгийн сайхан, хєєрхєн бvсгvй Angelina Jolie нь 1975 оны 6-р сарын 4-нд California мужид мэндэлжээ. Энэ бvсгvйг дэлхийн сая сая охид залуус хайралдаг гэхэд хэлсдэхгvй байх. Тєрхєєс заяасан гоо vзэсгэлэн, ухаалаг зан чанар чадалтай кино жvжигчин гээд тvvнийг магтах зvйл олон ба тэрбээр сvvлийн жилvvдэд НVБ-ийн элч болсоноос хойш ядууст тусалж, буяны ажил хийж олон улс орноор аялсаар байгаа юм.  Ингээд бvгдээрээ авьяаслаг жvжигчин Анжелина Жоли-гийн амьдралтай танилцацгаая.
Үзэсгэлэнт Aнжелина Жоли-гийн амьдрал Хадгалах

Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ

Алдартнуудтай холбоотой цуу яриа, хов жив тэдгээрийн үнэнч шүтэн бишрэгчдийн байнгын анхааралд байдаг гэхэд буруудахгүй. Энэ удаад бид Сербийн загвар өмсөгч Наталья Шекич олныг шуугиулсан сенсаци тарьсныг онцолж байна. Түүнд теннисчин Новак Жоковичийн "толгойг эргүүлэх" өндөр үнэ бүхий ажлын санал ирсэн гэнэ. Гэхдээ тэрээр эх оронч сэтгэл гаргаж, энэхүү хачирхалтай саналаас нэрээ татжээ. 

Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй 18 настай охин

Сачзна Лапаран (Sachzna Laparan) нь Филиппин улсдаа "Dubsmash" бичлэг хийж, интернет орчныг байлдан дагуулж байснаараа алдартай нэгэн бөгөөд гоо үзэсгэлэнтэй төрх, гоолиг сайхан биеэрээ олон залуусын нүдийг хужирлаж байсан тэрээр загварын ертөнцөд амжилттай хөл тавиад байгаа юм. Ингээд хамтдаа түүний тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Цахим ертөнцийг шуугиулж буй 18 настай охин Хадгалах

Брэд Питтэд жинхэнэ аз жаргал бэлэглэсэн бүсгүй яг хэн байсан гээч...

Холливудын хамгийн царайлаг эрчүүдийн нэг болох Брэд Питт (Brad Pitt) энэ жил 57 нас хүрчээ. Түүнийг ээж нь маш зарчимч өсгөн хүмүүжүүлсэн боловч зааж сургасан бүхий зүйл нь кино ертөнцөд хөл тавих үед мартагдсан байна. Энэ хатуухан ертөнц алдар нэр, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хайр, хөрөнгө мөнгө зэргээр дүүрэн байсан ч Брэдэд ганц л зүйл жинхэнэ аз жаргалыг мэдрүүлж, сэтгэлийг нь тайтгаруулдаг байв. Олон янзын хов жив, цуурхалд өртөж шүтэн бишрэгчдээ талцуулаад авсан түүний хувьд чин үнэн аз жаргал нь чухам юу байсныг хамтдаа олж мэдэцгээе! 

Брэд Питтэд жинхэнэ аз жаргал бэлэглэсэн бүсгүй яг хэн байсан гээч... Хадгалах

Тэрбумтаны нэг оройн зоог

Эд баялаг нэр хvнд ээ гэж ямар ч хvний мєрєєдлийн жагсаалтад зайлшгvй багтдаг зvйл билээ. Тэгвэл та бvхэнд Дэлхийн толгой баячуудын нэг болох Оросын тэрбумтанРоман Абрамович-ийн нэг оройн зоогондоо vрсэн зардлаар жишээ татаж баян тансаг байхын гайхмаар бас атаархмаар талыг харуулахыг зорилоо. Ийм баян хvнд нэг оройн зоогонд мянга мянган доллар цацах нь юу ч биш бололтой. Энэ тооцооны хуудас дээрхи vнийн дvнгээр хичнээн хvн хэдэн удаа хоол идэж, байр машин хvртэл авч болохоор байв аа. Гэхдээ л хєдєлмєр ур ухаанаа зарж єєрийн болгосон хєрєнгєє єєрєє мэдэж зарж байхад бид юугаа ч хэлэхэв. За ингээд анзаарахгvй єнгєрєхийн аргагvй атаархмаар амьдралын нэгэн жишээг сонирхоцгооё.
Тэрбумтаны нэг оройн зоог Хадгалах

