АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Бидний сэтгэлд хоногшсон одууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Та биднийг бага, залуу байхад буюу 1990-2000 оны эхэн үед каррер нь оргил үедээ байсан жүжигчид болон дуучид өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан сонирхолтой зургуудыг та бүхэндээ хүргэж байна. Та энэ нийтлэлийг үзээд өнгөрсөн дурсамж тань сэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Бидний сэтгэлд хоногшсон одууд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Ким Кардашиан ерөнхийлөгч Трамптай уулзсан шалтгаан юу байв?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп телевизийн шоуны од Кардашианы гэр бүлийн хамгийн алдартай нь болох Кимийг Цагаан ордны дугуй оффистоо саяхан хүлээн авч уулзжээ. Кимийн Ерөнхийлөгчтэй уулзсан гол шалтгаан нь шоронгийн шинэчлэлийн талаар санал бодлоо хэлж, хар тамхины хэргээр анх удаа шоронд суусан нэгэнд өршөөл үзүүлээч хэмээн гуйх зорилготой байжээ.

Ким Кардашиан ерөнхийлөгч Трамптай уулзсан шалтгаан юу байв? Хадгалах

Энэ бүсгүй юу хийдэг гээч?....

Түүнийг Жу Жупэй гэдэг бөгөөд Хонг-Конгийн тээврийн компанид ачигчаар ажилладаг гэдэгт та итгэж байна уу? яг л эрчүүд шиг хайрцаг, шуудайтай зүйлсийг өргөж машиндаа ачин захиалагчид хүргэж өгдөг байна. Түүнийг зургуудыг авч нийгмийн сүжлээнд тавьсанаас хойш бүсгүй интернэтэд их алдартай болоод байна. Жупэй одоо 30 настай ажээ.

Энэ бүсгүй юу хийдэг гээч?.... Хадгалах

Алдартнууд ямар зуршилтай вэ?

Дэлхийн алдартнууд бидэнд төгс мэт санагддаг билээ. Гэхдээ тэдний гаргадаг алдаа, өдөр тутмын зуршлыг бид төдийлөн анзаардаггүй. Жишээ нь: Ханхүү Харри хэлээ гаргадаг бол, жүжигчин Меган Фокс уруулаа долоох зуршлуудтай байдаг. Ингээд оддын сонирхолтой зуршлуудыг мэдэж авцгаая.

Алдартнууд ямар зуршилтай вэ? Хадгалах

Хосууд салсныхаа дараа шаналдаг бол алдартнуудын хувьд...

Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдэгт бэлэн байх хэрэгтэй юм. Зарим хүн салалтын дараа сэтгэл санаагаар унаж, энэ тохиолдолд “дараагийн” алхмаа хийх нь ихээхэн зориг шаарддаг билээ. Харин зарим нь амьдралын хэв маягаа өөрчилж, нөгөө хүндээ “Би чамгүйгээр алзахгүй” гэсэн дохиог өгөхийг оролддог. Ийм зүйлс алдартай одуудын хувьд ч ялгаагүй аж. Байнга олны анхааралд байдаг тэдний хувьд зарим тохиолдолд өөрийгөө үзүүлээд өгөх хэрэг гардаг. Алдартай одод салалтад хэрхэн хариу барьж, өөрсдийгөө ирлэдэг тухай хүргэе.

Хосууд салсныхаа дараа шаналдаг бол алдартнуудын хувьд... Хадгалах

Швед Мэрилин Монрогийн гунигт амьдрал

Алдарт кино найруулагч Федерико Феллини (Federico Fellini)-гийн “Чихэр шиг амьдрал” киног үзээгүй хүн байхгүй биз ээ. Төгс гоо үзэсгэлэнтэй бүсгүйн Треви усан оргилуурт байгаа дүр зураг кино ертөнц дэх хамгийн халуухан, эротик зураглалын тоонд багтдаг. Тэгвэл энэ халуухан бүсгүйн дүрийг Шведийн жүжигчин, фото модель, секс бэлгэ тэмдэг Анита Экберг (Anita Ekberg) бүтээсэн бөгөөд тэрээр энэ дүрээрээ дэлхий даяар алдартай болжээ.

Швед Мэрилин Монрогийн гунигт амьдрал Хадгалах

Африк залуус биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ?

