КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Япон сийлбэрчийн жинхэнэ хоолтой андуурахаар гайхалтай бүтээлүүд

Японы модон сийлбэрч Сейжи Кавасаки (Seiji Kawasaki) ер бусын үнэмшилтэй харагдах хүнсний бүтээгдэхүүн урладаг гэдгээрээ алдартай. Түүний бүтээлүүд хүний ходоодонд орох бус, нүдээр харж таашаал авах зориулалттай аж. Кавасаки өөрөө хоолны дуршил ихтэй, элдэв төрлийн амттаны үнэнч шүтэн бишрэгч учир бодит хүнсний бүтээгдэхүүнийг дуурайлган аз жаргалтайгаар бүтээлээ урладаг байна.

Япон сийлбэрчийн жинхэнэ хоолтой андуурахаар гайхалтай бүтээлүүд Хадгалах

Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд

Кино дэлгэцнээ хос хоёрын дүр бүтээж, хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн хамтрагчид олон байдаг. Гэвч зарим хосууд тааруу зохиол, эсвэл зүгээр л жүжигчид нь хоорондоо зохицоогүй зэрэг шалтгаанаас болж үзэгчдэд огт таалагдаагүй тохиолдлууд ч байх аж. Өнөөдөр тэрхүү "муу" хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд Хадгалах

Алдарт "Харри Поттер" болон "Бөгжний эзэн" кинонуудад тоглох шахсан жүжигчид

Питер Жэксоны "Бөгжний эзэн" цуврал болон "Харри Поттер" цувралын эхний анги гарсны 20 жилийн ой 2021 онд тохионо. Харин энэхүү хоёр агуу төслийн жүжигчдийг сонгон шалгаруулах ажил үүнээс ч олон жилийн өмнө болж өнгөрсөн нь мэдээж юм. Ингээд "Харри Поттер" болон "Бөгжний эзэн"-д тоглон нэр алдарт хүрсэн жүжигчдийн оронд хэн, хэн тоглох боломжтой байсныг хамтдаа олж мэдэцгээе! 

Алдарт "Харри Поттер" болон "Бөгжний эзэн" кинонуудад тоглох шахсан жүжигчид Хадгалах

"Та анзаарсан уу?" - Нэг кинонд нэлээн хэдэн дүр бүтээсэн жүжигчид

Нэг уран бүтээлч нөгөө дүрийг бүтээх бүрэн чадамжтай байхад өөр хэн нэгнийг хөлслөн тоглуулах ямар шаардлагатай гэж? Яг ийм зарчмын дагуу нэг кинонд давхар дүр бүтээсэн тохиолдол олон байдаг ч үзэгчдийн хувьд хэн гэдгийг нь тааж ч мэдээгүй явдал ч байдаг. Энэхүү эмхэтгэлд бид жүжигчид нэг кинонд хэд хэдэн эсрэг тэсрэг дүр бүтээж байсан тохиолдлуудыг дурдах болно. 

"Та анзаарсан уу?" - Нэг кинонд нэлээн хэдэн дүр бүтээсэн жүжигчид Хадгалах

Томоохон кино компаниудын логонд нуугдсан сонирхолтой баримт, утга санаа

Аливаа зүйл заавал ямар нэгэн утга учиртай оршдог гэдэгт итгэдэг олон хүн бий. Тэгвэл бидний хүүхэд наснаасаа хойш харж дассан томоохон кино студиудын логонууд хүртэл өөр өөрсдийн гэсэн далд утгыг илэрхийлдэг гэнэ. Тиймээс өнөөдөр та бүхэнд тэдгээр логонуудын хамгийн сонирхолтой нууцуудаас хүргэж байна.

Томоохон кино компаниудын логонд нуугдсан сонирхолтой баримт, утга санаа Хадгалах

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Дэлхий глобалчлагдаж, нийгэм эрчимтэйгээр өөрчлөгдөж байна. Өндөр технологийн тусламжтайгаар соёл иргэншлийг өндөр түвшинд хүргэнэ гэдэг эергээс илүү сөрөг үр дүн илүүтэй авчирдаг нь нууц биш. Аргентин улсын Буэнос Айрес хотын зураач Аль Марген (Al Margen) өнөө үеийн тулгамдсан асуудал, алдаа дутагдлыг өөрийн зургаар дамжуулж олон нийтэд хүргэхийг зорих болжээ. Хөндсөн сэдэв бүрийг өөр өнцгөөс харуулж чаддагаараа түүний бүтээлүүд онцлог юм. Та эндээс өнөөгийн нийгмийн үнэн төрхийг олж харна.

Аргентин зураачийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Алдартай кино баатруудын дүр төрх зохиол дээрээсээ хэрхэн зөрсөн бэ?

