АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Вилл Смитийн хүү хүйсээ солиулах уу?

Холливуудын чадварлаг, дур булаам жүжигчин бол яахын аргагүй Вилл Смит (Will Smith) билээ. Үзэсгэлэнт эхнэр Жада Пинкетт Смит (Jada Pinkett-Smith) болон авьяаслаг мундаг хүүхдүүдээрээ өөрийгөө чимж явдаг түүний хувийн болон урлагийн амьдрал үргэлж дардан байсаар ирсэн. Гэвч сүүлийн үед том хүү нь тэднийг нилээдгүй шаналгаж байгаа бололтой. 

Вилл Смитийн хүү хүйсээ солиулах уу? Хадгалах

Одуудын хамгийн муухай селфинүүд

Оддыг дандаа л үзэсгэлэнтэй, халуухан зураг авахуулдаг гэж бодож байна уу? Тэгвэл та том эндүүрч байна. Тэд заримдаа хэтэрхий төгс байхаас залхсандаа ч юмуу, эсвэл бүр албаар муухай төрхтэй байгаа селфигээ авч, цахим хуудсанд нийтэлдэг. Зарим нь бүр харахын аргагүй юм гээч...

Одуудын хамгийн муухай селфинүүд Хадгалах

Баячууд биеэ хэрхэн авч явдаг вэ?

Бид тэрбумтнууд, өв залгамжлагчдын адил хөрөнгө чинээ, бэл бэнчин сайтай байх албагүй. Гэвч олны дунд биеэ зөв авч явах, тэдэнд байдаг нийтлэг зан араншин, соёлд суралцах хэрэгтэй. Учир нь мэдээлэл технологийн эрин үед хүмүүс дээд хурдаар хөгжил дэвшил рүү тэмүүлж, хөрөнгө хурааж, үүнийгээ наанадаж мэдлэг боловсрол, цаашлаад улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна шүү дээ. Бид ч гэсэн түүнээс хоцрох ёсгүй. Ингээд баячууд хэрхэн биеэ авч явдаг талаар мэдээллийг хүргэж байна.

Баячууд биеэ хэрхэн авч явдаг вэ? Хадгалах

Жижи Хадидын сонирхолтой амьдрал

Өдгөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдэн, өөртөө соронзон адил татаад байгаа алдартай залуу модель Жижи Хадид (Gigi Hadid)-ийн амьдралын сонин хачин, сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэлээ. Та бүхэн доорх мэдээллээс шүтэн биширдэг модель бүсгүйн амьдралтай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм шүү.  

Жижи Хадидын сонирхолтой амьдрал Хадгалах

Анжелина Жолигийн итгэмээргүй өөрчлөлт

Сарын өмнөхөн л манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Анжелина Жоли (Angelina Jolie) хорт хавдар туссан хэмээх шуум дэгдэж, нүднээс гартлаа турсан түүний өрөвдмөөр төрх папарациудын дурангаар дамжуулан бидэнд хүрч байв. Гэтэл тэр саяхан фэнүүддээ бэлэг барьж, өөрийн биеэр НҮБ-ын элчин сайдын яаман дээр хүрэлцэн иржээ. 

Анжелина Жолигийн итгэмээргүй өөрчлөлт Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн

Өнөөдөр бидэнд хөрөнгө мөнгөнөөс илүүтэй, үр хүүхдээ аюулгүй эрүүл орчинд өсгөж, төрсөн нутагтаа аз жаргалтай айх айдасгүй амьдруулах нь хамгаас чухал болжээ. Харин эрт үед эд баялгийн хэмжүүр харьцангуй өөр байжээ. Ийнхүү бид та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн талаар сонирхолтой мэдээ мэдээллийг бэлтгэлээ.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн Хадгалах

Кендалл Женнер хүргэн ахтайгаа болзож эхлэв үү?

