АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж

Тархины саажилттай төрсөн хүүд эцэг нь байтугай эмч нар итгэлгүй, "хүн болохгүй дээ" гэж байсан ч, түүнд ээж нь итгэж, түүнийг өгсөхийн тулд бүх хүчээ зориулжээ. Үр дүн нь ч гайхалтай байж хүү нь Хятад улсын тэргүүний сургуулийг төгсөөд зогсохгүй Дэлхийн шилдгүүдийн нэг Харвардын их сургуульд амжилттай элссэн байна. Мэдээж хүүг энэ их амжилтанд хүрэхэд хамгийн их тусыг хүргэсэн хүн бол яахын аргагүй түүний амьд бурхан ээж нь юм.  

Тархины саажилттай хүүгээ Харвардын их сургуульд оруулж чадсан ээж Хадгалах

Одууд хүмүүсийн анхаарлыг хэрхэн татдаг вэ?

Олны анхаарлыг татаж, бусдын ярианы сэдэв болох нь од болж байгаагийн анхны илрэл аж. Харин хэдийн олонд танигдсан хэрнээ чимээ сураггүй болж, бусдад мартагдах нь оддын хувьд карьер нь унаж байгаагаас өөрцгүй хэрэг аж. Тэр хэрээр тэдний олох мөнгө багасч, нэр хүнд нь унах тул үргэлж олны анхаарлын төвд байх хэрэгтэй болдог. Харин дэлхийн алдартнууд хэрхэн бусдын анхаарлыг татдаг юм бол? Энэ тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцъя. 

Одууд хүмүүсийн анхаарлыг хэрхэн татдаг вэ? Хадгалах

Клое Кардашиан бие давхар болжээ

Алдарт "Keeping Up With The Kardashians" реалити шоуны од Клое Кардашиан (Khloe Kardashian) нь үргэлж л олны ярианы сэдэв болж, хийсэн үйлдэл бүрээрээ гайхагддаг. Харин тэрээр багагүй хугацаанд үерхсэн найз залуу болох Тристан Томпсоноос жирэмсэн болсноо олон нийтэд зарлаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлээд байгаа билээ. Гэтэл 5 сартай жирэмсэн бүсгүй нь гэдсээ нууж, үргэлж нэвсгэр хувцас өмсөх болсон тухай хэвлэлийнхэн онцолж байна. 

Клое Кардашиан бие давхар болжээ Хадгалах

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан төдийгүй сүүлийн үед үргэлж л хэвлэлийнхний бай болж, дэлхий нийтээр яригдах болжээ. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэлээ. Түүний "Пуужинтай эр" гэх хочийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн гэх бөгөөд энэ нь Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөр, аюул заналхийлэл зэрэгтэй холбоотой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

“Пуужинтай эр” хэмээгддэг Ким Чен Уны тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Алдартай одуудын шивээс ямар утгатай болохыг мэдэх үү?

Олны танил хүмүүс, тэр дундаа урлагийн хэмээх тодотголтой одууд цаг үргэлж л нийгэмд синсаци тарих зүйлсийг хийж байдаг. Хүмүүс тэдний өмсөж зүүсэн эд зүйлсээс эхлээд, биен дээрх шивээс нэг бүрчлэн анхаарч, сонирхох нь бий. Тэгвэл та хайртай дуучин, жүжигчнийхээ бие дээрх шивээс чухам ямар утгатай болохыг мэдэх үү?

Алдартай одуудын шивээс ямар утгатай болохыг мэдэх үү? Хадгалах

Холливуудын кино багийнхан хэдэн долларын цалин авдаг вэ?

Холливуудын амьдрал сонирхолтой болоод нууцлаг байдаг. Тэнд ямар хүмүүс ажиллаж, хэр их хэмжээний мөнгө олдог болохыг олон хүн сонирхдог нь гарцаагүй. Тэгвэл бид та бүхэндээ жүжигчдээс илүүтэй арын ажилчдыг онцолж, тэд жилд хэр хэмжээний мөнгө олдог болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Холливуудын кино багийнхан хэдэн долларын цалин авдаг вэ? Хадгалах

