Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлсэн. Учир нь улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт хуримтлал байдаг. Манай улсын хувьд нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэдэг чамлахаар тоог Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Харин жил дамнан үргэлжилж буй цар тахлын хүнд үе бидэнд гэнэтийн эрсдэлд бэлэн хуримтлалтай байх ёстойг маш сайн ойлгуулж, хүмүүс хуримтлалын ач холбогдлыг мэдэрч байна.