КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE (2010) | MONGOLIA

Анхны vнсэлт, анхны хайр, анхны алхам гээд л "Анхны" гэж тодотгох дурсамж бvр бидний сэтгэл зvрхэнд хэзээ ч мартагдашгvй тийм євєрмєц мэдрэмжийг vлдээсэн байдаг. Тэр дундаа анхны болзоо... Учир нь анхны тохиолдол ой санамжинд тод vлддэгийн дээр тэр хvнийг таньж мэдэх, єєрийнхєє талаар анхны сэтгэгдлийг тєрvvлдэг хариуцлагатай vе билээ. Харин одоо та бvхэндээ Балхжавын Чингvvн гэх авъяаслаг залуугийн зохиолыг нь бичиж, найруулсан "Анхны болзоо" буюу "Blind Date" хэмээх богино хэмжээний киног шууд vзэхээр толилуулж байгаадаа баяртай байна. За ингээд хэдэн хором анхны болзоогоо дурсаж, гэгээн хайрын тvvхээр аялаарай.
АНХНЫ БОЛЗОО / BLIND DATE (2010) | MONGOLIA Хадгалах

Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид

Авьяас, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая хүмүүсийг байлдан дагуулж чадсан Ази бүсгүйчүүдийн зургийг та бүхэнд толилуулж байна.
Хамгийн алдартай бөгөөд үзэсгэлэнтэй ази жүжигчид Хадгалах
2014-09-20, 02:08

“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

"HBO" кино компанийн шилдэг бүтээлүүдийн нэг "Game of Thrones" телевизийн цувралын 7-р улирал энэ оны долдугаар сарын 16-аас эхлэн тус телевизээр цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ кинотой холбоотой олон сонирхолтой баримтууд байдгийн нэг нь киноны секс хэсгүүдийн зураг авалт билээ. Ингээд энэ хэсгүүдэд зохиолыг амьлуулахын тулд жүжигчид болон зураглаачид хэрхэн ажилласан тухай сонирхолтой баримтуудыг танд хүргэе. 

“Game of Thrones” киноны секс зураг авалтыг хэрхэн хийсэн бэ? Хадгалах

Диснейн хүүхэлдэйн кинонуудын нууц (1-р хэсэг)

Алдарт "Дисней"-н хүүхэлдэйн киног үзэж өсөөгүй хүн гэж ховор бизээ. Бидний хүүхэд насны хамаг сайхан дурсамж тэдгээр кинонуудтай л холбоотой байдаг. Гэхдээ тэдэнд ч бас бидний анзаарч харж байгаагүй нууц гэж байх аж. Зарим нь бүр үнэхээр сонирхолтой, ангаймаар зүйлс байна гээч! Ингээд та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудад нуугдсан хачирхалтай зүйлсийг хүргэе.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын нууц (1-р хэсэг) Хадгалах

Дэлгэцийн бvтээлд ашигладаг тусгай эффектvvд

Та vзсэн кино, реклам гээд бvх тєрлийн дэлгэцийн бvтээл дээрхи (гол дvрийн жvжигчдээс бусад нь) бvхий л зvйлд, тэр тусмаа хvрээлэн буй орчинд нь хараад л бодитоор, яг тэнд нь очиж зураг авсан байна гэж итгэдэг vv? Хэрэв тийм бол vнэхээр гэнэн хонгор байгааг тань илчлэхээр энэхvv сонирхолтой видеог толилуулж байна. Кино бvтээгчид яаж зохиомолоор хvрээлэн буй орчинг бий болгож, жvжигчид хэрхэн vнэмшилтэй тоглодог болохыг та эндээс хараад амаа ангайх нь лавтай. Харин кино vзээд итгэхийг хvсдэг, хийсвэр орон зайг бодит орчинтой хольж ойлгохыг хvсдэг бол та энэхvv видеог vзээд хэрэггvй гэмээр байна. Урам тань хугарахын нэмэр...
Дэлгэцийн бvтээлд ашигладаг тусгай эффектvvд Хадгалах
2009-12-22, 20:32

Япончуудын эртний солиорол

Одоо үеийн Япончууд хэдий этгээд мэт санагдаж байгаа ч, тэд аль эртнээс л гажиг зүйлс сэтгэж олдог байсан бололтой. Японд 1603-1868 оны үед “He-Gassen” буюу “Унгаж тулалдах” хэмээх зүйл дэлгэрч байжээ. Түүхэнд уг үйл явдал зураг болон үлдсэн бөгөөд бид та бүхэндээ тэдгээр солиотой уран зургийн бүтээлүүдээс танилцуулж байна.

Япончуудын эртний солиорол Хадгалах

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа

"Урлаг бол амьдралын талх биш нь тодорхой. Гэхдээ яах аргагүй дарс нь мөн" хэмээн Германы алдарт зохиолч Жан Поль хэлсэн байдаг. Дундад зууны үеийн алдартай, романтизмийн гол төлөөлөл болсон сонгодог уран зургуудын ард нуугдаж байсан, бидний төдийлөн анзаардаггүй хачирхалтай деталиудыг та бүхэнд сонирхуулж байна. 

