МАРКЕТИНГ

Аз жаргалаа баярлуулах уу?

Зургаан жилийн өмнөх салхи исгэрч, моддын навчис сэрчигнэсэн сэрүүхэн намрын яг энэ өдөр надад хорвоогийн хамгийн гайхалтай бэлэг ирж билээ. Амьдралдаа ааваа гэж дуудуулах үртэй болсон минь миний амьдралын хэмжээлшгүй жаргалтай мөч байсан юм. Насан туршдаа хайрлана гэж андгай тангараг өгсөн хань минь надад тэрхүү аз жаргалыг өгсөн юм. Азжаргал минь одоо ч бидэнд амьдрал ямар гайхамшигтай болохыг, томчууд бид яагаад, юуны тулд ингэж хэрэггүй зүйлд бухимддагийг мэдрүүлдэг.

Аз жаргалаа баярлуулах уу? Хадгалах

“King Tower”: 5-8 хувийн хүүтэй онцгой зээл санал болгож байна

Та бүхэндээ худалдаа хөгжлийн банкны жилийн 5% болон 8% хүүтэй төлбөрийн шинэ онцгой нөхцлийг танилцуулж байна

“King Tower”: 5-8 хувийн хүүтэй онцгой зээл санал болгож байна Хадгалах

“Мандал Даатгал" анхдагч зах зээлээс 4.8 тэрбум төгрөгийн захиалга аваад байна

Даатгалын салбарын тэргүүлэгч Мандал Даатгал компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 4-нд эхэлсэн билээ. Тус компани нь хувьцааныхаа 25 хувийг нэгж бүрийг нь 4,800 төгрөгөөр арилжаалж, зах зээлээс 7,5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар нийт 4,8 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн байна.  Хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 9 сарын 18-ний 15:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хаагдахад ердөө 4 хоног дутуу байгаа аж.

“Мандал Даатгал" анхдагч зах зээлээс 4.8 тэрбум төгрөгийн захиалга аваад байна Хадгалах

Голомт Банк “GTR Asia-2018” олон улсын арга хэмжээг ивээн тэтгэж оролцлоо

Голомт банк нь 2018.09.04–2018.09.07-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан “GTR Asia Trade & Treasury week 2018” арга хэмжээнд хамтран ивээн тэтгэгчээр оролцлоо. Global Trade Review нь гадаад худалдааны санхүүжилт, олон улсын банк санхүүгийн талаарх мэдээллийг тогтмол бэлтгэн нийтлэхийн зэрэгцээ дэлхийн худалдааны байгууллагуудыг нэгтгэж,  харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нээж өгдөг дэлхийд өндөр нэр хүндтэй байгууллага юм.

Голомт Банк “GTR Asia-2018” олон улсын арга хэмжээг ивээн тэтгэж оролцлоо Хадгалах

“Скай-2 Апартмент” сошиал уралдааны азтан тодорлоо

Улаанбаатар пропертиз ХХК –ны зүгээс зарласан сошиал уралдааны ялагчаар хатагтай М.Мөнхцэцэг тодорч Улаанбаатар пропертиз ХХК-ны амжилттай хэрэгжүүлж байгаа “Скай-2 Апартмент”, “Х-Апартмент” 2-р ээлж,  Тансаг зэрэглэлийн “White House Residence зэрэг төслүүдээс сонголт хийн хөнгөлөлтийн эрхээ эдлэх боломжтой юм.

“Скай-2 Апартмент” сошиал уралдааны азтан тодорлоо Хадгалах

Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк

“Дэлхийн жишиг Монголын банк” болно хэмээн алсын хараагаа тодорхойлж, үйлс бүхнээ  зориулж буй Голомт банкны хамт олон “ONE BIG FAMILY” буюу “БИД НЭГЭН ГЭР БҮЛ” уриан дор анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуран чуулж, “ALL STAFF FORUM”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганд Голомт банкаар овоглодог 69 газар хэлтэс, 15 аймгийн 86 салбар нэгжийн 1800 ажилтан оролцож, өөрийн ур чадвар, мэдлэг оюуныг цэнэглэх сургалтад хамрагдсанаас гадна бүгд нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн зорилго доор нэгдэж чадсанаараа онцлогтой болсон юм.  

Хөгжлийн Голомт - Дэлхийн жишиг Монголын банк Хадгалах

“Facebook” мессенжер ашиглан мөнгө шилжүүлдэг болсныг та мэдсэн үү?

Байр, цахилгаан, интернетийн мөнгөө төлөх, утасны нэгж авах, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх гээд алтан цагаас тань хугаслах олон асуудалтай та нүүр тулсаар байна уу? Эдгээр асуудлуудыг тань шийдэж, ямар ч нөхцөлд ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар, хэдхэн үйлдэл хийгээд төлбөр тооцоогоо хийх боломжийг Most Money бидэнд олгодог.