Надтай гэрлээч (112 Фото) + Текст

Тэнгис кино театрт тун удахгvй буюу 10-р сарын10-нд нээлтээ хийх гэж байгаа "Надтай гэрлээч" уран сайхны киноны гол дvрийн жvжигчид, уран бvтээлчидийн кино зураг авалтын vеээр авахуулсан сонирхолтой фото зургуудаас таны мэлмийн ємнє дэлгэж байна. Эдгээр фото зургуудыг vзээд сууж байхад маш дажгvй уран бvтээл болсон бололтой гэсэн бодол орж ирсэн шvv. Тэнгист гарч эхлэнгvvт хамгийн тvрvvнд л очиж vзмээр санагдлаа, таныг ч гэсэн монголынхоо бvтээлийг хvндэлж хvрэлцэн ирнэ гэдэгт найдаж байна. Ингээд "ZMN" компаний залуус болон кинонд тоголсон жvжигчидээ уран бvтээлийн єндєр амжилт хvcье.
Надтай гэрлээч (112 Фото) + Текст Хадгалах

Гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон Витасын нууцлаг амьдрал

2000-аад оны эхэн үед байлдан дагуулж байсан дуучин Витас “Опера №2” дуугаараа олны анхааралд өртөж оросын хамгийн нууцлаг, авъяаслаг уран бүтээлчдийн тоонд багтсан юм. Залуу дуучин ийнхүү нэг дуугаараа л хөгжмийн ертөнцийн бүхий л амжилтыг эвдсэн гэхэд болно. Тэр өөрийнхөө хувийн амьдралын талаар төдийлөн ярьдаггүй байсан нь түүнийг нууцлаг гэгдэхэд нөлөөлсөн бөгөөд хэдэн жилийн дараа Витас анх гарч ирсэн шигээ гэнэтхэн ор сураггүй алга болсон. Харин одоо энэхүү нууцлаг уран бүтээлч хаана, юу хийж яваа бол?

Гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон Витасын нууцлаг амьдрал Хадгалах

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд

Реалити шоунаас эхлэн өдгөө дэлхий дахинаа нэр алдраа түгээж чадсан Ким Кардашьяан цахим ертөнцтэй нягт холбоотой билээ. Тэр ч утгаараа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан олонд үргэлж л сонин содон, шуугиан тарихуйц хагас нүцгэн, заримдаа бүр чармай нүцгэн зургаа ч ичиж зоволгүйгээр нийтэлдэг. Тэгвэл та бүхэндээ Ким Кардашьяаны хамгийн шуугиан тарьсан гэрэл зургуудыг хүргэж байна.

Ким Кардашьяаны дуулиан тарьсан зургууд Хадгалах

Улс төрчдийн үзэсгэлэнтэй эхнэрүүд

Улс төр хэмээх халуун тогоонд буцлах хүнд хэцүү замыг сонгосон эрхмүүдийн ард тэднийг ойлгож, дэмжих ухаалаг бүсгүйчүүд байх бөгөөд эдгээр бүсгүйчүүдийн зарим нь хэн ч хараад нүд унагаж, сэтгэл алдармаар гоо үзэсгэлэнтэй ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хамгийн алдартай улс төрчдийн дур булаам эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Улс төрчдийн үзэсгэлэнтэй эхнэрүүд Хадгалах

Ники Минаж цахим ертөнцөөр шуугиан тарьсаар байна

АНУ-ын Лас Вегас хотод байрлах "Тюссогийн музей"-д Ники Минажийн лааны тосон баримал бий. Гэвч үйлчлүүлэгчид цахим ертөнцөөр барималтай зүй бус харьцсан зургуудаа тавих болсон тул хамгаалалтанд аваад байна.
Ники Минаж цахим ертөнцөөр шуугиан тарьсаар байна Хадгалах

Брэд Питтийн олныг гайхшруулсан үйлдэл

10 жилийн өмнө Шинэ Орлеон мужид “Катрина” хар салхи дэгдэж маш олон иргэд орон гэргүй болсон билээ. Энэхүү байгалийн гамшиг алдарт жүжигчин Брэд Питтийг ихээр шаналгасан учир тэр “Make It Right” хэмээх хандивын санг байгуулсан байна.
Брэд Питтийн олныг гайхшруулсан үйлдэл Хадгалах

Анжелина Жолигийн хэлсэн үгнүүд

Анжелина Жоли (Angelina Jolie) бол гайхалтай жүжигчин төдийгүй нийгмийн зүтгэлтэн, авьяаслаг найруулагч, төгс эхнэр, зургаан хүүхдийн эх, НҮБ-ын сайн санааны элч юм. Энэ бүгдийг шилдэг нь байх, энэ ертөнцийг хайрлах зорилгондоо хүрэхийн төлөө явсан нэгэн гайхамшигтай бүсгүй нуруундаа юу үүрч явсныг сонирхоцгооё.
Анжелина Жолигийн хэлсэн үгнүүд Хадгалах