КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино

Эротик төрлийн кинонд нөхцөл байдлаас үл хамаарсан хязгааргүй их сексийн хүсэл тачаал, сэтгэл зүйн асуудлуудын тухай өгүүлдэг. Харин орон бүрт энэ байдлыг өөр өөрөөр илэрхийлдэг гэдгийг сануулах нь зүйтэй. Ингээд Япон, Хонконг, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт дорнын улсуудад эротик сэдвийг хэрхэн хөнддөгийг сонирхоцгооё. 

Хүсэл тачаал, мэдрэмж таашаалын мөн чанарыг харуулсан дорно дахины шилдэг 10 кино Хадгалах

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ. 

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх Хадгалах

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг

Олны сэтгэлд хоногшсон шилдэг кино бүтээхэд гол дүрийн жүжигчний авьяас чадвар л чухал гэж боддог хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ мэргэжлийн дүр хувиргагчдын туслалцаагүйгээр тэд хэн ч биш. Ингээд холливудын дүр хувиргагчдын гайхалтай чадварыг тод томруунаар харуулсан 30 жүжигчдийн итгэмээргүй хувирлыг хүргэе. 

Холливудын нүүр хувиргалтын гайхамшиг Хадгалах

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Нийт 5 киноноос бүтдэг "Twilight" цуврал нь 2008-2012 оны хооронд үргэлжилэхдээ дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ тус кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчид нэр алдарт хүрсэн ч гэлээ түүнийг олж авахын тулд олон зүйлийг даван туулах ёстой болсон аж. Нэг ёсондоо тэд кинонд тоглохын тулд төдийлөн хүсээгүй зүйлсээ хийсэн юм. Ингээд та бүхэнд "Twilight" цувралын одууд халагдахгүйн тулд хийх хэрэгтэй болсон зүйлсийн талаар хүргэе.

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс Хадгалах

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд

Жүжигчид авьяастай байхаас гадна заримдаа танигдахын аргагүй өөрчлөгдөх шаардлагатай болдог. Ялангуяа үс засалт, нүүр будалт, хувиргалт, маск, хувцаслалтын ачаар тэд дэлгэцийн өмнө яг л өөр хүн шиг харагдах нь бий. Ингээд бидний сайн мэдэх алдартай жүжигчид ямар уран бүтээл дээр хэрхэн хувирч байсныг хамтдаа харцгаая.

Тоглож буй дүрдээ итгэмээргүй хувирсан одууд Хадгалах

Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино

Та биднийг ажил, амьдралдаа анхаараад завгүй байх хугацаанд дэлхийн олон гайхалтай кинонууд нээлтээ хийн, хоорондоо өрсөлдсөөр... дахин шинэ бүтээлүүд төрсөөр байна. Иймд таны цаг, завыг хэмнэн үзэхгүй өнгөрөхөд харамсалтай шилдэг 10 киног хэрхэн яаж үзэх аргын хамт толилуулж байна.

Таны үзэхгүй өнгөрөөж болохгүй шилдэг 10 кино Хадгалах

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн олон кинонууд бидний мэлмий, оюуныг баясгадаг. Гэхдээ тэдгээр бүтээлүүд бүгд "үнэн" байдаггүй ажээ. Тийм ч учраас та бүхэнд түүхийг гуйвуулж, алдаатайгаар харуулсан 10 алдартай киног танилцуулж байна. 

Түүхийг хамгийн ихээр гуйвуулсан 10 кино Хадгалах

Уран зургийг хэрхэн "унших" вэ?

Орчин үеийн нийгмийн хөгжлийг тодорхойлох хамгийн сонирхолтой зүйл бол урлаг. Гэвч урлаг ойлгодоггүй нэгэнд бол баян, уйтгартай хүмүүс л урлаг сонирхдог мэтээр харагддаг болох ч үнэндээ урлагаар дамжуулан амьдралын сайн сайхныг, цаашлаад эргэн тойронд болж байгаа зүйлсийн утга учрыг ойлгож авдаг. Иймдээ ч урлаг ойлгох нь хувь хүнээс анхаарал, тэвчээр, мөн өөртэйгөө ярилцахыг шаарддаг гэхэд болно. Зарим хүмүүс урлаг, уран сайхныг ойлгох гэж бүхэл насаа зориулдаг ч, хэрэв та хүсвэл багахан л цаг зарцуулахад л хангалттай. Бид та бүхэнд уран зураг ойлгох амархан гэмээр хэдэн арга зааж өгье. Зааж өгөх арга маань урт мэт боловч залхууралгүй, сураад авчихвал та ямар ч төрлийн уран зургийг амархан ойлгодог болно.