Алдартай уран зургуудын нууц тайлагдлаа Хадгалах
2016-07-05, 16:11

Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа

Та бүхэндээ Цахим спорт (eSport)-ын хөгжлийн талаар Csports фэйсбүүк пэйж дээр бичсэн сэтгэл хөдлөм нийтлэлийг хүргэж байна. Өнөөдөр Монголд элэктрон спортын тамирчид маань ад үзэгдсээр ирсэн. Тэд хэнээс ч мөнгө гуйж байгаагүй, тэд өөрсдөө компьютер дээр бэлтгэл хийж, тоглож хожсон мөнгөөрөө mouse,pad худалдан авч, хэн ч тэдэнд бэлтгэлийн байр өгөөгүй байхад өөрсдийн чадахаараа бичлэг үзэж, түүнийгээ давтаж өдөр шөнөгүй суусаар амжилтанд хүрч байгаа. Магадгүй PC тоглож, бооцоотой тоглож эхэлсэн байх л даа... гэхдээ тийм замаас эхлэж ДЭЛХИЙН ТАВЦАН хүртэл яваад байна. Тэд одоо PC тоглоомчид биш тэд бол улсынхаа нэрийг гаргаж буй тамирчид юм.
Компьютер тоглоомчид Дэлхийн тавцанд гарлаа Хадгалах

Гимнастикийн түүхэн дэхь хориотой үзүүлбэр

Ольга Корбут нь Олимпийн 4 удаагийн аварга бөгөөд хөнгөн атлетикийн домогт тамирчин юм. Тэрээр 2-р ангид байхаасаа эхлэн гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. 1972 онд Ольга Мюнхенд болсон Олимпийн наадмын үеэр гимнастикийн түүхэн дэхь хориотой үзүүлбэрийг үзүүлсэн бөгөөд үүнийхээ дараа олны танил болж, алдартай болсон билээ. Ингээд түүний хориотой үзүүлбэрийг сонирхоцгооё.

Гимнастикийн түүхэн дэхь хориотой үзүүлбэр Хадгалах
2015-01-11, 03:10

О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!)

Би Б.Лхагвасvрэн ах шиг шvлэг бичиж, Д.Сосорбарам ах шиг шvлэг уншихыг мєрєєддєг хэмээн хэлж байсан Одбаярын Ананд хэмээх биендээ баймгvй авьяас билэгтэй, насандаа ахадмаар хєдєлмєрч хvvгийн хvмvvсийн сэтгэлд хоногштол уншсан “Цэцгэн эрхи”, “Аавдаа хэлэх vг” хэмээх хоёр видео клипийг шууд vзэхээр орууллаа. Та энэ бичлэгийг vзсэн ч байж магад гэхдээ дахин дахин сонсоод баймаар маш гоё бvтээл болж чадсан юм. Олон жилийн ємнє таних багийн нэгэн танилтайгаа харилцсаны дараа би энэ хоёр бvтээлийг та бvхэндээ хvрэгмээр санагдлаа. Бид бvхний сэтгэлд бурхан болон мєнхєрсєн аав, ээжийн талаар єгvvлэх боловч бидний эргэн тойронд магадгvй танд тохиосон тэр л саарал тvvхийг энд хvvрнэх ажээ. Магадгvй єнгєрсєн бvхнээ дурссан зєвхєн би биш олон хvний зvрхэнд ухаарал уярал мэдрээсэй гэж бодон энэхvv мэдээллийг оруулсан юм шvv. Баярлалаа Анандаа...
О.Ананд - “Аавдаа хэлэх vг”, “Цэцгэн эрхи” (Шууд vзэхээр!) Хадгалах

Дэлхийн хамгийн галзуу 10 богино хэмжээний кино

Та бvхэндээ дэлхийн кино урлагийн тvvхэнд хийгдсэн орчин vеийн шуугиан тарьсан 10 богино хэмжээний киног шууд vзvvлэхээр тайлбарын хамт орууллаа. Хvмvvн бидний бодож сэтгэх нь хязгааргvй байдаг бєгєєд хэрвээ чи сайн анзаарах юм бол хажууд чинь байгаа эд зvйлс хvртэл бvхэл бvтэн тvvхийг хvvрнэж чадахуйц дурсамж дуртгалыг хадгалж байдаг гэдгийг эдгээр кино бvтээлvvдээс ойлгож авах болно. Энэ мэдээлэл кино урлаг сонирхдог залууст маань таалагдана гэдэгт итгэл дvvрэн байна. За ингээд тухлан сууж дэлхийн хамгийн "галзуу" арван бvтээлийг сонирхоно уу.
Дэлхийн хамгийн галзуу 10 богино хэмжээний кино Хадгалах
2010-04-27, 22:15

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн кино

Зарим тохиолдолд хүүхэлдэйн киноны тусламжтай амьдралаас сурч, мэдээгүй зүйлсээ ойлгож авах боломжтой байдаг билээ. Тиймээс хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд үзэх ёстой гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ зориулж, дэлхийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн киног хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр кинонуудыг "Rotten Tomatoes" сайтын зүгээс тодруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Та амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ цуг дараах хүүхэлдэйн кинонуудаас үзэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн кино Хадгалах