КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Титаник" киноны дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан бэ?

Алдарт найруулагч Жеймс Камероны “Титаник” киног мэдэхгүй хүн өдгөө дэлхий дээр бараг үгүй байх. 1997 онд гарсан тус бүтээл үнэхээрийн гайхалтай эффектүүд, сэтгэл хөдөлгөм романтик түүх, сонирхолтой дүрүүд гээд олон зүйлээрээ үзэгчдийн сонирхлыг татаж, үе үеийн кино сонирхогчдын сэтгэл хоногшиж чадсан юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр дүрүүд бодит түүхийг хүргэхээр бэлтгэлээ. 

"Титаник" киноны дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан бэ? Хадгалах

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино

Залуу хүн завтай байна гэдэг “эмгэнэл” хэмээх үг бий. Тиймдээ ч залуу насандаа ихийг хийж бүтээн, амьдрал хэмээн эцэс төгсгөлгүй далайгаар амжилттай аялах хэрэгтэй. Тэглээ гээд амрахгүй гэсэн үг биш шүү дээ. Харин тэрхүү амралтыг хэрхэн зов зохистой амрах вэ гэдэг л чухал юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхнийхээ мэлмийд ганцаардлын тухай гайхалтай утга агуулга бүхий алдартай кинонуудыг хүргэж байна. 

Ганцаардлын тухай өгүүлэх шилдэг 15 кино Хадгалах

Санамсаргүйгээр сэргэн мандалтын үеийн уран зураг шиг дүрс буусан нь

Хэн нэгний хичээгээд бүтэхгүй байгаа зүйл өөр нэгнийг огтхон ч санамсаргүй байхад тохироо нь бүрдэж, гайхалтай зохицол гардаг гэвэл та итгэх үү? Интернет хэрэглэгчдэд санаандгүй дарсан зургаа хараад ямар гайхалтай зураглал буулгаснаа хожим хойно нь анзаарах тохиолдол элбэг гардаг байна. Ингээд уншигч та бүхэнд "Reddit" сүлжээн дэх "Accidental Rennaissance" бүлгийнхний санамсаргүй бүтээсэн урлагийн бүтээлүүдтэй танилцуулъя!

Санамсаргүйгээр сэргэн мандалтын үеийн уран зураг шиг дүрс буусан нь Хадгалах

Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид

Алдартай хосууд нэг кинонд тоглох нь энгийн үзэгдэл. Гэвч зураг авалт гэдэг удаан үргэлжилдэг зүйл бөгөөд тэр хооронд хайр "унтарч" хагацах явдал гарч болно. Эсвэл өмнө нь салсан жүжигчид дахин дурлалт хос болж жүжиглэх хэрэг гардаг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Салсныхаа дараа кинонд хосуудын дүрд тоглосон жүжигчид Хадгалах

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид

Зарим хүмүүс аав юмуу ээжтэйгээ тун адилхан төрхтэй байх нь бий. Тиймээс зарим алдартнууд өөрсдийн залуу үеийн дүрд тоглох жүжигчин хаанаас олох вэ гэж тойлгойгоо гашалгахын оронд хүүхдээ шууд "ашигладаг" байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид Хадгалах

Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино

Гэмт бүлэглэл гэдэг хэзээд үе үеийн кино сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв байсаар ирсэн билээ. Тэдний хоорондох тулаан, урвалт, нууц төлөвлөгөө, хуйвалдаан гээд үзэгчдийн цөс хөөргөх үзэгдэл ихтэй байдаг учраас арга ч үгүй байх гэлтэй. Энэ үүднээс та бүхэнд хар тамхины бүлэглэлийн тухай кинонуудаас хүргэж байна. 

Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино Хадгалах

Хүний ур ухаан хязгааргүйг батлах гүн утга санаа бүхий орчин үеийн баримлууд

Өнгөрсөн түүх, нийгэм болоод тухайн орны урлагийн үнэ цэнэтэй онцлогийг гэрчлэх уран баримлууд, хөшөө дурсгалууд дэлхий дээр маш олон бий. Харин уран бүтээлчийн сэтгэмжийн цар хүрээ болон авьяас чадварыг илтгэсэн гайхалтай далд санаа, уран хийц бүхий баримал, хөшөөнүүд хотын нүүр царайг чимж, жуулчдыг гайхшруулж байдаг. Ингээд хүний сонирхлыг татаж, бодлыг уралдуулахаар дэлхийн өнцөг булан бүр дэх өвөрмөц баримал, дурсгалуудаас сорчлон хүргэж байна.

