МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монгол элдэв зураг (90 фото) №20

Амласан ёсоороо өнөөдөртөө багтааж та бүхэндээ орчин цагийн Монголчуудыг хөгжилтэй, сонирхолтой талаас нь харуулсан "Монгол элдэв зураг" цувралынхаа ээлжит дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Хэрвээ танд энэ нийтлэлд тохирох сонин содон гэрэл зураг байгаа бол манай caakmn3@yahoo.com мэйл хаягаар илгээж болно шүү. За ингээд найзуудаа хамтдаа дуртай цувралаа тухлан сууж үзэцгээе.

Монгол элдэв зураг (90 фото) №20 Хадгалах
2012-08-28, 05:23

Монголын бяцхан үрс (90 фото) №12

Сайхан амарч байна уу найзуудаа, та бүхнийхээ амралтанд зориулан Эх орныхоо энхрий бяцхан үрсийн өхөөрдөм хөөрхөн зургуудыг үзүүлж байгаадаа таатай байна. Сонирхуулахад, маргааш "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаар нийтлэгдэх болно. Ингээд ертөнцийн бүхий л аз жаргалыг уусгачихсан юм шиг тунгалаг мэлмийгээрээ мишээгээд, ижий аавдаа амьдралын утга учрыг эгэлхэн оршихуйгаараа мэдрүүлдэг амин үрсийн эдгээр гэрэл зургууд та бүхэнд хамгийн сайхан энергийг бэлэглэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монголын бяцхан үрс (90 фото) №12 Хадгалах
2012-08-27, 04:09

Аян замын тэмдэглэл (4-р хэсэг)

Сайхан амарч байна уу, өнөөдөр таны амралт чөлөөт цагт зориулан манай сайтын хэрэглэгч Б.Эрдэнэбулганы аялалын тэмдэглэлээс хүргэх гэж байгаадаа таатай байна. Тэрээр бидэнд Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан Уул, Баянхонгор, Архангай, Завхан аймгуудаар явсан аян замын тэмдэглэлээ гэрэл зурагт буулган илгээсэн байна. Явсан газруудаа нэр устай нь, хаана байдгийг нь бичиж явуулсан нь их сайхан санагдлаа. Магадгүй нэрийг нь сонссон мөртлөө ямар аймагт байдгийг нь мэддэггүй олон хүүхэд залуучууд байгаа шүү дээ. За ингээд хамтдаа Монголынхоо сайхан орноор аялацгаая.

Аян замын тэмдэглэл (4-р хэсэг) Хадгалах
2012-08-12, 18:44

Ниссан Тур 2012 аялал /Фото нийтлэл/

Моннис Моторс компаниас жил бүр зохион байгуулдаг эх орныхоо үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэгчиддээ сурталчилан таниулах, Ниссан 4х4 автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах зорилготой Ниссан Тур аяллын 2012 оны багийнхан 11 хоногийн турш Монгол орны өмнөд цэгт хүрч үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгийн хосгүй үзэсгэлэнт, дурсгалт газруудаар аялаад ирлээ.

Ниссан Тур 2012 аялал /Фото нийтлэл/ Хадгалах
2012-08-06, 19:11

Дэлхийн Мисс–т оролцож буй Монгол охиноо дэмжээрэй

2012 оны Дэлхийн мисс (Miss World) шалгаруулах тэмцээн ӨМӨЗO-ны Ордос хотноо 7-р сарын 18-наас 8-р сарын 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа нь одоогоор урьдчилсан шалгаруулалт нь явагдаад байгаа "Топ модель", "Авъяаслаг мисс"-ийн номинациудад амжилттай оролцож, хоёуланд нь хагас-финалд үлдээд байна.

Дэлхийн Мисс–т оролцож буй Монгол охиноо дэмжээрэй Хадгалах

Хар цагаан гэрэл зургууд

Харанхуй, гэгээлэг хоёр ээлжлэн оршдог Дэлхий дээр үхэх төрөх нь үнэн, өдөр шөнө солигддог нь үнэн, хүн ээжээсээ төрдөг нь үнэн, хар бас цагаан өнгө байдаг нь үнэн, харин бусад нь бүгд худлаа гэлтэй. Өнөөдөр та инээж байвал энэ үнэн, гэхдээ юунаас болоод хэзээ энэ инээмсэглэл чинь нулимс болохыг хэн ч мэдэхгүй, тиймээс инээх шалтгаан бас худлаа... Харин тэр цагт нулимс нүднээс чинь дусалж байгаа нь л үнэн болж хувирна. Харин үүний шалтгаан нь түмэн янз байж болох учраас бас л худлаа. Үүнтэй адилхан хорвоо дээр олон янзын өнгө хослон оршдог боловч, яг үнэн хэрэг дээрээ бүгд л Хар болон Цагаан өнгөнөөс үүсдэг билээ. Ингээд гэрэл зураг сонирхогч С.Өнөржаргалын Хар цагаан зургуудыг толилуулж байна.

