АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Ким Кардашьяаны хамгийн халуухан төрхүүд

Өдгөө Ким Кардашьяаныг мэдэхгүй хүн байхаа больжээ. Учир нь тэрээр цахим ертөнцийг нэгэнтээ эзэгнэж, дэлхийн анхаарлыг өөр дээрээ татаад байгаа юм. Тэрээр саяхан Миамид, нөхөр Канье Вест (Kanye West)-ийн тоглолтын үеэр хэт задгай хувцасласан нь олны дургүйцлийг хүргэжээ. Ийнхүү бид та бүхэндээ түүний шуугиан тарьсан задгай хувцаслалтуудыг хүргэе.

Ким Кардашьяаны хамгийн халуухан төрхүүд Хадгалах

Оддын хамгийн үнэтэй хувцаслалтууд

Алдар нэртэй одууд ямагт бусдаас ялгарч, хамгийн үнэтэй, тансаг гэх хувцсаар гоёдог. Тэдний сайхан хувцаслалтыг хараад хүн бүхэн адилхан хувцаслахыг хүсэх боловч үнэ өртгийг нь яавч дийлэхгүй. Учир нь тэдний зарим нэг хувцас бидний амьдардаг байшингаас ч үнэтэй байх юм. Үүнээс баян ядуугийн ялгаа туйлдаа хүрч байгааг ч харж болно. Зарим хүмүүс идэх хоолгүй өлсөж хэвтэхэд зарим нь тэдний насаараа хэрэглээд ч барахгүй мөнгөөр хэдхэн хувцас авах аж. Ингээд та бүхэндээ оддын хамгийн үнэтэй хувцаслалтуудыг танилцуулъя. 

Оддын хамгийн үнэтэй хувцаслалтууд Хадгалах

Анжелина Жоли, Брэд Питт хоёр салжээ

Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж, хосууд гэж бие биенээ ингэж хайрлах ёстой гэдгийг олон нийтэд батлан харуулсаар ирсэн, дэлхийн хамгийн алдартай хосууд хайр дурлалынхаа түүхийг энд хүргээд эцэслэж байгаа ажээ. Тэднийг ингээд хоёр тийш болчихно гэж хэн ч төсөөлөөгүй бөгөөд энэ шийдвэр нь олон хүмүүсийг гайхшралд оруулаад байгаа юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

Анжелина Жоли, Брэд Питт хоёр салжээ Хадгалах

Кимийг үзэн яддаг одууд

Реалити шоуны од, халуухан Ким Кардашьян (Kim Kardashian) нь үргэлж л сонин жигтэй үйлдэл гаргаж, олны дургүйцлийг төрүүлэх нь бий. Бүр хамгийн их үзэн ядагчтай оддын тоонд ч ордог. Яагаад чухам ингэх болов, хамгийн гол нь хэн хэн түүнийг ямар шалтгаанаар жигшин зэвүүцэж, олон нийтийн сүлжээгээр хэрүүлийн үгс чулуудах болов гэдгийг хамтдаа сонирхоё. 

Кимийг үзэн яддаг одууд Хадгалах

Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Солонгос бүсгүйчүүд өн эртнээс тунгалаг, толигор арьсаараа гайхагдсаар ирсэн билээ. Тэдний гэрэлтсэн, өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой бөгөөд энэ нь хөгшрөлтөөс хүртэл сэргийлдэг байх юм. Ингээд та бүхэндээ Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууцыг танилцуулж, багахан зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц Хадгалах

Гитлерийн үхэлд хэн буруутай вэ?

Олон хүний амь насыг хайр найргүй бүрэлгэж, дэлхийг нэгэнтээ донсолгож, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн бол нацист Германы хүчирхэг удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler) юм. Түүний  амьдралын түүхийг өгүүлсэн баримтууд олон ч, үхэлтэй нүүр тулж байсан тухай түүхүүд ховор аж. Ийнхүү та бүхэндээ Гитлерийн амийг хөнөөхөөр оролдож байсан, бүтэлгүй оролдлогуудыг өгүүлье. Тухлан сууж таалан болгооно уу.

