Бат-Эрдэнийн Цэлмvvн... Дэгж дэрвэсэн дєрєвхєн настай жаахан охин vдэш бурхныхаа ємнє сєгдєнхєн суугаад "Бурхан минь, миний нvдийг гоё болгоод єгєєч дээ" гэж vнэн сэтгэлээсээ сvсэглэн мєргєдєг.Цэлмvvн охин єєрєє ижиидээ элэг дэвтээх ганц vр нь. Тvvний ээж бас эжийдээ амин ганц охин нь. Бие биедээ ганцхан тэд хайраар дутаагvй ээ. Харин алдрай жаахан охин, амин ганц зээд нь тохиолдсон хавдар хэмээх хатуухан тавилангийн ємнє хvчин мєхєсдєж, хvн танаас сэтгэлийн єглєг, итгэлийн илч эрэн хандаж байна.
Хадгалах
“Big line film", "Боловсрол суваг" телевизтэй хамтран шинэ оны эхний єдрvvдэд “Цасан охин” уран сайхны киногоор Монголын кино урлаг сонирхогчдод бэлэг барих гэж байна. Дээрх хоёр байгууллагын хамтран бvтээж буй “Цасан охин” кино нь инээдмийн, уянгын, хайр дурлалын сэдэвтэй бvтээл бєгєєд киноны гол дvрд vзэгчдийн хамгийн єндєр рейтингтэй жvжигчид хэмээн тодруулсан жvжигчин, топ модель Д.Пvрэвсvрэн, Б.Амарсайхан нар тоглож байна. Кино урлагийн ертєнцєд гэрэл гэгээтэй, хєгжилтэй, сонирхолтой сэдвээр шинэ єнгє нэмэх “Цасан охин” киног 2010 оны нэгдvгээр сарын эхээр орон даяар нээхээр бэлтгэж байна. Энэхvv киноны ерєнхий найруулагчаар “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагчаар ажилласан З.Батболд, Ерєнхий зураачаар Т.Гоош, Ерєнхий зураглаачаар Б.Отгонзориг нар ажиллажээ. Энэ удаа бид “Цасан охин” киноны зураг авалтын явцын гэрэл зургаас сонирхуулъя.
Хадгалах
Сvлд мод, оргилуун дарс, євлийн євєє энэ бvгд шинэ жилийн бэлэг тэмдэг. Яг л эдгээр зvйлс шиг шинэ жилийн салшгvй нэг гоёл бол vлгэр ид шидийг санагдуулам гоёмсог маск билээ. Харин та єєрийн маскаа авсан уу? Мэдээлэл Харилцаа Холбооны салбарт vргэлж шинэчлэлийг нэвтрvvлэгч “Скайтел” Монголд цоо шинээр, хамгийн шинэлэг “Маск мессэж” vйлчилгээг нэвтрvvлээд байна.Єєрийнхєє дугаарыг хэн нэгэнд мэдэгдмээргvй гэхдээ бас мессэж бичмээр санагдсан vе танд байдаг уу? Тэгвэл тэр бvх боломжийг танд Скайтелийн хамт олон олгохоор тус vйлчилгээг гаргасан байна. Энэхvv цоо шинээр монголд анх удаагаа нэвтрvvлж буй vйлчилгээ нь єєрийн дугаараа єєр дугаараар нууцлан мессэж илгээх, хvлээн авах vйлчилгээ юм.
Хадгалах
Монголын Хєгжлийн Гарц тєрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнvvдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХVН” шалгаруулалтын нэр дэвшvvлэх ажиллагааг 2009 оны 12-р сарын 8-ныг дуустал явууллаа. Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараахь нэр дэвшигчдийг тєгсгєлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар тогтлоо.
Хадгалах
Идэр есийн жавар мєдхєн тачигнах гэж байна. Ийм тэсгим хvйтэнд хаяанд ирж хаалга тогшиж байхад гадаа задгай талбайд худалдаа хийнэ гэдэг амаргvй. Жилийн 360 хоногийн турш зах дээр худалдаа наймаа эрхэлдэг хvмvvсийн дийлэнх нь хэт халууцаж, даарч хєрснєєсєє болоод бєєр, зvрх судасны суурь євчтэй болсон байдаг.Ямартаа ч тэвчээрт хvртэл эцэс тєгсгєл байдаг гэдэгчлэн ийнхvv ил
задгай талбайд худалдаа наймаа эрхлэгчид нvvж эхэлжээ. Гол учир нь “Шинэ єглєє”
зах идэр есийн хvйтнээс урьтаж vvдээ нээсэнд байгаа юм. Олон улсын
орчин vеийн худалдааны тєвийн стандартад бvрнээ нийцсэн “Шинэ єглєє”
зах нь агааржуулалт сайтайгаас гадна, халуун дулаан тохилог орчныг
бvрдvvлжээ.