Харь гарагаас ирсэн алдартнууд

Та хэчнээн ухаантай нэгэн байлаа ч, заримдаа яагаад ч итгэх боломжгүй, утгагүй зүйлсийг уншиж, төсөөллийн ертөнцдөө амьдрах дуртай юу? Бидний танд хүргэх гэж байгаа мэдээлэл зарим хүний инээдийг хүргэж, заримынх нь бухимдлыг төрүүлж ч мэднэ. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй тул, бага ч гэсэн таамаглал дэвшүүлж, сонирхолтой зүйлсийг ургуулан бодох нь тархины үйл ажиллагааг дэмжиж, цэнэглэдэг байна. Өнөөдөр та бүхэндээ эгэл жирийн хүнээс өөр, харь гарагийн амьтад хэмээн нэрлэгддэг алдартай одуудыг танилцуулж, яагаад тэднийг ийн нэрлэх болсныг танилцуулахаар бэлтгэлээ. 

Харь гарагаас ирсэн алдартнууд Хадгалах

Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд

Олны танил, алдартай эрхмүүдийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлын төвд байдаг. Харин бид тэдний хийсэн үйлийг хүндэлж, авьяас чадварыг нь бишэрч явахаас биш, гэр бүлийн харилцааг нь төдийлөн судалж мэддэггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ үеэлтэйгээ гэр бүл болж, олон нийтийн гайхшралыг төрүүлж байсан алдартнуудын тухай өгүүлэхээр бэлтгэлээ. 

Цусан төрлийн хүнтэйгээ гэр бүл болсон алдартнууд Хадгалах

Зөвхөн царайлаг охидын хийж чадах зүйлс

Гоо сайхан ертөнцийг аварна хэмээдэг. Харин харц булааж, сэтгэл догдлуулам үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нь бусдыг бодвол давуу тал олонтой байх бөгөөд амжилтанд хүрэх зам нь илүү дөт болоод гэрэл гэгээтэй байдаг аж. Мэдээж эмэгтэй хүн бүхэн хүүхэд гаргаж эх хүн болдог тул, тэднийг сайхан муухай хэмээн ялгаж болохгүй хэдий ч, өнөөдөр та бүхэндээ зөвхөн хөөрхөн бүсгүйчүүдийн хийж чадах зүйлс болоод тэдний давуу талуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зөвхөн царайлаг охидын хийж чадах зүйлс Хадгалах

Гадны сайтад Монголчуудын тухай ингэж бичжээ

Гадаад хүмүүс Монгол гэж сонсмогц хамгийн түрүүнд тэдний толгойд Чингис хаан бууж ирдэг. Дэлхийн ихэнх хүмүүс Монгол улсыг гайхалтай түүхээр нь мэдэхээс бус, өнөөгийн байдал, сонирхолтой баримтуудыг төдийлөн мэддэггүй. Харин гадны нэгэн сайтад Монгол улсын тухай хүн бүрийн мэдээд байдаггүй баримтуудыг нийтэлж, олон хүний анхаарлыг татаж чаджээ. Бид та бүхэндээ тухайн сайтын мэдээллэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Гадны сайтад Монголчуудын тухай ингэж бичжээ Хадгалах

60 насандаа гоолиг, залуухан харагдахын тулд одооноос хийх ёстой зүйлс

Эмэгтэй хүн бүр л аль болох хөгшрөхгүй байхыг хичээж, залуу төрхөө хадгалахыг хүсдэг. Гэвч энэ нь хүсээд болчих зүйл биш бөгөөд зарим хүмүүс боломжгүй гэж үзэх нь бий. Тэгвэл та бүхэндээ 60 настай боловч, гадаад төрх нь өнгөлөг, яг л залуухан бүсгүй шиг харагддаг, дотоод эрхтнүүд нь бүгд эрүүл, эрч хүчтэй Орос бүсгүйг танилцуулж, түүний заавар зөвлөгөөг хүргэе. 

60 насандаа гоолиг, залуухан харагдахын тулд одооноос хийх ёстой зүйлс Хадгалах

Гитлерийн тухай таны мэдэхгүй цочирдом 8 баримт

Хамгийн харгис, өршөөлгүй хүмүүсийн нэг гэгдэж байсан нацист Германы удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ийн тухай бидний мэдэхгүй зүйлс дэндүү олон ажээ. Иймд бид та бүхэндээ хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй, түүний тухай цочирдом 8 нууцыг дэлгэе!

Гитлерийн тухай таны мэдэхгүй цочирдом 8 баримт Хадгалах