“Facebook” мессенжер ашиглан мөнгө шилжүүлдэг болсныг та мэдсэн үү? Хадгалах

“X Apartment” 2-р ээлжийн орон сууцны сошиал уралдааны азтан тодорлоо

"Улаанбаатар пропертиз" ХХК-ийн зүгээс зарласан сошиал уралдааны ялагчаар хатагтай М.Мөнхцэцэг тодорч "Улаанбаатар пропертиз" ХХК-ийн амжилттай хэрэгжүүлж байгаа “Х-Апартмент” 2-р ээлж, “Скай-2 Апартмент”, Тансаг зэрэглэлийн “White House Residence зэрэг төслүүдээс сонголт хийн хөнгөлөлтийн эрхээ эдлэх боломжтой болж байгаа юм.

“X Apartment” 2-р ээлжийн орон сууцны сошиал уралдааны азтан тодорлоо Хадгалах

"IFA 2018" үзэсгэлэнд танилцуулагдсан “LG Electronics”-ын хиймэл оюун ухааны шийдлүүд

Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн хослол нь боломжгүй зүйлийг бодит болгоно

LG Electronics ирээдүйн дэвшилтэт технологийг одоо цагт авчирсан LG ThinQ брэндийн хамт 8 сарын 31-ээс 9-р сарын 05 хүртэл Берлин хотноо зохиогдож буй дэлхийд тэргүүлэх IFA 2018 үзэсгэлэнд оролцож байна. LG ThinQ дэвшилтэт шийдэл нь хэрэглэгчдийн хэрэглэж буй технологи дээр суурилан, амьдралын хэвшилд хувьсал хийхийн төлөө зохион бүтээгдсэн юм. 

"IFA 2018" үзэсгэлэнд танилцуулагдсан “LG Electronics”-ын хиймэл оюун ухааны шийдлүүд Хадгалах

Худалдаа хөгжлийн банкны Дүнжингарав салбар нээлтээ хийлээ

Худалдаа хөгжлийн банк Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, бизнес эрхлэгчид болон хотын зүүн бүсийнхэнд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготой Дүнжингарав салбараа өнөөдөр харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ. Харилцагчиддаа тэргүүн түвшний үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр зорьж, шинээр салбарууд нээхээс гадна, үйл ажиллагаа явуулж байсан салбаруудынхаа тохижилтыг шат дараатайгаар шинэчилсээр байна. Энэ жилийн хувьд л гэхэд 5 шинэ салбар нээж, 5 салбарын байраа олон улсын жишигт нийцүүлэн "Allen" загвараар шинэчилнэ. Та бүхэн Дүнжингарав салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүлээн аваарай.

Худалдаа хөгжлийн банкны Дүнжингарав салбар нээлтээ хийлээ Хадгалах

“Эко констракшн” ХХК-ийн мэдэгдэл

“Эко констракшн” ХХК нь Монгол залуусынхаа хөдөлмөр зүтгэлээр эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг зорин, барилга, бүтээн байгуулалтын салбарт 16 жил тасралтгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Үндэсний томоохон бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани юм. Манай компани нь нийт 600 гаруй үндсэн ажилтан, 150 гаруй туслан гүйцэтгэгч байгууллага, компаниудтай тогтмол хамтран ажиллаж, монгол залуусыг жилийн дөрвөн улирлын турш ажилтай, тогтмол орлоготой байлган, Шилдэг татвар төлөгч,  Монгол улсын Засгийн газраас шалгаруулдаг “ТОП-100 ААН” байгууллагаар 2015, 2016, 2017 онуудад удаа дараалан шалгарч, Үндэсний шилдэг бүтээн байгуулагч компани гэдгээ баталж ирсэн.

“Эко констракшн” ХХК-ийн мэдэгдэл Хадгалах

Монгол Улсад суугаа элч, төлөөлөгчид хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдлөө

Голомт банк болон Гадаад Харилцааны Яамнаас жил бүр зохион байгуулдаг Монгол Улс дахь Элчин Сайдын Яамд хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил уламжлал ёсоор Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар Ред Рок Ресорт амралтын газар боллоо. Дэлхийн хүн амыг эв нэгдэлд байлдан дагуулдаг олимпийн наадмын дараа орох спорт бол яах аргагүй хөлбөмбөгийн спорт юм. Энэхүү тэмцээн нь Монгол улсад өөрийн улсаа төлөөлөн суух элчин сайдууд, дипломат төлөөлөгчид, ажилтан алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, албан бус найз нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэгээрээ ач холбогдолтой юм.

Монгол Улсад суугаа элч, төлөөлөгчид хөлбөмбөгийн ногоон талбайд өрсөлдлөө Хадгалах