Уран зургийг хэрхэн "унших" вэ? Хадгалах

Хоригдлуудыг эрүүдэн шүүхэд ашигладаг байсан 10 дуу

Хөгжмийг эрүү шүүлтэд ашигладаг гэхээр инээдтэй сонсогдож болох ч энэ нь үнэндээ маш олон жилийн түүхтэй зүйл аж. Анх Израильчууд Канааныг байлдан дагуулах үедээ Иерико хот руу бүрээ, бөмбөрийн нүргээнтэйгээр довтолж байсан гэж Библид үлджээ. Түүнээс хойш ийм маягийн эрүүдэн шүүлтийн технологи улам боловсронгуй болсоор орчин үед хоригдолд чанга яригч, чихэвчээр дуу сонсгож, сэтгэл зүйд нь нөлөөлөн, яваандаа галзууруулах аргыг хэрэглэх болсон аж. Тэгвэл тэдгээр нь ямар дуунууд байсан бол?

Хоригдлуудыг эрүүдэн шүүхэд ашигладаг байсан 10 дуу Хадгалах
2019-10-30, 15:42

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд

Зураач Лю Юньшэн 1937 онд Хятадын зүүн хэсгийн Шандун мужид төржээ. Тэрбээр Хятадын Дүрслэх урлагийн академийг дүүргэж, мэргэжлээрээ олон шагнал хүртсэн бөгөөд Хятадууд түүнийг "ардын зураач" гэж нэрлэдэг байна. Түүний бүтээлийн гол баатруудыг харахад Төвдийн өндөрлөгийн унаган хүүхэд гэмээр гайхалтай бодит мэт, дүрсэлсэн байдаг. Юньшэн Төвдөд амьдарч байсан дурсамжуудаа уран бүтээлдээ ийн тусгадаг аж. Ингээд түүний усан будгаар урласан Төвдийн төрхийг хамтдаа сонирхоцгооё. 

"Төвдийн нууцлаг амьдрал" - Хятад зураачийн бодит мэт гайхалтай бүтээлүүд Хадгалах

Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бага балчир ч гэсэн чамлахааргүй авьяастай бяцхан одод хайр татам дүрээрээ олон хүмүүсийн сэтгэлд мөнхөрсөн байдаг билээ. Ихэнх хүмүүс тэднийг тэр л дүрээр нь төсөөлөх боловч мэдээж тэд өсөж том болох нь гарцаагүй. "Гэртээ ганцаараа" киноны фэнүүд бяцхан хүүгийн дүрээр тэдний сэтгэлд үлдсэн жүжигчин Маколей Калкинийг хожим хараад нэлээд цочролд орсон. Гэхдээ бүх алдартай хүүхдүүд карьераа сүйрүүлээгүй. Зарим бяцхан одод өөрсдийн салбарт чадварлаг мэргэжилтнүүд болж өсжээ. Ингээд бидний хайртай бяцхан авьяастнууд хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүүхэд насны тань дурсамж болон үлдсэн жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дэлхийг байлдан дагуулж буй "Жокер" киноны тухай сонирхолтой 25 баримт

"Жокер" кино нээлтээ хийснээсээ хойш багагүй шуугиан дагуулсаар байгаа билээ. Зарим хүмүүс үүнийг ойрын 10 жилд хийгдсэн хамгийн шилдэг кино гэж байгаа бол өөр хэсэг бүлэг хүмүүс хүчирхийллийг сурталчилсан, хортой сэдэл төрүүлсэн хэмээн шүүмжилж байна. Мэдээж хэрэг, Хоакин Финиксийн гайхалтай жүжиглэлтийг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. 

Дэлхийг байлдан дагуулж буй "Жокер" киноны тухай сонирхолтой 25 баримт Хадгалах