Хүний ур ухаан хязгааргүйг батлах гүн утга санаа бүхий орчин үеийн баримлууд Хадгалах

Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино

“Бодит явдлаас сэдэвлэв” гэсэн ямар ч кинонд түүхэн баримтуудыг багахан өөрчлөх, уран сайхны шинэ дүр бүтээх, болсон явдлыг багцлан хураангуйлах нь хэвийн үзэгдэл. Харин аливаа улс орон, дэлхий дахины түүхийг илэрхий гуйвуулах нь наанадаж гүтгэлэг, цаанадаж “гэмт хэргийн” шинжтэй билээ. Учир нь түүхийн нарийн ширийнийг мэдэхгүй үзэгчид, тэр дундаа хүүхэд залуус мөнөөх явдлыг зөвхөн киногоор нь төсөөлөх, дэлгэцэн дээр өгүүлэх явдлыг л бодит үнэн хэмээн ойлгох аюултай юм. Энэ үүднээс та бүхэнд асар их судалгаа хийсний үр дүнд түүхийг чин үнэнээр нь өгүүлж чадсан кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино Хадгалах

Нийгмийн үнэн төрхийг далд утгаар илэрхийлсэн Швейцарь зураачийн бүтээлүүд

Швейцар улсын Цюрих хотод оршин суудаг уран бүтээлч Стефан Шмитц (Stephan Schmitz) бидний өнөөгийн нийгмийг шүүмжилсэн өнгөлөг зургуудаа алдартай. Тэрээр өөрийн бүтээлүүдээрээ дэлхийн аль ч улсын нийгэмд тулгамдаад буй технологийн хэтийдсэн хэрэглээ болон хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төлөөх дуусашгүй тэмцэл зэрэг олон сэдвүүдийг хамарсан өргөн утга, агуулга бүхий өвөрмөц санааг илэрхийлдэг. Ингээд та бүхэнд түүний гайхалтай зургуудаас түүвэрлэн хүргэж байна. 

Нийгмийн үнэн төрхийг далд утгаар илэрхийлсэн Швейцарь зураачийн бүтээлүүд Хадгалах

Шилдэг жүжигчдийг цуглуулсан ч маш муу болсон кинонууд

Жүжигчид хичнээн сайн байсан ч найруулга, зохиол муу бол сайн бүтээл гарах үндэс байхгүй. Тэгвэл зарим продюсер муу зохиолоор кино бүтээхдээ аль алдартай, сайн гэсэн жүжигчдийг цуглуулан хүмүүсийн анхаарлыг татахыг хичээдэг юм. Ухаандаа бүтээлийнхээ чансаагаар бус шилдэг жүжигчдийн хүчээр тэд амжилт олохыг хичээдэг аж. Энэ үүднээс та бүхэнд үүний жишээ болсон кинонуудаас хүргэж байна. 

Шилдэг жүжигчдийг цуглуулсан ч маш муу болсон кинонууд Хадгалах

Бүсгүй хүний биеийг бийр, будгаар хувиргадаг Япон артистын бүтээлүүд

Японы зураач Чу-Сан (Chu-san) өөрийн өвөрмөц үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр бүсгүйчүүдийн биеийг зотон даавуу мэт ашиглан жинхэнэ урлагийн бүтээлүүд туурвиж чаджээ. Чу-Сан дижитал зургийн технологиос залхсан учраас тэдгээрийг ашиглахгүйгээр хэр хол явж чадахаа туршиж үзэхээр шийдсэн аж. Ингээд та бүхэнд Чу-Саны үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хүргэе. 

Бүсгүй хүний биеийг бийр, будгаар хувиргадаг Япон артистын бүтээлүүд Хадгалах

Гадаад хүмүүсийн хамгийн их үзсэн монгол кинонууд

Дийлэнх монголчууд улсынхаа кино урлагийг “Цогт тайж”, “Ардын элч”, "Тунгалаг Тамир”, “Мандухай цэцэн хатан” "Говийн зэрэглээ", "Гарын таван хуруу" зэрэг БНМАУ-ын үед гарсан бүтээлүүдээр төсөөлдөг гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Гэхдээ XXI зуунд олон улсад Монголыг ямар киногоор төсөөлдөг болсныг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Тэгвэл та бүхэнд тэрхүү орчин үеийн Монголын кино урлагийг төлөөлөх болсон бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гадаад хүмүүсийн хамгийн их үзсэн монгол кинонууд Хадгалах