Аливаа зохиолын баатрыг дэлгэцийн бүтээлд хөрвүүлэхэд зарим нэг өөрчлөлт хийхээс аргагүй тохиолдол бий. Учир нь номонд дүрсэлсэн зарим зүйлсийг кинон дээр буулгах нь тийм ч амар биш байдаг аж. Энэ үүднээс та бүхэнд алдартай зохиолын дүрүүд үнэн хэрэгтээ ямар төрхтэй байх байсан бэ гэдгийг хүргэж байна.

Алдартай кино баатруудын дүр төрх зохиол дээрээсээ хэрхэн зөрсөн бэ? Хадгалах

2021 онд гарах, хамгийн хүлээлттэй байгаа 10 кино

Коронавирусын халдвартай холбоотойгоор 2020 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан олон кино бүтэн жилээр хойшилсон билээ. Тиймээс энэ жил буюу 2021 онд хүмүүсийн үзэхийг хүссэн олон дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болох юм. Тэдгээрээс та бүхэнд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа 10 киног танилцуулж байна.

2021 онд гарах, хамгийн хүлээлттэй байгаа 10 кино Хадгалах

Эзгүй цөлийн дундах хосгүй гайхалтай баримлууд хэний бүтээл вэ?

Бельгийн уран барималч Майкл Бенисти (Michael Benisti) харсан бүхнийг гайхшруулам өвөрмөц баримал бүтээдэг. Түүний бүтээлүүдийн дийлэнх нь толин тусгал мэт гялтганах металь бүрмэл бүхий хүний дүрс байх аж. Цог жавхаа, хүч чадал, романтик мэдрэмжийг илэрхийлэх эдгээр баримлуудаа тэрээр олны хөдөлгөөнөөс зайдуу, эзгүй цөлд сүндэрлүүлсэн байна. 

Эзгүй цөлийн дундах хосгүй гайхалтай баримлууд хэний бүтээл вэ? Хадгалах

Алдартай кинонууд дээрх уран зургаас санаа авсан дүрслэлүүд

Бусад урлагийн төрлүүдийн нэгэн адил дэлгэцийн урлагт ч аливаа зүйлсээс санаа авч бүтээл туурвих нь маш чухал нөлөөтэй. Үүний нэг жишээ бол найруулагч нар уран зургийн дүрслэлийг киноны план болгох явдал юм. Хэдийгээр үзэгч бүр үүнийг хараад анзаарч чадахгүй ч цөөхөн хүн тухайн киноны утга санаа, үйл явдлын торгон мэдрэмжийг тэрхүү дүрслэлээр дамжуулж харуулах гэснийг ойлгож чаддаг.

Алдартай кинонууд дээрх уран зургаас санаа авсан дүрслэлүүд Хадгалах
2020-12-30, 14:43

Эхнээсээ дуусах хүртлээ таныг тайван суулгахгүй шилдэг 10 Солонгос кино

Хүмүүс кино урлагийн тухай яриа дэлгэхдээ ихэвчлэн Холливудын бүтээлүүдийг онцолдог. Гэвч үнэндээ кино урлагийн ертөнцөд шинэ хуудас нэмж, баяжуулж чадсан орон бол яахын аргагүй Өмнөд Солонгос юм. Тус орны уран бүтээлчид үзэгчдийг ямар ч Холивудын киноноос илүү бүтээлдээ автуулан уусгаж чаддаг билээ. Энэ үүднээс та бүхэнд Өмнөд Солонгосын шилдэг 10 "action' жанрын киноны тухай мэдээллийг хүргэж байна.

Эхнээсээ дуусах хүртлээ таныг тайван суулгахгүй шилдэг 10 Солонгос кино Хадгалах

Бидний сайн мэдэх кино дүрүүдийг анх ямар жүжигчин бүтээх байсан бэ?

Амьдралынхаа туршид огт алдаа гаргаж байгаагүй, буруу алхам хийж үзээгүй хүн гэж энэ хорвоо дээр нэгээхэн ч үгүй. Үүний томоохон жишээ бол алдартай жүжигчдийн буруу шийдвэр хожмын амжилтаас нь хойш татсан явдал байлаа. Тодруулбал, Холливудын алдартай жүжигчид дэлхий нийтээр сая сая үзэгчдийн сэтгэл хүрсэн бүтээлийг дэлгэцэнд гарахаас өмнө чамлаж хаясан ч эцэст нь харамсаж, амаа барьсан тохиолдлууд олон байх аж. Мөн үүний зэрэгцээ үнэхээр тухайн кинонд хамтран ажиллахыг хүссэн ч зарим нэг хөндлөнгийн хүчин зүйлээс үүдэж хүссэнээ гүйцэлдүүлж чадаагүй уран бүтээлчдийн харамсалтай мөчүүд ч бий. Ингээд ямар кинонд хэн тоглож бидний сэтгэлд хоногших боломжтой байсныг хамтдаа олж мэдэцгээе!

Бидний сайн мэдэх кино дүрүүдийг анх ямар жүжигчин бүтээх байсан бэ? Хадгалах