Африк эрчүүд ч мөн адил биеийнхээ хөгжилд гойд анхаардаг аж. Гэхдээ алслагдсан зарим тосгоноос бялдаржуулах клуб олно гэдэг хэцүү. Тийм болохоор нутгийн оршин суугчид гар доорх зүйлсийг биеэ бялдаржуулах бэлтгэлийн хэрэгсэл болгон ашигладаг байна. Харин тэд хүссэн үр дүндээ хүрч чадсан болов уу?

Африк залуус биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ? Хадгалах

Хогийн цэгээс амжилтанд хүрсэн эр

Бразилийн Сан Пауло хотын гудамжинд олон хуудас цаасан дунд, ямар нэгэн зүйл бичиж суудаг өвгөн өмнө нь хэний ч анхаарлыг татдаггүй байсан бол, нэг буянтай хүний ачаар өдгөө цахим ертөнцөд олны анхаарлын төвд оржээ. Тус хотын иргэн Шала Монтейро орон гэргүй, Рэймундо Арруд Собрино (Raymundo Arroud Sobrino) гэгч энэ өвгөнтэй ярилцсаныхаа дараа түүнийг Сан Паулогийн гудамжинд 35 жил амьдрахдаа маш олон шүлэг, өгүүллэг бичсэн болохыг нь олж мэджээ.

Хогийн цэгээс амжилтанд хүрсэн эр Хадгалах

Улс төрийн золиос болсон биеэ үнэлэгч бүсгүйчүүд

Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйүүдийг тагнуулын ажиллагаанд татан оролцуулах явдал эртнээс байсан аж. Тэр тусмаа эрчүүдийн харцыг соронз адил татдаг сайхан хүүхнүүдээс гадна биеэ үнэлэгчдийг тагнуулчаар ажиллуулдаг байв. Тиймдээ ч тэд ил, далд байдлаар улс төрийн амьдралд ихээхэн нөлөөлдөг байсан аж. Ингээд секс бэлгэ тэмдэг болсон тагнуулч, мөн улстөрч бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Улс төрийн золиос болсон биеэ үнэлэгч бүсгүйчүүд Хадгалах

Дэлхий ертөнцийн эсрэг байсан хайрын түүх

Өмнөд Африкийн Ботсвана улсын анхны Ерөнхийлөгч Серетсе Кама болон англи бүсгүй Рут Уильямс нарын хайрын түүх 1948 онд улс төрийн томоохон дуулиан дэгдээсэн байна. Ботсваны Бамангвато омгийн удирдагчийн гэр бүлд өссөн тэрээр Их Британид дээд боловсрол эзэмшиж, эхнэр Рут Уильямстайгаа учирсан аж. Хосуудын гэр бүлийнхэн  төдийгүй Их Британийн Засгийн газар тэдний гэрлэлтийн эсрэг байжээ. Учир нь тухайн үед Ботсвана улс Их Британи болон Өмнөд Африкийн хараат байсан юм.

Дэлхий ертөнцийн эсрэг байсан хайрын түүх Хадгалах

Дэлхийн хамгийн баян одууд

Алдартнууд дуу, кино, сурталчилгаа гээд маш олон салбараас мөнгө олдог. Тэдний ихэнх нь хэдэн зуун сая, бүр тэрбум давсан долларын хөрөнгөтэй болжээ. Ингээд та бүхэндээ энэ жилийн байдлаар урлаг соёлын салбарт хамгийн их мөнгөтэй ямар эрхмүүд байгааг танилцуулая. 

Дэлхийн хамгийн баян одууд Хадгалах

Хятад эр олон сая хүнийг гайхашруулав

Хүний амьдралд үргэлж л сайн, муу зүйлс ээлжлэн тохиолдох нь амьдралын жам гэлтэй. Үүнийг хэрхэн даван туулах нь тухайн хүнээс л шалтгаалдаг байх. Амьдралын нугачаанд сөхрөөд унадаг сэтгэлийн хатгүй нэгэн байхад эсрэгээрээ сэхээд ирдэг тэсвэр тэвчээртэй хүмүүс их байх нь бахархамаар... Тэдний нэг болох 69 настай хятад эр дэлхий нийтийг хэрхэн гайхашруулж байгаа тухай товчхон хүргэе.

Хятад эр олон сая хүнийг гайхашруулав Хадгалах