Кардашьяны гэр бүлийн хамгийн нэр хүндтэй гишүүн бол модель, загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) билээ. Тэрээр завгүй ажлынхаа улмаас нэг улсаас нөгөө улсын хооронд үргэлж л нисэж, нэг ёсондоо нүүдлийн хэв маягтай амьдардаг. Тэгвэл саяхны бас нэгэн аяллынхаа өмнөхөн эгч Куртни Кардашьян (Kourtney Kardashian)-ий нөхөр, хүргэн ах Скотт Дисикийн хамт өдрийн хоол хамт идэхээр явж байгаад папарациудын дуранд өртжээ.  

Кендалл Женнер хүргэн ахтайгаа болзож эхлэв үү? Хадгалах

Оддын дуулиан тарьсан салалтууд

Холливуудын кинонд хосууд хичнээн салсан ч гэлээ эцэст нь нийлж, аз жаргалтайгаар он удаан жилийг хамтдаа туулдаг билээ. Гэхдээ бодит байдал дээр үргэлж тийм зүйл байдаггүй нь харамсалтай юм даа. Ингээд та бүхэнд Холливуудын оддын хамгийн дуулиан тарьсан, сая сая шүтэн бишрэгчдийн харуусал харамслыг араасаа дагуулсан салалтуудыг сонирхуулж байна. 

Оддын дуулиан тарьсан салалтууд Хадгалах

Ким нөхрийнхөө юуг өөрчлөхийг хүсдэг вэ?

Кимийн гэр бүлийн өдөр тутмын амьдралын талаар өгүүлэх "Keeping Up With Kardashians" шоу нь хамгийн алдартай реалити шоуны нэг билээ. Тэрээр өөрийн шоугаар дамжуулан бүхнээ үзэгчидтэй хуваалцаж, тэр ч бүү хэл нөхрийнхөө тухай мэдээллийг хүртэл үзэгчдэд өгч байжээ. Ингээд бид та бүхэнд Кардашьян нөхрийнхөө юунд дургүй байдгийг сонирхуулж байна. 

Ким нөхрийнхөө юуг өөрчлөхийг хүсдэг вэ? Хадгалах

Өөрсдийгөө нууж чаддаг одууд

Та хэрвээ тэдэнтэй хамт гудамжинд зөрвөл таних уу? Би л лав танихгүй юм байна. Тэд ч олон нийтэд өөрийгөө танигдуулахгүй байх тал дээр яг л мэргэжлийн мэт авьяастай ажээ. 

Өөрсдийгөө нууж чаддаг одууд Хадгалах

Хоорондоо унтдаг найзууд

Дуучин, жүжигчин Жастин Тимберлейк (Justin Timberlake), Мила Кунис (Mila Kunis) нарын гол дүрд нь тоглодог, инээдмийн романтик "Friends with benefits" киног  санаж л байгаа биз дээ. Найзууд хэрнээ хоёр биедээ маш ихээр татагдаж, биенээсээ юугаа ч нуулгүй ярилцдаг, сексийн тал дээр харилцан зөвшилцсөн тийм л найзууд... Сүүлийн үед урлагийн алдартнуудаас энгийн залууст хүртэл тиймэрхүү ээдрээтэй дурлалын харилцаа түгээмэл байх болсон. Ингээд энэхүү жагсаалтад ямар олны танил уран бүтээлчид багтсаныг хамтдаа сонирхоё. 

Хоорондоо унтдаг найзууд Хадгалах

Эми Уайнхаусын гунигт амьдрал

Дэндүү богино боловч хийж бүтээсэн зүйл арвинтай, даанчиг хайнга амьдарсан гайхалтай дуучин бүсгүйг эргэн дурсан түүний ээдрээт амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Уянгалаг болоод хүчирхэг хоолойгоороо олон хүнийг байлдан дагуулж, алмайруулж явсан боловч архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисонд хэт донтсоны уршгаар орь залуухан насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Эми Уайнхаусын гунигт амьдрал Хадгалах