КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөгжмийн түүхэнд тэсрэлт хийсэн оддын тоглолтууд

"MTV Video Music Awards"-д, 1984 оноос хойш одууд өнөөг хүртэл хамгийн шилдэг гэсэн тоглолтуудыг үзүүлсээр ирсэн. Тухайн жил тайзнаа тоглогдсон тоглолт, дуучны уран бүтээл нь алдаршиж, бидний мэлмийг өнөөг хүртэл баясгасаар байгаа билээ. Иймд та бүхэндээ тус наадмын тайзнаа эгшиглэсэн, хөгжмийн түүхэнд нэг бус удаа тэсрэлт хийж чадсан уран бүтээлчдийн гайхалтай тоглолтуудыг сонирхуулъя.

Хөгжмийн түүхэнд тэсрэлт хийсэн оддын тоглолтууд Хадгалах

Дэлхийн хамгийн үнэтэй 20 уран зураг

XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн єєрчлєлтєєс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ. Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн єндєр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 20 уран зураг Хадгалах

Алдартай уран зургуудын нууц

Алдартай уран зургууд үеийн үед л биднийг гайхшруулсаар ирсэн билээ. Мэргэжилтнүүд тэдгээрийн хачирхалтай, учир битүүлэг нарийн детал зураглалын утга учрыг тайлах гэж тоо томшгүй их таамаг дэвшүүлж байдаг ч зарим нь нууц хэвээр байсаар л байна. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар бид нууцыг тайлахад алхам алхмаар ойртсоор л байгаа нь авууштай.  Ингээд бид танд олон нийтэд хэдийнээ танил болсон 10 алдартай уран зургийн урьд өмнө ил болж байгаагүй нууцлаг деталуудаас танилцуулж байна.

Алдартай уран зургуудын нууц Хадгалах

Холливудын киног ингэж хийдэг...

Үлгэр домог, уран зөгнөл, алс ирээдүйн ер бусын ертөнцийн дүр зургийг бидний нүднээ амилуулж, үйл явдал, дүрслэл, өгүүлэмжээрээ биднийг гайхшруулан бишрүүлдэг зүйл бол Холливудын дэлгэцийн шилдэг бүтээлүүд. Тэрхүү кинонуудад дүрслэгдэж байгаа орчин нөхцөлийг зөвхөн компьютерийн тусламжтайгаар биш хүний гар, ур ухаанаар бүтээдэг. Энэ үүднээс та бүхэнд Холливудын кино хэрхэн бүтдэг болохыг харуулсан зурган мэдээллийг хүргэе.

Холливудын киног ингэж хийдэг... Хадгалах

Нэгэн үе мандаж байсан ч одоо мартагдаад буй жүжигчид

Холливудад хэн ч юу болохыг урьдчилан таамаглаж чаддаггүй. Учир нь өнөөдөр нэр хүндтэй яваа одууд маргааш ямар ч хүнд танигдахааргүй нэгэн болж хувирах нь бий. Ингээд та бүхэнд алдрын оргил үе нь дуусаж, кинонд гол дүрийн санал авахаа больсон жүжигчдийг танилцуулж байна.

Нэгэн үе мандаж байсан ч одоо мартагдаад буй жүжигчид Хадгалах

Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бага балчир ч гэсэн чамлахааргүй авьяастай бяцхан одод хайр татам дүрээрээ олон хүмүүсийн сэтгэлд мөнхөрсөн байдаг билээ. Ихэнх хүмүүс тэднийг тэр л дүрээр нь төсөөлөх боловч мэдээж тэд өсөж том болох нь гарцаагүй. "Гэртээ ганцаараа" киноны фэнүүд бяцхан хүүгийн дүрээр тэдний сэтгэлд үлдсэн жүжигчин Маколей Калкинийг хожим хараад нэлээд цочролд орсон. Гэхдээ бүх алдартай хүүхдүүд карьераа сүйрүүлээгүй. Зарим бяцхан одод өөрсдийн салбарт чадварлаг мэргэжилтнүүд болж өсжээ. Ингээд бидний хайртай бяцхан авьяастнууд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино

Ихэнх хүмүүсийн хувьд амьсгалахад ч хэцүү, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй давчуу газарт гацахаас илүү аймшигтай зүйл байхгүй байх. Тэгвэл зарим кинонууд дээр яг ийм мэдрэмж төрүүлэхээр үйл явдал гардаг аж. Хэрвээ та өөрийнхөө зориг зүрхийг шалгахыг хүсвэл дараах кинонуудыг сонирхоорой. 

