МАРКЕТИНГ

Дэлхийд танигдсан брэндийн гутлыг 30-50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо

Шинэчлэгдсэн өнгө төрх бүхий Бишрэлт Их Дэлгүүр нээлтийн урамшуулалдаа зориулан загвар, чанар, хийцлэлээрээ дэлхийд алдартай “HOGL, STEVEMADDEN, TAMARIS, NEROGIARDINI, CAPRICE” брэндүүдийн гутал, цүнхнүүдийг 30-50%-н хөнгөлөлттэй үнээр Бишрэлт Их Дэлгүүр, Централ Тауэр-ын 2 давхарт байрлах HOGL гутлын дэлгүүртээ худалдаалж байна. Бишрэлт Интернэйншл ХХК нь олон улсад танигдсан удаан эдэлгээтэй, хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай гуталнууд болон өдөр тутмын хэрэглээ, баяр ёслол гээд ямарч үед барих боломжтой цүнхнүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж байна.

Дэлхийд танигдсан брэндийн гутлыг 30-50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо Хадгалах

Нидерландын Хөгжлийн банкнаас ХААН Банканд 120 сая ам.долларын, урт хугацаат зээлийн санхүүжилт олголоо

Нидерландын Хөгжлийн банк (FMO) нь дэлхийд нэр хүнд бүхий томоохон хөгжлийн банкууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ХААН Банканд 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт олгох гэрээнд талууд өчигдөр гарын үсэг зурлаа.

Нидерландын Хөгжлийн банкнаас ХААН Банканд 120 сая ам.долларын, урт хугацаат зээлийн санхүүжилт олголоо Хадгалах

Голомт банк “Digital nation-2021” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол Улсад техник, технологийн салбар хэрхэн хөгжиж буй, ямар шатандаа яваатай бид энэ сарын 17-19-нд болсон Digital nation-2021 үзэсгэлэнгийн үеэр танилцлаа. Уг арга хэмжээг ивээн тэтгэсэн байгууллагуудын нэг болох олон улсын нэр хүнд бүхий “Global Finance” сэтгүүлээс “2021 оны Шилдэг Дижитал банк”-аар шалгараад буй Голомт банкны хамт олон ч үйлчилгээндээ нэвтрүүлсэн дэвшилт шийдлүүдээ амжилттай танилцуулж, технологийн хөгжилтэй хөл нийлүүлж яваагаа дахин батлав.

Голомт банк “Digital nation-2021” үзэсгэлэнд амжилттай оролцлоо Хадгалах

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд ашиг орлогоос гадна хүрээлэн буй орчин, байгаль экологид ээлтэй шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага гарч байна. Тиймээс Голомт банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан энэ сарын 16-ны өдөр “Хог хаягдлын менежмент”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалт нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй 11 дэх удаагийн сургалт юм.

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт” Хадгалах

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна

Техник технологийн хөгжил, дэвшлийг мэдрүүлэх “Digital Nation-2021” үзэсгэлэн өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд эхэллээ. Уг арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцож буй Голомт банк үйлчилгээндээ нэвтрүүлсэн дижитал шийдлүүд болох хэрэглэгчдийн цагийг хэмнэж, өдөр тутмын төлбөр тооцоог хялбарчилсан SocialPay цахим хэтэвчнийхээ шинэ боломжуудыг танилцуулах гэж байна.

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна Хадгалах

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

...Ар араасаа хөврөх завгүй өдрүүдийн хэмнэлд хэрхэн түүртэн ядарч буйгаа, эргэн тойронд юу өрнөж, цаг хугацааны давлагааг даган өөрчлөгдөж байгаагаа бид анзаардаг бил үү? Өөрсдийгөө, хүсэл хийгээд хэрэгцээ, оюун бодол, ухамсраа анзаарах, нүүр тулах үе хэд билээ? Сэтгэл зүрх, бие, оршихуйг минь ядраах үй олон эд юмс, сэтгэл хөдлөл дунд живэх ахуйд хэн нэгэн “аврах хантааз” шидээсэй гэж хүсдэггүй гэж үү? Ийм зэрвэс бодлуудтай өдрүүдэд бодит байдлыг, үнэн төрхийг, магад харах, сонсохыг үл хүсэх нүцгэн ахуйг өмнө дэлгэх нэгэн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийсэн нь Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Оюун санаагаа аваръя” байлаа.

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй Хадгалах

Хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулсан азтанууддаа баяр хүргэе!

Голомт банк иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зохион байгуулж байна. “Витамин ₮” аяны азтануудыг долоо хоног бүрийн Баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсуудаар шууд лайв хийж нийт 102 азтай харилцагчийг тодруулна. Харин энэхүү аяны эхний азтанууд 9-р сарын 10-ны өдөр тодорлоо. Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy buds PRO, И-Март худалдааны төвийн эрхийн бичиг зэрэг нийт 6 хонжворын эздийг тодруулсан юм.

Хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулсан азтанууддаа баяр хүргэе! Хадгалах

“Digital Nation-2021” үзэсгэлэнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцоно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэнг энэ онд “Digital Nation-2021” нэрээр 9 дүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд уг арга хэмжээнд хувийн хэвшлийн 100 гаруй компани оролцож байгаагийн нэг нь “Global Finance” сэтгүүлээс 2021 оны Шилдэг Дижитал банкаар шалгарсан Голомт банк юм. Арилжааны банкнуудаас Голомт банк энэхүү дижитал арга хэмжээг дэмжин, тогтмол оролцдог билээ.

“Digital Nation-2021” үзэсгэлэнд  Голомт банк ивээн тэтгэгчээр оролцоно Хадгалах

Apple компаниас цоо шинэ iPhone 13 загваруудаа танилцууллаа

Apple компани энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүн танилцуулах намрын арга хэмжээгээ 2021 оны 09-р сарын 14-15-нд шилжих шөнө виртуал хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Сайн электроникс компани уг арга хэмжээг Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ.

Apple компаниас цоо шинэ iPhone 13 загваруудаа танилцууллаа Хадгалах