АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн хайр татам ерөнхийлөгчийн хөгжилтэй мөчүүд

Сонгуульд санал өгөх насанд хүрсэн бүх иргэдийн дийлэнхийн саналаар сонгогддог Ерөнхийлөгч хэмээх албан үүрэг улс нийтийн эв нэгдлийг хангаж, аюулгүй байдлыг хамгаалдаг. Харин Бүгд Найрамдах Ирланд улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинс (Michael Higgins) иргэдийнхээ "хайрыг татах" гэсэн өөр нэгэн онцгой чадвартай аж. Бусад улсын төрийн тэргүүдийг бодвол харьцангуй бага эрх мэдэлтэй  ч тэрээр 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэйгөөр хашиж буй.  Хүүхэд, амьтанд хайртай гэдгээрээ алдартай энэ ерөнхийлөгч чухам яагаад зөвхөн өөрийн улсын ард иргэдийн бүү хэл, дэлхий нийтийн хайрыг татдаг шалтгаануудаас хүргэе!

Дэлхийн хамгийн хайр татам ерөнхийлөгчийн хөгжилтэй мөчүүд Хадгалах

Олимпын аварга болсон ах дүү хоёрын фото түүх

Токио-2020 олимпын эргэн тойронд дэлхий нийтээр шуугиан дагуулсан олон сонирхолтой үйл явдал өрнөж байгаагийн нэг нь яахын аргагүй хоёул олимпын аваргаар тодорсон Япон ах дүүс юм. Олимп эхэлснээс хойш 7-р сарын 26-ны байдлаар Япон улс нийт 13 медальтайгаар дэлхийн улс орнуудыг тэргүүлж байна. Үүний дотор хоорондоо ердөө 30 минутын зайтай хоёр алтан медаль хүртсэн ах дүү хоёртой танилцацгаая!

Олимпын аварга болсон ах дүү хоёрын фото түүх Хадгалах

Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан

Шоу бизнесийн ертөнц дэх алдартнууд ямар нэг байдлаар гэмт хэрэгт орооцолдох нь элбэг байдаг. Тэдгээр нь ихэвчлэн согтууруулах ундаа, хар тамхи, зодоон цохионоос хэтэрдэггүй. Тэгвэл зарим уран бүтээлчид асар хүнд зүйл ангид буруутгагдаж болохоор маш ноцтой хэрэгт орооцолдсон "хар бараан" түүхтэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэрхүү "хүнд гар"-уудын талаарх мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна.

Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан Хадгалах

Дундад Азийн бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг батлах зургууд

Дундад Азийн эмэгтэйчүүд үзэсгэлэн төгөлдөр царай төрх, хараа булаам бие галбираараа дэлхийн эмэгтэйчүүд дундаа дээгүүрт орох нь эргээлзээгүй. Энэ бүс нутгаас гаралтай бүсгүйчүүд цэнхэр нүд, шаргал үстэйгээс авхуулаад бараан үс, бор нүдтэй гэхчлэн олон янзын өнгө төрх бүхий гоо сайхны онцлогтой. Ингээд та бүхэнд дэлхий нийтийн харааг булаасан үзэсгэлэнт охидтой Дундад Азийн үндэстнүүдийг онцолж байна!

Дундад Азийн бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг батлах зургууд Хадгалах

Дөнгөж 14-тэй мөртлөө 226 см өндөр хятад охин цахим орчинд алдаршиж байна

БНХАУ-ын 14 настай иргэн Жан Зиу хэмээх охин дэлхий даяарх интернет хэрэглэгчдийг хэлэх үггүй болтол нь гайхшруулжээ. Өсвөр насны "жаахан" охины өндөр хэдийнээ хоёр метр хол даваад байгаа тул хүмүүс түүнийг мэргэжлийн сагсан бөмбөгийн амьд домог болсон тамирчин Яао Минтэй зүйрлэх болсон байна. Жан охин өөрөө сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай учир түүнийг спортын ертөнцөд гэрэлт ирээдүй хүлээж байгааг батлах хүмүүс олон байдаг аж.

Дөнгөж 14-тэй мөртлөө 226 см өндөр хятад охин цахим орчинд алдаршиж байна Хадгалах

Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд

Тулааны урлагийн мастераас гадна Холливудын од, философич, кино найруулагч, зохиолч Брюс Ли (Bruce Lee) -г амьд ахуйд нь яригддаг байсан үлгэр домог мэт ярианууд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа. Үнэхээр ч тэрээр  бие бялдрын хувьд үгүйсгэхийн аргагүй гайхамшигт чадвартай нэгэн байсан учир алдарт Times сэтгүүл XX зууны хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэгээр шалгаруулсан нь гарцаагүй. Гэвч түүний талаарх зарим нэг түүхүүд нь бодит үнэнээс хол, дэндүү хэтрүүлэгтэй гэдэгтэй санал нийлдэг хүн олон бий. Тэгвэл Брюс Лигийн домгуудаас чухам аль нь үнэн юм бол?