Үзсэн хүн бүрт "бачимдмаар" мэдрэмж төрүүлдэг 10 кино Хадгалах

"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд

Орчин үеийн кино урлагт найруулагчийн хүссэн бүхнийг амьд бодитоор гаргах өндөр боломжтой болсноор бид олон сайхан динозавр, луу, сансрын сүртэй тулаан, ид шидтэний ер бусын тэмцлийг киноноос үздэг болжээ. Кино урлаг хөгжихийн хэрээр компьютерын зураглал ч бас өндөр төвшинд хүрч, онцгой сайн эффект бүхий  уран зөгнөлт кино бүтээлүүд улам олноор гарч, үзэгчдийг байлдан дагуулсаар буй. Энэ үүднээс та бүхэнд хамгийн  өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүдээс хүргэж байна. 

"1 секунд, 1 сая" - Хамгийн өндөр зардлаар бүтсэн киноны хэсгүүд Хадгалах

Хүн бүрийг уйлуулдаг "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

1990 онд олны хүртээл болсон "Хий үзэгдэл" кино тухайн үедээ үзэгчдийн тоогоороо "Гэртээ ганцаараа" болон "Хөөрхөн хүүхэн" кинонуудыг хол хаяж чадсан юм. 2020 оны зун уг кино 30 нас хүрч байгаа тул хуучнаа дурсах сайхан боломж олдож байна гэж хэлж болно. Ингээд та бүхэндээ "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн тухай хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй баримтуудыг хүргэж байна. 

Хүн бүрийг уйлуулдаг "Хий үзэгдэл" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд) Хадгалах

Алдартай аймшгийн киноны дүрүүдийг ямар жүжигчид бүтээсэн бэ?

Аймшгийн кино үзэж, эд эсээ сэргээхийг хүсдэг хүмүүс олон байдаг. Харин нуруугаар хүйт даалгаж, зүүдэнд орох аймшигт дүрүүдийг хэн бүтээсэн болохыг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ аймшгийн киноны дүрүүдийг бүтээсэн алдарт жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та тэднийг хараад, яаж тэгж аймшигтай хувирсан юм бол хэмээн гайхах нь гарцаагүй. 

Алдартай аймшгийн киноны дүрүүдийг ямар жүжигчид бүтээсэн бэ? Хадгалах

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо!

Кино уран бүтээлчдийн шилдгийн шилдгийг тодруулдаг Америкийн кино академийн дээд шагнал болох "Оскар"-ын шагнал гардуулах 91 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа сүр дуулиан, сэтгэл хөдлөлөөр дүүрэн болж өндөрлөлөө. Ингээд кино урлагийг шимтэн сонирхдог уншигч та бүхэндээ зориулж энэ онд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна. 

“Оскар”-ын шагналын эзэд тодорлоо! Хадгалах
2019-02-26, 08:35

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин

Дүр гаргана гэдэг зөвхөн нүүр хувиргалт хийгээд болчих зүйл биш. Авьяаслаг жүжигчин гэдэг нэг кинонд хосгүй сайхан хунтайжийн дүрийг бүтээж үзэгчдийн хайрыг татсан мөртлөө өөр нэг кинонд өршөөлгүй хэрцгий алуурчны дүрийг амилуулж үзэгчдийн айдсыг төрүүлж чаддаг жүжигчнийг хэлдэг. Тэгвэл яг тийм чадварыг гайхалтай эзэмшсэн Холливудын 10 жүжигчнийг танилцуулъя.

Ямар ч дүрд хувирч чаддаг авьяаслаг 10 жүжигчин Хадгалах
2019-02-05, 10:14