Хадгалах
2009 оны 12 дугаар сарын 08-ны єдєр “Charlie’s Angels” олон улсын Model
Agency Монгол улсад албан ёсоор vйл ажиллагаагаа эрхлэн явуулах болсонтой
холбогдуулан хэвлэлийн бага хурал боллоо.“Charlie’s Angels” олон улсын Model Agency-ийн Монголд vйл ажиллагаа
явуулах эрхийг “Globe Miss 2008” олон улсын тэмцээнд Монгол улсыг
тєлєєлєн оролцсон мисс Д.Баярмаа санаачлан оруулж ирсэн юм байна. Одоо та бvхэндээ энэхvv нэр хvндтэй агентлагийн талаар болон тэдний хэвлэлийн бага хурал дээр ярьсан мэдээллийг хvргэе.
Хадгалах
Монголчуудын эв нэгдлийн нэг илэрхийлэл болж, Япон улсад сурч ажиллаж буй Монгол залуус нэгдэн, Японд бvртгэлтэй “Монголчуудын Холбоо-Япон” хэмээх ашгийн бус байгууллагыг байгууллаа. Бие биеэ танихгvй ч эх орныхоо хєгжил дэвшилд хувь нэмрээ оруулъя гэсэн санаа зориг нэгтэй залуус цуглан Япон улсад Монгол улсаа сурталчлан таниулах, хоёр улсын харилцаанд хувь нэмэр оруулах, тус улсад суугаа Монголчууддаа туслах, цаашлаад эх орныхоо ирээдvйд хэрэгтэй vйлсийг хамтран бvтээх зорилгоо нэгтгэн уг байгууллагыг vvсгэн байгуулж, 2009 оны 9 сарын 18-нд Япон улсад хуулийн этгээдээр бvртгvvлжээ.Монголчуудын Холбоо-Япон байгууллагын товчилсон нэр ньМАЖ. Англи хэлээр буулгавал "Mongolian Association in Japan" гэдгийн эхний vсгvvдийн нийлбэр, Япон хэлээр шударга, хичээнгvй байдлыг хэлдэг “мажимэ” гэсэн хэллэгтэй тєстэй болон аль ч орны хvн хэлэхэд хялбар тул МАЖ гэж товчлон нэрлэжээ. Холбооны тэргvvн, Япон улс дахь МVХАVТ-ын дарга У.Єлзийням “Олны хvч оломгvй далай гэдэг vгийн биелэл болж, залуус сайн дурын vндсэнд улс нийгэмд нэмэртэй, єєр хоорондоо тустай, эрин цагт vлдэцтэй зvйлийг хийж бvтээхээр нэгдэнэ гэдэг бахархалтай юм” гэж ярилаа.
Хадгалах
“Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” гэсэн тодотголтой шинэ сайт нээгдлээ. Гарцаагvй vнэнийг “хорстол” хэлдэг гэгддэг нийтлэлч Баабарын нэрээр нэрлэгдсэнwww.baabar.mnсайтад хэвлэл мэдээллийн салбарын бvх “vнэ цэнэтэй тоглогчид” нэгдсэн байна. УИХ-ын гишvvн, буурал Э.Бат-Vvлээс эхлээд “Женко” Х.Баттулга, хуульч Х.Тэмvvжин, “Ихэмсэг оршихуй”-н Б.Дэлгэрмаа, зохиолч Б.Цэнддоо, улс тєрчдийн “аянга” Г.Уянга, эмч Б.Болдсайхан нарын “задгай” сэтгэгчдээс єгсvvлэн, “Майнинг Монголиа журнал”-ын Л.Болормаа, “Vндэсний шуудан”-гийн Г.Отгонбаяр, Б.Ганчимэг, “Зууны мэдээ”-гийн Д.Болдхуяг, “Єдрийн сонин”-ы Ж.Гангаа, “Єнєєдєр”-ийн Ш.Даваадорж, “Нийгмийн толь”-ийн Л.Мєнхбаясгалан, “25 дугаар суваг”-ийн А.Баатархуяг, Г.Дашрэнцэн, А.Баатархуяг, З.Боргилмаа, хєл бємбєг тайлбарлагч Б.Батзаяа, гэрэл зурагчин Ц.Батбаатар, Э.Бямба-Очир, шог зураач С.Цогтбаяр блогчин Артаньян, Гамп, Индра зэрэг “уншууртай” нийтлэлчид энэ сайтыг “индрээ” болгожээ.
Хадгалах
Юнител корпораци хэрэглэгчиддээ ээлжит бэлгээ задалж, цэнэглэгч картын нэгэн сонирхолтой урамшууллыг зарлалаа. Та 3000, 5000, 10000 тєгрєгийн цэнэглэгч картаар дансаа цэнэглэвэл 3000 тєгрєгийн карт 6000 тєгрєг, 5000 тєгрєгийн карт 10000 тєгрєг, 10000 тєгрєгийн карт 20000 тєгрєг болон хоёр дахин єсєж таны дансанд орно. Энэхvv нэмэлт нэгж болох “ЗУГАА БОНУС”-аар Та хоёр хоногийн турш зугаацах боломжтой. Єєрєєр хэлбэл Та 12 сарын 1-ний єдрийн 10.30 минутанд 3000 тєгрєгєєр дансаа цэнэглэвэл таны дансанд “ЗУГАА БОНУС” болох нэмэлт 3000 тєгрєг нэмэгдэж орох бєгєєд “ЗУГАА БОНУС”-ыг 12 сарын 2-ны єдрийн 24:00 цаг хvртэл ашиглах боломжтой. Харин таны анхны цэнэглэсэн 3000 тєгрєг дансанд тань vлдэнэ.
