АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Одуудын “селфи”

Каннд болдог кино урлагийн наадам нь жүжигчид болон шоу бизнесийнхний хувьд хамгийн чухал наадмуудын нэг юм. Тиймээс энэ мөчийн зургийг заавал дарах хэрэгтэй шүү дээ. Ингээд олон олон мэргэжлийн камерыг үл анзааран одууд өөрсдийн "селфи" зургийг дарж байсан байна.
Одуудын “селфи” Хадгалах

“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан

Өсвөрийн америкчуудыг өөрийн эрхгүй байлдан дагуулж чадсан “Snapchat” бол жинхэнэ гайхамшиг. Snapchat илгээсэн зураг эзэндээ хүрсний дараа устдаг гэдгээрээ үнэхээр онцлогтой. Snapchat–ийг залуусын хамгийн дуртай аппликейшн болгож чадсан эзэд нь бол ердөө 23 настай Эван Шпигель (Evan Spiegel), 25-тай Боби Мюрфи (Robert Murphy) хоёр юм.
“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан Хадгалах

Хуруугаараа наргил модны самар хагалж, гиннесийн амжилт эвдлээ

Кунг-фугийн мастер болох Хо Энь Ху өөрийн өвөрмөц авъяас чадвараа олон нийтийн өмнө харуулдаг байна. Тэрээр нэг хуруугаараа наргил модны самар хагалж чаддаг гэнэ. Харин ийнхүү хагалсаар байгаад түүний долоовор хуруу ихээхэн сонирхолтой харагддаг болжээ.
Хуруугаараа наргил модны самар хагалж, гиннесийн амжилт эвдлээ Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчний эхнэр

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг хөл бөмбөгчдийн нэг болох “Барселона”-ийн довтлогч Лионел Месси (Lionel Messi)-гийн эхнэртэй танилцацгаая. Түүний гэргийг Антонелла Роккуззо гэдэг бөгөөд тэд багаасаа нэг нэгнээ танидаг байсан гэнэ.
Дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгчний эхнэр Хадгалах

Нэг хөлтэй хаалгачийн бахдам түүх

36 настай Алешандре Толеду (Alexandre Toledo) залуудаа мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин байсан бөгөөд Бразилийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцож хаалгач хийж байсан байна. Харамсалтай нь 1996 онд түүнд азгүй явдал тохиолджээ. Тэрээр мотоциклтой явж байгаад осолд орсон бөгөөд ийнхүү хөлөө тариулсан аж.
Нэг хөлтэй хаалгачийн бахдам түүх Хадгалах

Авъяастай бүсгүй

Нүүр будалтын мэргэжилтэн болох Эльза Рэй (Elzy Ray) ихэнхи хугацааг толины өмнө өнгөрөөдөг байна. Гэхдээ тэрээр будаг ашиглан нүүрээ хувиргадаг бөгөөд янз бүрийн үлгэрийн баатрын дүрд хувирдаг аж. Нэг зураг зурахад 3 орчим цаг зарцуулдаг гэнэ.
Авъяастай бүсгүй Хадгалах

Францын үзэсгэлэнтэй од, ил гарсан хөхөө анзаарсангүй

Набилла Бенаттиа бол Францын реалити-шоуны од юм. Мэдээж хэрэг, аятайхан гадаад төрхнөөс өөр гайхуулах зүйлгүй. Гэвч Канны киноны нээлтэнд түүнийг урьсан нь хангалттай. Бүсгүй зохистой хувцасласан ч хөхний даруулгаа буруу сонгосон бололтой, хөхөө ил гарсаныг тэрээр шууд анзаараагүй байна.
Францын үзэсгэлэнтэй од, ил гарсан хөхөө анзаарсангүй Хадгалах

Дэлхийн хамгийн халуухан эрчүүдийн амралт

Зуны улирал ойртсоор л байна. Тэгвэл алдартангууд маань урин дулаан цагийг ашигтайгаар өнгөрүүлэхээр шийдэж аль хэдийн амраад эхэлчихжээ. Ийнхүү наран шарлагын газар өөрсдийн бие галбирыг гайхуулан үеийн залуусынхаа атаархлыг төрүүлж, бүсгүйчүүдийн анхаарлыг татсаар л... Ингээд наран шарлагын газар амарч буй олны танил эрчүүдийн гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн халуухан эрчүүдийн амралт Хадгалах

Ким Кардашьян шоппинг хийж байгаад папарацийн дуранд өртөв

Ирээдүйн гэр бүлийн хосууд болох Ким Кардашьян болон рэпер Канье Уэст нар хуримынхаа өмнө хамтдаа шоппинг хийхээр шийджээ. Хосууд тун удахгүй буюу 5 сарын 24-нд гэрлэх юм байна. Харин дэлгүүр хэсэхийн тулд Кимын сонгосон хувцас нь...
Ким Кардашьян шоппинг хийж байгаад папарацийн дуранд өртөв Хадгалах

Зүүн азийн бүсгүйчүүд яагаад царайлаг байдаг вэ?

Япон болон Солонгос залуус хуримын ёслолын өмнө төдийлөн сандрах хэрэггүй гэнэ. Учир нь түүний сүйт бүсгүй хуримынхаа ёслолын үеэр үнэхээр үзэсгэлэнтэй байж чаддаг аж. Хамгийн гол учир нь мэргэжлийн нүүр будагчид бөгөөд бараг л дахин нэг нүүр зурчихдаг байна.
Зүүн азийн бүсгүйчүүд яагаад царайлаг байдаг вэ? Хадгалах

Оросын Кончита

Австрийн дуучин Кончита Вурст “Eurovision 2014″-д түрүүлсэний дараа, европын улс орнуудад Кончита стилийн сахалтай хүмүүс гарч ирэх болсон. Тэгвэл манай хойд хөршид түүний хүчирхэг хувилбар мэндэлжээ. Орос Кончитаг Павел Петель гэдэг бөгөөд энэ дүрээрээ аль хэдийн Орос даяар алдартай болсон нэгэн гэнэ. Ингээд орос Кончита Вурстыг сонирхоцгооё.
Оросын Кончита Хадгалах