КИНО ЕРТӨНЦ

DJ Өлзийгийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна

Урин дулаан цаг болж, хөдөө гадаа салхи татуулан давхих дуртай залуустаа зориулан залуу ди-жей Өлзийгийн "Impact" хэмээх хаус урсгалын сетийг гаргажээ. Чихэнд сонсголонтой, зөөлөн бөгөөд тэмүүлэлтэй аянууд энэ цомогт багтжээ. Тэрээр ихэвчлэн deep house, tech house чиглэлээр бүтээлээ гаргадаг байна.

DJ Өлзийгийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна Хадгалах

Өнчирж гундсан модыг урлагийн бүтээл болгожээ

Чита хотод «Амилсан моднууд» төсөл хэрэгжүүлэхээр эхэлсэн байна. Хөрөөдөж хаях шаардлагатай болсон хуурай моднуудыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна. Анхны тийм мод нь Чита хотын хавдар судлалын төвийн хажууд байдаг хөгшин нарс мод болжээ.
Өнчирж гундсан модыг урлагийн бүтээл болгожээ Хадгалах
2014-08-09, 06:53

Аврагч бүсгүйчүүдийн дундах тэмцээн

АНУ-ын Нью-Жерси мужийн Сэнди-Хук хотод 7 сарын 30-нд жил бүр болдог наран шарлагын газрын аврагч бүсгүйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн болж өнгөрчээ. Уг тэмцээнийг америкийн үндэсний паркийн хэргийг хариуцсан хэлтэс зохион явуулдаг учир нилээд хариуцлагатай чухал арга хэмжээ байдаг байна. Эмэгтэйчүүд буухиа гүйлт, board дээрх сэлэлт зэрэг хэд хэдэн төрлөөр өрсөлджээ.
Аврагч бүсгүйчүүдийн дундах тэмцээн Хадгалах
2014-08-07, 22:06

Үл үзэгдэгч эмэгтэй

33 настай зураач бүсгүй Трина Мерри студид биш гадаа гудамжинд бүтээлээ хийхийг илүү дээр гэж үздэг байна. Тэрээр эмэгтэй хүний нүцгэн биеэн дээр зурагаа зурдаг ажээ. Энэ зурж будах чимхлүүр ажилд их цаг зарцуулагддаг бөгөөд үүнийг харах гэсэн сониуч олны анхаарлыг ихэд татдаг байна.
Үл үзэгдэгч эмэгтэй Хадгалах
2014-08-06, 19:32

Сумочид тусдаа нисдэг нь ямар сайн хэрэг вэ?

29 хүний бүрэлхүүнтэй сумогийн багийнхан болон таны нисч буй жижиг онгоцыг төсөөлөөд үз дээ. Онгоцны үйлчлэгчид танд хоол, ундаа, архи авчирч өгөх бараг боломжгүй л байх болов уу. 29 бүдүүн эрийн уур амьсгал, үнэр ханхалсан тийм нөхцөлд танд зуун грамм хэрэгтэй болно доо.
Сумочид тусдаа нисдэг нь ямар сайн хэрэг вэ? Хадгалах
2014-08-02, 02:37

Хамгийн үзэсгэлэнтэй шатарчин бүсгүй

Магадгүй, би дэлхийн хамгийн дур булаам мэргэжлийн шатарчин бүсгүйг олж чадсан бололтой. Түүнийг Александра Ботез гэдэг. Энэ хөөрхөн бүсгүй тантай хамт шатар тогловол нүд ирмэхийн зуур л хожих байх даа.
Хамгийн үзэсгэлэнтэй шатарчин бүсгүй Хадгалах
2014-07-31, 23:41

Нью-Йоркт боди-артын их наадам болжээ

Америкиийн өнцөг булан бүрээс 25 гаруй боди-арт зураачид өөрсдийн чадвар, бүтээлээ харуулахаар Нью-Йорк хотноо цугларчээ. 30 нүцгэн хүн тэдний модель нь болсон байна.
Нью-Йоркт боди-артын их наадам болжээ Хадгалах
2014-07-30, 19:40

Дугуйчны хөл удаан үргэлжилсэн тэмцээний дараа...

Тэмцээнд орохын өмнө тамирчид сайтар бэлтгэл хийдэг нь хүн болгонд ойлгомжтой. Олон өдөр үргэлжлэн явагддаг "Тур де Франс" тэмцээний 18-р үеийн дараа польшийн тамирчин Бартош Хусарскийн хөл ямар болсныг харна уу.
Дугуйчны хөл удаан үргэлжилсэн тэмцээний дараа... Хадгалах
2014-07-30, 03:45

Өвөрмөц боди арт

Германы иргэн Гезине Марведель (Gesine Marwedel)-ын бүтээлийг харахад түүнийг мэргэжлийн зураач биш гэж хэлхээргүй. Тэрээр анагаахын сургууль төгссөн эмч хүн юм. Түүний бүтээлүүдэд мэргэжлийнх нь онцлог шингэсэн байдаг. Өөрийн зургуудаар анатом болон биологийн тал дээр нэлээд мэдлэгтэй болохоо харуулж байгаа аж.
Өвөрмөц боди арт Хадгалах
2014-07-29, 22:30

Гиннесийн амжилт эвдсэн залуу

Шинэ Зеландийн Окленд хотын иргэн 27 настай Ли Вейр хэмээх эр "Simpson" хүүхэлдэйн киноны баатрыг шивүүлсэн тоогоороо дээд амжилт тогтоосон байна. Тэрээр өөрийн биеэ Хомер Симпсон (Homer Simpson)-ны хөргөөр дүүргэжээ. Шинэ зеланд эрийн гар дээр нь гэхэд л 41 Хомер байдаг ажээ. Удалгүй түүний рекордыг хэн нэг нь эвдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Гиннесийн амжилт эвдсэн залуу Хадгалах
2014-07-24, 02:44