Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ

Алдартнуудтай холбоотой цуу яриа, хов жив тэдгээрийн үнэнч шүтэн бишрэгчдийн байнгын анхааралд байдаг гэхэд буруудахгүй. Энэ удаад бид Сербийн загвар өмсөгч Наталья Шекич олныг шуугиулсан сенсаци тарьсныг онцолж байна. Түүнд теннисчин Новак Жоковичийн "толгойг эргүүлэх" өндөр үнэ бүхий ажлын санал ирсэн гэнэ. Гэхдээ тэрээр эх оронч сэтгэл гаргаж, энэхүү хачирхалтай саналаас нэрээ татжээ. 

Алдарт теннисчин Новак Жоковичийг "уургалж", нууц бичлэг хийх ёстой байсан модель бүсгүй бүх үнэнийг дэлгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сербийн загвар өмсөгч Наталья Шекичэд 33 настай теннисчин Новак Жоковичийг уруу татан түүнтэй хамт болзоонд явж, сээтэгнэж буй бүх үйл явдлыг нууцаар бичсэний хариуд 70 мянган ам.долларын шагнал өгөх санал ирсэн байна. Түүнд ойрын танил нь уг саналыг тавьснаар барахгүй, тэрхүү "нууц" бичлэгээр 18 удаа Их дуулга тэмцээний цомыг хүртсэн шилдэг теннисчний гэр бүлийг сүйтгэх зорилготой байсан гэв. 

Наталья танилтайгаа уулзаж, боломжийн ажлын талаар ярилцахаар тохиролцсон боловч ийм бохир хэрэг болно гэж төсөөлөөгүй аж. Загвар өмсөгч бүсгүй үүнийг мэдмэгцээ Жоковичид уг явдлыг анхааруулсан байна. 

Наталья: "Тэр залуу намайг дуудаж ярилцахыг хүссэн. Би түүнийг анхнаасаа ажил хэрэгч хүн гэдгийг нь гадарлаж байсан учраас  элдэв буруу зүйл бодоогүй. Гэхдээ ярианы явцад би юунд хутгалдах гэж байгаагаа ойлгосон. Эхэндээ тэр намайг Новакийг уруу татна гэж хэлэхэд нь надаар тоглоом хийж байна гэж бодоод далд камер хаана байгааг хүртэл асуусан юм. Гэхдээ тэр энэ яриа нууц хэвээр үлдэнэ санаа зовох зүйлгүй гэж хэлсэн. Тэр надад 60 мянган евро өгөхийн дээр хүссэн газраар минь аялуулна гэж байсан. Тоглоом гэж бодсон яриа маань бодит хэрэг болж хувирахад доромжуулсан юм шиг санагддаг юм билээ." гэжээ

Энэ саналыг жинхэнээсээ тавьсныг мэдээд Наталья яриагаа үргэлжлүүлэхээс татгалзсан байна. Новак Жокович болон түүний гэргий Елена нар 2014 онд гэрлэсэн бөгөөд тэд 6 настай Стефан, 3 настай Тара гэх хоёр хүүхэдтэй. Жоковичийн гэр бүлийн амьдралын тухай хов жив 2017 оноос эхлэн спортын ертөнцөд тарж эхэлсэн байна. Дараа нь спортын тоймч Жон МакЭнро Жоковичийн тоглолт тааруухан байгааг "Түүний талбай дээрх биш, гэр бүлд тулгарч буй бэрхшээлүүдтэй нь холбоотой." гэж тайлбарлав. Гэхдээ Жокович бүх цуурхлыг үгүйсгэсээр өнөөг хүрсэн юм. 

Наталья Шекич үзэл баримтлалдаа огтоос нийцэхгүй санал сонсоод өөрийгөө арай хийн барьсан гэнэ. Тэрээр Жоковичийг Серби улсын бахархал, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулж буй “агуу иргэн” хэмээн хүндэлдэг аж. Новак Жокович бол дэлхийд нэгт эрэмбэлэгддэг теннисчин бөгөөд Их дуулга тэмцээнд 18 удаа ялалт байгуулж, ATP Masters 1000 тэмцээнд 36 ялсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()