Домогт Брюс Лигийн эзэмшдэг итгэмээргүй дээд амжилтууд Хадгалах

"Токио-2020" олимпод оролцож буй хамгийн халуухан тамирчид

Токио-2020 Олимпын наадам хэдийгээр коронавирусаас болж олон сая үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байгаа ч спортод хайртай хүмүүсийг дэлгэцийн өмнө уях чансаатай хэвээр өрнөж буй. Дэлхий нийтийн спортын шилдгийн шилдгийг тодруулдаг энэ арга хэмжээнд хөлс хүч, хөдөлмөрөө шавхан бэлдсэн олон олон тамирчид үзэгчдийн сэтгэлийг огшоохын зэрэгцээ зүрх сэтгэлийг нь хүртэл булааж байна гэхэд хилсдэхгүй. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан Токио-2020 Олимпын наадамд оролцож буй хамгийн халуухан тамирчдыг онцолж байна.

"Токио-2020" олимпод оролцож буй хамгийн халуухан тамирчид Хадгалах

Кинон дээрх нөхөрлөлөө бодит амьдрал дээр дахин дурссан жүжигчид

Кино зураг авалтын үеэр жүжигчид нэг нэгэнтэйгээ өдөржингөө хамт байдаг ч ажил дууссаны дараа өөр өөрийн замаа хөөн оддог. Гэхдээ кино урлагийн хүрээлэл жижигхэн тул тэд үүрд хагацдаггүй, санаатай болон санамсаргүй байдлаар дахин тааралддаг байна. Ингээд та бүхэнд бидний хамтад нь харж дассан жүжигчид бодит амьдрал дээр уулзаж, хуучнаа дурссан мөчүүдээс хүргэж байна.

Кинон дээрх нөхөрлөлөө бодит амьдрал дээр дахин дурссан жүжигчид Хадгалах

Оюутан охиныг хөнөөснийхөө дараа зүсээ хувиргаж, 3 жил гаруй нуугдсан Япон залуугийн түүх

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2007 оны гуравдугаар сарын 24-нд Японы нэгэн их сургуульд сурч байсан Бритон Линдсей Хоукер (Briton Lindsay Hawker) хэмээх 22 настай эмэгтэй хүчиндүүлж, нас барсан байна. Хэрэг гарахаас дөрвөн өдрийн өмнө Линдсейг үл таних нэгэн эрэгтэй англи хэл сурахад туслаач хэмээн хүссэн тул тэрээр элдэв зүйл саналгүй хүсэлтийг нь хүлээн авсан аж. Харин тэдний товлосон өдөр ирэхэд Линдсей хичээл заахаар яваад дахиж хэзээ ч эргэж ирээгүй...

Оюутан охиныг хөнөөснийхөө дараа зүсээ хувиргаж, 3 жил гаруй нуугдсан Япон залуугийн түүх Хадгалах

Бие давхар бүсгүйчүүдийн мэдэрдэг зүйлсийг харуулах хөгжилтэй зургууд

Үр удмаа хэвлийдээ тээж буй эмэгтэй хамаг бүхнээс үзэсгэлэнтэй, хөөрхөн харагддаг гэх сэтгэл хөдлөм үгийг та бид амьдралдаа тоогоо алдатлаа сонсож байсан. Харин элдэв утга уянгын халил, уярам сайхан үгсийн цаана бодит амьдрал дээр жинхэнэ "асуудлууд" нуугдаж байдгийг ихэнх хүмүүс сайн мэддэггүй учир эмэгтэй хүн жирэмсэн болоод тэр бүхнийг өөрийн биеэр туулахдаа бүрэн мэдэрдэг. Ирээдүйн ээж болох хөгжилтэй эмэгтэйчүүд өөрсдөдөө тулгарсан инээдтэй явдлуудаа хуваалцсанаас та бүхэнд толилуулж байна.

Бие давхар бүсгүйчүүдийн мэдэрдэг зүйлсийг харуулах хөгжилтэй зургууд Хадгалах

Үе үеийн сор болсон Италийн "гал халуун" жүжигчин бүсгүйчүүд

Өнгөрсөн зууны кино урлагийн түүхэн дэх “Зөрүүд эрийг номхотгосон нь”, "Малена", "Амьдрах сайхан" зэрэг Италийн шилдэг кинонууд үзэгчдийн сэтгэл зүрхэнд он удаан жил хоногшин үлдсэн байдаг. Тэгвэл тэдгээр дэлгэцийн алдартай бүтээлүүдийг шүр, сувд мэт үзэсгэлэн төгс гайхалтай эмэгтэй жүжигчид чимж байдаг билээ. Бид танд Италийн сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Үе үеийн сор болсон Италийн "гал халуун" жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Хэн бүхний хүсээд байхааргүй мэргэжлүүд (25 фото)

Бидний дийлэнх нь удаан хугацаанд хуримтлагдсан ажлын стрессээс үүдэн хариуцаж авсан ажлаасаа халширч, сэтгэл санаа болоод бие махбодийн асуудалд өртөх нь элбэг. Хүн хүний амьдралын хэмнэл, хүсэл сонирхол, цаашдын зорилго, авьяас чадвар харилцан адилгүй тул хэн нэгний хийж буй ажлыг хөндлөнгөөс өөлж гоочлох зохисгүй хэрэг болно. Гэвч дараах ажлуудын үндсэн үүрэг ихэнх хүний хувьд тэсэж тэвчихийн аргагүй "харсан дарсан зүүд" болох нь гарцаагүй юм. 

Хэн бүхний хүсээд байхааргүй мэргэжлүүд (25 фото) Хадгалах