Хадгалах
11-рсарын 18-наас эхлэн Скайтел компаниас зохион явуулж буй "Мессеж Мангас" уралдаан амжилттай явагдаж байгаа гэдгийг эрхэм хэрэглэгч та бvхэн мэдэж байгаа билээ. Уралдааны дvрэм маш энгийн та мессеж бичих, хvлээж авахад л хангалттай. Хамгийн их мессеж хvлээн авсан, илгээсэн 2 Мессеж Мангас сvvлийн vеийн Notebook-ийг хожно. Мєн нийт 202 ялагчийг тодруулж бєєн бєєн нэгж, "247" vйлчилгээний эрх, гар утас зэргийг бэлэглэнэ. Тvvнчлэн "Мессеж Мангас"-ууддаа зориулан сvлжээ харгалзахгvй 30 мессеж бичих эрхийг 300 нэгжээр авах урамшууллыг зарлалаа. "133030" дугаарт "ОК" гэж бичихэд 30 мессежийн эрх ирэх бєгєєд энэ эрх нь тухайн єдєртєє хvчинтэй гэдгийг анхаарна уу. Уралдааны шалгаруулалт маань 12-р сарын 06 єдєр болж шагналыг Скайтелийн тєв байранд 12-р сарын 08 єдєр гардуулах юм. Мэдээж уралдаанд оролцогчид маань хэд дvгээр байранд явж байгаагаа мэдэхийг хvсэж байгаа байх. Ингээд бид уралдааны эхний арван Мессеж Мангас -ыг та бvхэндээ танилцуулъя.
Хадгалах
Єдєр тутмын ердийн хэрэглээ тань танд бэлэг дагуулан ирдэг бол сайхан биз дээ. Мэдээлэл Харилцаа холбооны салбарт vргэлж шинэчлэлийг нэвтрvvлэгч Скайтелийн хамт олон хэрэглэгчдийнхээ хvсэл, шаардлагад нийцсэн тэдний хэрэглээг дэмжсэн яг тийм урамшууллыг байнга явуулдаг билээ. “Хус хож” сугалаат аян зарласан нь хэрэглэгчдийнхээ хэрэглээг дэмжин урамшуулсан, цагаа олсон арга хэмжээ боллоо хэмээн хэрэглэгчид нь ам сайтай байгаа бол одоо мєн л таны єдєр тутмын хэрэглээ болсон мэссеж танд бас аз дагуулах боломжтой боллоо.Хамгийн хялбар, шуурхай харилцах хэлбэр болсон мэссеж илгээх, хvлээн авах дуртай бvх хэрэглэгчдийнхээ дунд “МЭССЕЖ МАНГАС” уралдааныг Скайтелаас зарлаж байна. Уралдаан 11-р сарын 18-наас 12-р сарын 6-ныг дуустал vргэлжлэх бєгєєд хамгийн олон мэссеж илгээсэн 101, хамгийн олон мэссеж хvлээн авсан 101, нийт 202 “Мэссеж мангас”-ыг шалгаруулна. Шагналын санд ярианы нэгж, сvлжээндээ хязгааргvй ярих 247 vйлчилгээний эрх, Samsung маркийн гар утаснуудаас гадна “СУПЕР МЭССЕЖ МАНГАС” буюу хамгийн олон мэссеж илгээсэн, хvлээн авсан 2 хэрэглэгчAcer Netbookмаш авсаархан зєєврийн компьютер хvлээн авах болно.
Хадгалах
Єдгєє дэлхийд 62 оронд салбартай Louis Vuitton брэнд 2002 онд Японы нийслэл Токио хотод, 2003 онд ОХУ-ын Москва хотноо, Энэтхэгийн Шинэ Дели хотуудад єєрийн брэндийн дэлгvvрийг тус тус нээж байсан бол энэ онд манай улсад дэлгvvрийнхээ 440 дэх салбарыг албан ёсоор нээлээ. Сvхбаатарын талбайд Louis Vuitton брэндийн нээлтийн ажиллагаанд зориулсан цагаан єнгийн тансаг байгууламж сvндэрлvvлэн, Монголын нэр хvнд бvхий бизнес эрхлэгчид, урлаг соёлын алдартнууд, улс тєрчид гээд бvхий л салбарын элитvvд уригдан оролцсон юм. Одоо ингээд энэ vйл ажиллагааны талаар мэдээллийг хvлээн авна уу.
Хадгалах