Гитлерийн үхэлд хэн буруутай вэ? Хадгалах

Хамгийн утгагүй шаардлага тавьдаг одууд

Нэр алдрын оргилд гарсан дуучид гадны улс орон болоод хотуудад тоглолт хийхдээ мөрддөг тогтсон шаардлага гэж байдаг аж. Тэдний нэр хүнд өсөх тусам шаардах зүйлс нь төвөгтэй болж, бусдын бухимдлыг төрүүлэхүйц болж хувирдаг байна. Тэдгээр нь ихэвчлэн дэлхийн жишигт нийцсэн өндөр стандарттай байдаг ч, заримдаа үнэхээр утгагүй, тэнэг ч гэмээр шаардлагууд зонхилох ажээ. Тэгвэл хамтдаа олны танил урлагийн хүмүүс тоглолт хийхдээ ямар шаардлага тавьдгийг сонирхоцгооё.

Хамгийн утгагүй шаардлага тавьдаг одууд Хадгалах

Цахим ертөнцийг шуугиулж буй Украйн бүсгүй

Түүнийг Бахар Набиева (Bahar Nabiyev) гэдэг бөгөөд өдгөө 22 настай. Азербайжан гаралтай боловч, Украйнд өсч хүмүүжжээ. Фитнесээр хичээллээд чамгүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд үүнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, цахим ертөнцийн од болоод байна.

Цахим ертөнцийг шуугиулж буй Украйн бүсгүй Хадгалах

Ким Кардашьяны тарьсан ээлжит сенсаци

Реалити шоуны од алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) өөрийн өвөрмөц амьдралын хэв маяг, том өгзгөөрөө гайхагддаг нэгэн. Өдгөө дэлхий нийтийн ярианы сэдэв болоод буй түүний өмссөн зүүсэн, хийсэн үйлдэл бүр нь шуугиан тарьдаг жамтай. Харин тэрээр сүүлийн үед олон нийтийн газруудаар цээж нүцгэн шахуу явах болж олны нүдийг орой дээр нь гаргаад байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ким Кардашьяны тарьсан ээлжит сенсаци Хадгалах

Энгийн нэгнээс эгэлгүй од болсон алдартнууд

Та хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? Болох ёстой зүйлс болдгоороо л болно. Түүнд хэн байх нь огтоос хамаагүй... Учир нь бид та бүхэндээ энгийн нэгнээс нэг л өдөр эгэлгүй од, түүхэнд дуурсагдах алдартан болсон хүмүүсийн ер бусын түүхийг өгүүлэх гэж байна. Чухам тэд тухайн мөчид бензин аваагүй, үсчинд дуулаагүй, наймаа хийгээгүйсэн бол өнөөдөр хэн байхсан болоо?

Энгийн нэгнээс эгэлгүй од болсон алдартнууд Хадгалах

Оддын хамгийн хачирхалтай гоо сайхны нууцууд

Алдар нэртэй хүн бүр л олны өмнө ажиллаж, амьдарч байдаг. Тэдний үйл хөдөлгөөн бүр нүдний өмнө нээлттэй байхаас гадна гоо сайхан, эрүүл саруул байдал нь гайхшрал төрүүлдэг билээ. Харин тэд өөрсдийн тус сайхан байдлын нууцаа дэлгэж, олон нийтэд зөвлөгөө өгсөн бөгөөд эдгээрийн зарим нь дэндүү хачирхалтай гэмээр аж. Ингээд оддын өгсөн хамгийн сонирхолтой зөвлөгөөнүүдтэй танилцъя. 

Оддын хамгийн хачирхалтай гоо сайхны нууцууд Хадгалах

Ази гаралтай алдартнууд

Бид та бүхэндээ дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулж байгаа Ази гаралтай алдартай жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ... Тэд бүгд өөрсдийн салбар, уран бүтээлдээ гаршсан чадварлаг жүжигчид билээ. Гэвч бид тэднийг Ази гаралтай болохыг нь төдийлөн мэдээгүй явжээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ази гаралтай алдартнууд Хадгалах