АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн биеийн хэсгүүд

Яагаад зарим бүсгүйчүүдээс эрчүүд харцаа ч салгаж чадахгүй, тэдэнд унаж тусан дурладаг юм бол? Та энэ тухай урьд өмнө бодож байсан уу. Үүний шалтгаан нь нэг их том зүйл биш бөгөөд бүсгүйчүүдийн өөрсдөө ч мэддэггүй дур булаам төрхүүд нь байдаг аж. Ийнхүү бид та бүхэндээ эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн биеийн хэсгүүдийг танилцуулъя.

Эрчүүдийг галзууруулах шахдаг бүсгүйчүүдийн биеийн хэсгүүд Хадгалах

Цахим ертөнцийг байлдан дагуулж буй ихэр эгч дүүс

Бидний танилцуулах эдгээр эгч дүүсийг Рене Херберт (Rene Herbert) болон Элиша Херберт (Elisha Herbert) гэдэг байна. Тэд Австрали улсад төрсөн бөгөөд өдгөө 17 настай юм. Охид сүүлийн үед загварын ертөнцөд ихээхэн нэр хүндтэй байгаа бөгөөд гоо үзэсгэлэнгээрээ алдаршжээ. Маш олон газраас тэднийг өөрсдийн компанитай хамтарч ажиллан, нүүр царайгаа болгох хүсэлтэй байгаа бөгөөд Инстаграмд ч мөн алдаршсан аж. Ийнхүү бид та бүхэндээ ихэр эгч дүүсийг зургуудаас толилуулъя.

Цахим ертөнцийг байлдан дагуулж буй ихэр эгч дүүс Хадгалах

Энэ бүсгүй хэдэн настай вэ?

Бид та бүхэндээ өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхалтайгаар тордон арчилж, үе нэгтнүүддээ үлгэр жишээ болж чаддаг хүмүүсийн тухай мэдээллийг бяцхан нууц хэлбэрээр толилуулдаг билээ. Энэ удаад ч гэсэн Тайваний загвар зохион бүтээгч Лури Хсугийн тухай товчхон мэдээллийг хүргэж байна. Гэвч түүний нас нь таны бодсоноос асар их ялгаатай болохыг та мэдээд лав гайхна даа...

Энэ бүсгүй хэдэн настай вэ? Хадгалах

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар зүйлсийг багтааж өгсөн тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё! Хадгалах

Английн алдартай гэр бүлийн тухай бидний мэдэхгүй 15 нууц

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хөлбөмбөгчин Дэвид Бекхэм (David Beckham) нь "Spice Girls" хамтлагийн дуучин, үзэсгэлэнт Викториа Адамс (Victoria Adams)-тай гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг эх болсон билээ. Харин тэдний аз жаргалтай, чинээлэг гэр бүлийн тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ. 

Английн алдартай гэр бүлийн тухай бидний мэдэхгүй 15 нууц Хадгалах

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд

Хайр сэтгэлд зэрэг зиндаа, нас, тэр бүү хэл хүйс хамаагүй болохыг бидний мэдэх олны танил алдартнууд батлан харуулсаар байна. Бид та бүхэндээ түүний жишээ болгож, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ орхиж, амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирсан 10 алдартныг танилцуулъя. Тэд хайр сэтгэлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн гэдгээ нотолсон юм. 

Хайр сэтгэлийнхээ төлөө золиос гаргасан алдартнууд Хадгалах

Дэлхийн алдартнуудын нууц арал

Олны танил алдартай уран бүтээлчид, хөрөнгөжөөд ирэхээрээ юун түрүүнд амьдарч буй орчноо сайжруулах, хувийн арал худалдаж авахыг зорих болжээ. Энэ нь нөгөөтэйгүүр амралтаа ая тухтай өнгөрүүлэхээс гадна, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сэтгүүлчдээс нуугдах нуувч болдог гэхэд хилсдэхгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ өнөөдөр алдартай оддын эзэмшдэг тансаг арлууд болон, тэдний амралтаа хэрхэн өнгөрүүлдэг тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийн алдартнуудын нууц арал Хадгалах

Кинонд хамт тоглоод хайр сэтгэлтэй болсон алдартай хосууд

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим Холливуудын одууд кинонд тоглож байх үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хайртай болж, улмаар гэр бүл болцгоодог байна. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугидаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ Холливуудийн алдартай жүжигчдийн 11 хайрын түүхийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Кинонд хамт тоглоод хайр сэтгэлтэй болсон алдартай хосууд Хадгалах

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн

Өнөөдөр бидний амьдралыг амар тайван, өнгөлөг гэгээтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс тоо томшгүй олон байдаг. Бид тэдгээр хүмүүсийн тухай судалж, дундрашгүй суут ухаан, дуусашгүй хичээл зүтгэлийг нь бахддаг билээ. Гэхдээ дэлхийг өөрчилсөн суут хүмүүсийг нэрлэ гэвэл, хүн бүрийн сайн мэдэх хаад, зохион бүтээгч нарыг хэлэх болов уу? Харин өнөөдөр бид та бүхэндээ байгуулсан гавъяа ихтэй боловч, төдийлөн алдаршиж, олонд танигдаж чадаагүй суут хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр хүмүүсийн ачаар өнөөгийн бидний нийгэм үүссэн гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Дэлхийн түүхийг өөрчилсөн 10 хүн Хадгалах

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил

Уулзаад ярилцахад цаанаасаа л таатай, зөв энергитэй хүмүүс гэж байдаг. Тэдний үйлдэл болгон нь амжилттай, үг болгон нь ухаалаг байдгийн учир нь ердөө л зөв дадал зуршил. Тэд орой унтахынхаа өмнө дараах зүйлсийг дандаа хийдэг ажээ. Та ч бас зорьсондоо хүрч, өөрийгөө элдэв буруу зүйлсээс холдуулж чадна.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил Хадгалах

Дэлхийн түүхэн дэх амжилтанд хүрсэн 10 худалч

Алдар нэрэнд хүрч, амжилтын түлхүүрийг гартаа атгасан хүмүүсийг дан ганц үнэний мөрийг хөөсөн гэвэл худал болох бөгөөд тэд ямар нэгэн шалтгаантайгаар олон нийтэд худал хэлж, хүмүүсийг хуурч, мэхэлж байжээ. Тийм учраас бид өнөөдөр та бүхэндээ хүн төрөлхтний түүхэнд амжилтанд хүрсэн хэрнээ худалч гэх нэрийг зүүсэн алдартнуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийн түүхэн дэх амжилтанд хүрсэн 10 худалч Хадгалах

Улбар шар үстэй дур булаам охид

Ар араасаа цуврах ажлын хүнд өдрүүдийг ардаа хийж, алжаал ядаргаагаа тайлахаар өргөө гэртээ тухлан сууж байна уу. Та бүхнийхээ амралтын өдөрт зориулан, төрлөхийн улбар үстэй охидын үзэсгэлэн гоо хөрөг зургуудыг хүргэж байна. Тэдний энэ үс бол байгалиас заяасан бэлэг юм. 

Улбар шар үстэй дур булаам охид Хадгалах