Мянганы эмэгтэй Индира Ганди

Индира Ганди 1917 оны 11 дүгээр сарын 19-нд Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн цорын ганц охин болон мэндэлсэн аж. Түүний аав улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж ажил албаа сайн хашиж байсан нь Индирад маш гүн сэтгэгдэл үлдээсэн байна. 

Мянганы эмэгтэй Индира Ганди
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Индира багаасаа үндсэрхэг үзэлтэй гэр бүлд өссөн тул хожим эх орныхоо төлөө тэмцэх хүч, сэтгэлийг түүнд бат суулгах үндэс болсон байна. Тэр ч бүү хэл долоохон настай байхдаа бэлгэнд ирсэн Европ загвартай хувцсаа шатааж байсан гэдэг. Индира багаасаа аавынхаа зөвлөх байсан Махатма Гандитай уулзаж, түүний сургаалийг сонсож өссөн байна. Индира Ганди Оскфордын их сургуулийг дүүргэсэн бөгөөд Англид суралцаж байх хугацаандаа сайн дураараа эмнэлэгт ажиллан бэртэж гэмтсэн хүмүүсийг сувилж, хүмүүнлэгийн ажил хийдэг байжээ.

Индира Оксфордод сурч байх үедээ түүний анхны нөхөр болох Фироз Гандитай танилцсан байна. 1941 онд Энэтхэгтээ буцан ирээд үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд элсэн улс эх орноо харийнхнаас чөлөөлөх ажлаа эхэлжээ. Ингээд 1942-1943 онд Англичуудын эсрэг бослого гаргаснаас болж жилийн хугацаанд шоронд хоригджээ. Гэсэн ч тэрээр шоронгоос гарсныхаа дараа аавтайгаа нийлэн үндэсний хөдөлгөөнүүдээ үргэлжлүүлсээр байв. 1947 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарласан нь Индира болон түүний аав Жавахарлал Неругийн гавьяа гэгддэг.

1950 оноос Индира аавынхаа хувийн туслахын ажлыг тун чадмаг гүйцэтгэж байх үедээ хүү, охин хоёроо төрүүлжээ. Ажлаа хийхийнхээ хажуугаар Индира айлын эхнэр, ээжийнхээ үүргийг тун сайн гүйцэтгэж байв. 1961 онд Неру зүрхний шигдээсээр нас барсны дараа Индира өөрийгөө ухаалаг улс төрч гэдгээ харуулах нэг алхам хийсэн нь аавынхаа туслах Шастриг дэмжин ерөнхий сайд болгосон явдал байлаа. Гэсэн ч удалгүй Шастри амь үрэгдэж, араас нь түүний нөхөр нас барсан нь Индирагийн хувьд хүндхэн жилүүд байсан аж. Ингээд Индира 1966 оны 1 дүгээр сарын 19-нд Энэтхэгийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогджээ.

Тэрээр Энэтхэгийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд байсан төдийгүй ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан улс төрч юм. Энэтхэгийн тусгаар тогтнол Пакистанаас гадна БНХАУ-д таалагдаагүй бөгөөд энэ үеэс эхлэн Хятадын зүгээс Энэтхэгт дарамт үзүүлж эхлэв. Яг энэ үед Ганди зоригтой, тэвчээртэй, ухаантай байж Энэтхэгийн цөмийн хөтөлбөр, цөмийн зэвсгийн туршилтыг хийж эхэлсэн нь тус улсыг хөл дээр нь босгосон байна.     

Байнгын үндэстэн хоорондын мөргөлдөөн Пакистантай хийх улс хоорондын тэмцэл гээд л асуудал ундарч, байдал хүндэрсээр байхад ч Ганди сөхрөөгүй бөхийгөөгүй юм. Тэрээр эмэгтэй хүний хурц ухаанаараа бүхнийг удирдаж, дайчин байдлаа алдалгүй өмнөө бүхнийг сөхрүүлж байв. Тэрээр эмэгтэй хүний нинжин сэтгэл, ухаалаг байдал зөөлөн чанаруудыг бүгдийг өөртөө шингээсэн хүн чанар, хүнлэг байдлын жишээ, Энэтхэгчүүдийн зүрх байжээ. Тэрээр 1984 онд гэрийнхээ цэцэрлэгт Сикх шашны салан тусгаарлах үзэлтэй хэт даврагч нарт буудуулан нас барсан билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()