Хар цагаан гэрэл зургууд Хадгалах
2012-07-28, 23:51

Монгол элдэв зураг (115 фото) №19

Юуны түрүүнд бүх элэг нэгт Монголчууд маань сайхан наадацгаасан уу. Энэ зун хэдий богино ч гэлээ хур бороо элбэгтэй дэлгэр сайхан зун боллоо. Хотоос гараад ямар ч газарлуу явахад өвс ногоо өндийж, гол мөрөн саваа халин мэлтэлзэж байна. Ёстой л нөгөө дэлгэсэн ногоон тэрлэг шиг нутаг байна даа гэж хэлмээр санагдсан шүү. За даа үг олдож, үхэр холдлоо. Ингээд  та бүхнийхээ сэтгэлийг сэргээж, нүдийг тань баясгахаар "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ нийтлэлийн дугаар болгон орчин цагийн Монгол төрхийг хөгжилтэй, сонирхолтой талаас нь харуулдагаараа онцлогтой байдаг билээ. Хэрвээ танд ийм хөгжилтэй гэрэл зургууд байгаа бол нийтлэлийн төгсгөлд байгаа мэйл хаягаар явуулж болно шүү.

Монгол элдэв зураг (115 фото) №19 Хадгалах
2012-07-23, 05:18

Монгол наадмын зургууд (95 фото)

Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед манаж, тусгаар улсаа туургалан хамгаалж ирсэн тэнгэр заяат, босоо хийморьт ард түмэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн халуун мэндийг хүргэж, өөдрөг гэгээн бүхнийг хүсэн ерөөж мэндчилъе. Дэлхийд ганцхан Монгол түмний аугаа их баяр наадам Ир нь ханасан алтан тууртын хийморийн тоосонд, Бяр нь амтагдсан аварга хүчтэнүүдийн дэвээнд өндөлзөж, Цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухайнд омогшиж, дэлгэр сайхан эхэлж байна. Монгол түмэн минь Сайхан наадаарай.

Монгол наадмын зургууд (95 фото) Хадгалах
2012-07-11, 19:11

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122

Сайтынхаа эрхэм хэрэглэгч нартаа юуны түрүүнд Улсын баяр наадмын мэнд хүргэе. Та бүхний их баяр дээр жоохон ч гэсэн өнгө нэмэхээр "Монголын үзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаарыг хүргэж байна. Магадгүй та наадамлах гээд завгүй хариалгаж яваа бол нэг урт амисгаа аваад амарч суухдаа бидний бэлтгэсэн нийтлэлийг үзээрэй. Зуны цэцэгс шиг цэвэр цэмцгэр, хайр татам бүсгүйчүүд чинь инээмсэглэн угтах болно. Найзууд минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын үзэсгэлэнт охид (100 фото) №122 Хадгалах

Миний эх орон (100 фото) №9

Сайхан амарч байна уу, Монголд минь нарлаг зуны өдөр зөөлөн салхитай намуухан үдшээр солигдож байна. Өнөөдөр танд толилуулж буй "Монголын сайхан орон" цувралын маань энэ дугаар хоёр долоо хоногийн өмнө хүрэх байсан боловч янз бүрийн саад бэрхшээлтэй тулгарсаар одоо л таны мэлмийд хүрч байна. Хүний амьдралын зовлон жаргал сүлэлдэн оршдог энэ хорвоод, байгаль дэлхий биеийг нь энгэртээ шингээн авч, сүнсийг нь мөнх хөх тэнгэртээ илгээн, эргээд ирэхэд нь эхийн цагаан сүүгээр амлуулж, энгэртээ тэвэрч угтдаг нь гайхалтай. Эцэг өвгөдийн минь үр удам тасраагүй эх орны минь үеийн үед Мандан бадраг. Та бүхэн минь Монголдоо тавтай морилно уу.

Миний эх орон (100 фото) №9 Хадгалах

Монгол элдэв зураг (88 фото) №18

Оройн мэнд, та бүхний чөлөөт цагт зориулан сайтынхаа хамгийн хөгжилтэй, сонирхолтой нийтлэл болох "Монгол элдэв зураг" цувралынхаа ээлжит дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаарт маань зун цагийн хөгжилтэй агшнуудаас гадна, улс төрийн сэдэвтэй шог зургууд цөөнгүй оруулсан байгаа. Эх оронд минь "Сонгууль"-аар амьсгалж байгаа энэ цаг мөчид, жоохон ч гэсэн түүнийг мартаж, хэдэн хоромыг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсч байна. Эцэст нь хэлэхэд таны Сонголт мэргэн байг.

Монгол элдэв зураг (88 фото) №18 Хадгалах
2012-06-14, 03:30

Монголын ”Цаасан мөнгө”-ний үүсэл хөгжил

Өчигдөр та нартаа 1920-оод оноос хойших Зоосон мөнгөний гэрэл зургуудыг үзүүлсэн бол өнөөдөр амалсан ёсоороо “Цаасан мөнгө”-ний зургуудыг он дарааллын дагуу сонирхолтой байдлаар толилуулж байна. Монгол орон мөнгөө өөрсдөө хэвлэдэг, Монголбанк нь төрийн мэдэлд байдаг, зөв бодлоготой болсон үеэс л хөгжлийн талаар ярих бөгөөд Улс орон мөнгөө өөрөө хэвлэдэг эрх тусгаар улсын хамгийн эрхэм зарчмуудын нэг боловч одоо бид долларын хамааралтай, Federal reserve –хувийн компаний Монгол дахь салбар нь болон тэдний үзэл бодол, эрхийг зүтгүүлж байгаа юм. Харин бидний амиа тавьдаг Доллар бол ямар ч баталгаагүй мухардалд орсон системийн, хувийн компаний өрийн бичиг юм. Монгол орон минь мандан бадраг.

Монголын ”Цаасан мөнгө”-ний үүсэл хөгжил Хадгалах
2012-06-13, 05:34