АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Баян байх яагаад сайхан бэ?

Мөнгө гэдэг амьдралын хамгийн чухал хэрэглээнүүдийн нэг юм. Ялангуяа өнөө цагт хайр дурлал, хүн чанараас ч дээгүүр тооцогдох болжээ. Хэдийгээр мөнгө хэмээн энэхүү үнэмлэхүй зүйлээр үнэнч сэтгэлийг худалдаж авч болохгүй ч эд баялагийн хувьд хэнээс ч дээгүүр амьдарч болно. Маш ухаалагаар зарцуулж чадсан тохиолдолд шүү дээ. Ингээд та бүхэнд мөнгөөр хэрхэн зөв, сайхан амьдрах тухай танилцуулж байна. 

Баян байх яагаад сайхан бэ? Хадгалах

Холливуудын хамгийн бүдүүлэг одууд

Олны танил байна гэдэг нэг талаар тухайн хүнээс асар их үүрэг хариуцлагыг шаардаж байдаг. Тэдний хэлсэн үг, үйлдэл бүр олны мэлмий, сонорт ил байдаг учраас ямагт өөрийн биеийг цэнэж, зохисгүй үйлдэл гаргах эрхгүй байдаг гэхэд болно. Энэ нь наанадаж тухайн хүний нэр хүнд, цаашлаад улс орны нүүр царай болж байдаг билээ. Ингээд та бүхэндээ хамгийн бүдүүлэг, олны танил хүмүүсийг танилцуулъя.

Холливуудын хамгийн бүдүүлэг одууд Хадгалах

Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал

Хүний амьдралд нэг л удаа үүрд мөнхийн аз жаргалтай хайр ирдэг юм шиг... Чухам түүнийгээ таньж, алдахгүй байхын төлөө чадал хүрэх бүхнийг хийснээр сайхан амьдралыг цогцлоож чадна. Бидний танилцуулах хосыг Пауло Габриэль да Силва Баррос (Paulo Gabriel da Silva Barros), Катюша Хошино (Katyucia Hoshino) гэдэг бөгөөд тэд 10 жилийн өмнө танилцаж, өдгөө аз жаргалтай амьдарч байна. Тэдний бусад хосоос ялгарах зүйл нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, одой хүмүүс юм. Ингээд тэдний гайхалтай хайрын түүхтэй танилцъя.

Дэлхийн хамгийн намхан хосуудын гайхалтай амьдрал Хадгалах

Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх

Өнөөдөр бол Холливуудын гол багана, жүжигчин Жонни Деппийн төрсөн өдөр. Тэр дэлгэцэнд мөнхрөн үлдэх олон сайхан дүр, гоолиг бүсгүйчүүдийн галзуу, басхүү гунигтай романсуудтай хамт 53 нас хүрч байна. Тиймээс ч та бүхэнд түүний амьдралдаа хийж байсан хамгийн хачирхалтай, "солиотой" зүйлсийг хүргэж, түүний тухай ховор баримтуудыг дэлгэж байна. 

Жонни Деппийн итгэмээргүй амьдралын түүх Хадгалах

Баячуудын зугаацдаг нууцлаг газар

Хөрөнгө чинээ ихтэй баян хүмүүс хаана очиж хөгжилддөг бол? Тэдний үйлчлүүлдэг газрууд тансаг, болоод чамин байдаг. Өнөөдөр та бүхэндээ Нью-Йорк хотын хамгийн шилдэг болоод шинэлэг гэгддэг “Beautique” рестораныг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү газар олны танил болон чинээлэг хүмүүс олноор үйлчлүүлдэг гэнэ. Ингээд хамтдаа энэхүү тансаг газраар хамтдаа зочилцгооё. 

