ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гадаад харилцааны дэд сайд Холливудын найруулагч Петр Жаклтай уулзлаа

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Холливудын алдарт жүжигчин, найруулагч, продюсер Петр Жаклтай уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр монголд холливудын кино зураг авалт хийх, монгол жүжигчдийг дэлхийд гаргах харилцаа тогтоох, монгол кино, контентыг олон улсад сурталчлах зэрэг сэдвийн талаар ярилцсан гэнэ. 

Гадаад харилцааны дэд сайд Холливудын найруулагч Петр Жаклтай уулзлаа Хадгалах
2022-04-11, 10:11

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ

Өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр 20 орчим иргэнг баривчилсан тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэв. Тэрбээр "Өчигдөр 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн. Ингээд 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Тухайн иргэд дотор бага насны хүүхэд байхгүй" гэв. 

Тэгвэл үзэл бодлоо илэрхийлж жагссан дээрх залуусыг суллахыг шаардан "Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд эрчимжээд байна. Цагдаагийн алба хаагчдын албадан баривчилсан үйлдлийг эсэргүүцсэн иргэд #ЗалуусыгСулла хаштаг ашиглан сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ. 

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ Хадгалах
2022-04-08, 10:52