Баячуудын зугаацдаг нууцлаг газар Хадгалах

Одуудын донтсон хачирхалтай зүйлс

Энэ дэлхий дээр оршин байгаа хүн бүхэн өөр өөрийн гэсэн хамгаас их хүсдэг, хийх дуртай болоод түүндээ донтсон зүйлс гэж байдаг. Жишээ нь би гэхэд л сайхан байгалийн дурсгалт газрууд үзэх "донтой". Гайхалтай байгаль харахаараа бүх зүйлийг умартан, бүр гөлөрч орхидог тул "дон" гэж нэрлээд байгаа хэрэг л дээ. Энэ нь алдар нэртэй одууд ч хамаардаг юм. Харин тэд юунд тэгтлээ донтож олны гайхшруулсан байдаг юм бол? Ингээд та бүхэндээ тэдний ихээр донтдог зүйлсийг танилцуулъя.

Одуудын донтсон хачирхалтай зүйлс Хадгалах

Мөнгөөр аз жаргалыг авч болдоггүйн жишээ

Хүмүүс мөнгийг аз жаргал мэтээр санаж, ер нь их хэмжээний мөнгө л байхад амьдрал сайхан болж, элэг бүтэн аз жаргалтай амьдрах мэт санадаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Мэдээж мөнгөөр маш их зүйлийг худалдан авч чадна. Харин чин сэтгэлийн аз жаргал, элэг бүтэн амьдрал, эрх чөлөө, жинхэнэ хайрыг хэзээ ч худалдан авч чадахгүй юм. Ингээд бид та бүхэндээ энэхүү хүндхэн асуудлын бодит жишээ болсон алдартнуудыг танилцуулж байна. 

Мөнгөөр аз жаргалыг авч болдоггүйн жишээ Хадгалах

Холливуудын хамгийн дур булаам ээжүүд

Дэлхий дээр маш олон төрлийн ээжүүд байдаг. Жаргалтай ээж, ганц бие ээж, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, маш олон эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болсон өөртөө арчаатай ээж, завгүй ээж гээд л... Тэгвэл эдгээр ээжүүдийн аль нь ч биш, харин яг л цэл залуухан 20 наст мэт харагдах Холливуудын хамгийн халуухан ээжүүдийг танилцуулж байна.  

Холливуудын хамгийн дур булаам ээжүүд Хадгалах

Хамгийн их хүнтэй унтсан одууд

Олны танил алдартай бүсгүйчүүд үргэлж л бидний хараанд, анхаарлын төвд байдаг гэхэд болно. Олны үлгэр дууриал болж явах учиртай үзэсгэлэнт жүжигчин, дуучин эмэгтэйчүүдийн хувийн амьдрал хэт замбараагүй байдаг нь заримдаа тэдний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Ингээд та бүхэндээ Холливуудын хамгийн явдалтай, олон хүнтэй унтсан одуудыг танилцуулъя.

Хамгийн их хүнтэй унтсан одууд Хадгалах

Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ?

Европ тивд дэлхийн нийт хүн амын 11% нь амьдардаг төдийгүй дотроо 50 улс орныг багтаасан байдаг билээ. Үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл зэргээрээ дэлхийн бусад тивүүдийг тэргүүлдэг Европд баячууд буюу хөрөнгө чинээтэй хүмүүс маш олноор суурьшдаг. Харин тэд хэрхэн энэ их хөрөнгөө босгосон байдаг бол? Ингээд та бүхэндээ Европын толгой баячууд хэрхэн баяжсан нууцыг сэмхэн дуулгая.

Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ? Хадгалах

Холливуудын ертөнцийн бохир нууцууд

Амжилтанд хүрсэн хүн бүхэн л өөрийн гэсэн нууцтай, хэнд ч хэлээгүй үзэл баримтлалтай байдаг. Гэвч та бүхэн тэдгээр нууцийг нь нэг их мэдэхийг хүсэхгүй л болов уу. Учир нь  тэд энэхүү өндөрлөгт хүрэхийн тулд хэн нэгний золих, бохир үйлдлийг ч мөн хийдэг. Өнгөн дээрээ инээд хөөр цалгиулан, үзэгчдийг хуурч нэр алдарт хүрсэн уран бүтээлчид цөөнгүй. Ингээд бид та бүхэндээ Холливуудын ертөнцийн бохир нууцуудыг хүргэе.

Холливуудын ертөнцийн бохир нууцууд Хадгалах